Thursday, November 17, 2011

Монгол үндэстний Их зохиолч Дашдоржийн Нацагдорж (1906-1937)


   Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 105 жилийн ойд 
 


  Монгол үндэстний Их зохиолч Чингис хааны шууд удам төрөл тайж Дашдоржийн Нацагдорж   үндэстний ардчилсан Нармай Монгол үзэлтэн,панмонголист Элбэгдорж Ринчиногийн (1888-1938)  нарийн бичгийн дарга мөн шавь туслах нь байсаны хувьд “мангас нохой Шариковуудад”алуулжээ.

                                             1.    Д.Нацагдоржийн товч намтар


Монголын шинэ соёлыг хөгжүүлэх үйлсэд авьяас билгээ бүрэн зориулж зохиол бүтээлээрээ хувь нэмэр оруулсан суут хөвгүүдийн нэг нь Дашдоржийн Нацагдорж юм.
Тэрээр 1906 онд Түшээт хан аймгийн Дархан Дашдоржийн гэрт мэндэлжээ.
Долоон настай байхад нь эх Цоомойн Пагма нь бие барсан тул Д.Нацагдорж нь эцгийнхээ эвгээлд өсөж өндийжээ. Эцэг нь түүнийг есөн нас хүрмэгц Алтангэрэл гэдэг найздаа шавь оруулсан байна.
Д.Нацагдорж нь 1918 оны сүүлчээс 1919 оны эхээр бичээчийн алба хааж эхэлсэн юм. Чингэж явсаар 15 настайдаа ардын хувьсгалтай золгожээ.
Тэрээр 1922 оны 4 дүгээр сараас Намын Төв Хороонд туслах түшмэлээр батлагдаж зохион байгуулах хэлтэст ажиллаж байгаад уг хэлтэсийн эрхлэгч болжээ.1922 оны 8 дугаар сараас Намын Төв Хорооны нарийн бичгийн даргийн туслах болж, мөн оны 10 дугаар сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн сурган гэгээрүүлэх тасгийн даргыг хавсарч байв. 1923 оны 3 дугаар сард Намын Төв Хорооны бүгд хурлаар Намын Төв Хорооны орлогч гишүүн, мөн оны 6 дугаар сард Намын Төв Хорооны 11 дүгээр бүгд хурлаар Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдов. 1923 оны долдугаар сард Монгол ардын намын 2 дугаар их хурлаар Намын Төв Хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүн бөгөөд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогджээ. Мөн “Тус улсын цэргийн дээд эрхийг барих газар” – т Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар 1924 – 25 онуудад ажиллаж байв. 1924 оны 8 дугаар сард хуралдсан Монгол ардын намын 3 дугаар их хурлаас Намын Төв Хорооны бүрэлдэхүүнд орж, улмаар Төв Хорооны тэргүүлэгчдийн орлогч гишүүнээр сонгогдон, засгийн газрын нарийн бичгийн даргаар хавсран ажиллаж байв.
Д.Нацагдорж нь 1923 оны есдүгээр сараас 1924 оны 4 дүгээр сар хүртэл дотоодыг хамгаалах газар комиссар, 1925 оны нэгдүгээр сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн дарга зэрэг олон хариуцлагатай албан тушаалын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ.
1925 онд Монголын пионерийн байгуулагыг үүсгэн байгуулалцаж, товчооны анхны даргаар нь ажиллахдаа өсвөр, залуу үеийнхний хүмүүжил боловсорлын төлөө чин санаа тавьж, далаад жилийн турш Монголын багачуудын сүлд дуулал болсоор байсан “Залгамжлагчдыг залгамжлах пионер багачуудын дуу” – г зохиожээ.
Тэрээр 1925 – 1926 онд Ленинградын улс төрийн академид, улмаар 1926 – 1929 оны хавар хүртэл Берлин Лейпцигийн их сургуульд сурч 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд “Төмрийн завод”, “Залуучуудын үнэн” сонин, Шинжлэх ухааны хүрээлэн, Төв театр зэрэг газруудад ажиллан бүтээл туурвилдаа голлон анхаарсан цөөн жилд уран зохиол, сэтгүүл зүй, түүх, хэл бичиг судлал, орчуулгын талаар асар их ажил хийсэн юм.
Түүний гэр бүлийн амьдрал нэлээд тогтворгүй байлаа. Анхны эхнэр Пагма дулмаас салж дараа нь Нина Николаевна Читковатай учиран, гэр бүл болж охинтой болсон ч төдөлгүй эхнэр нь нутаг буцжээ.
Д. Нацагдоржийг 1932, 1936 онуудад баривчилж удаан хугацаагаар гянданд суулгасан байна.Тэрээр сэтгэлийн хямарлаас болж 1937 оны 7 дугаар сарын 13 нд нас нөхчжээ.
http://www.mongolinternet.com/famous/DNatsagdorj/zohiolbuteel.htm


 
                                      2.  Их зохиолчийн ээдрээт хувь заяа

УЛСТЄРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ЄДЄРТ
Дашдоржийн Нацагдоржийн туулж єнгєрvvлсэн амьдрал, хувь заяа хэрхэн яаж тєгссєн нь эдvгээ бидэнд эргэлзээтэй хэвээр л


Тэрбээр 1906 онд Тєв аймгийн Тогос уул сумын нутагт дєрвєн хамжлагатай тайж Дашдоржийн гэрт мэндэлжээ. Тэрээр бага балчир наснаас эцэг эхийн гар дээр єсєн хvмvvжиж байгаад, 1916 онд Нийслэл хvрээний дунд сургуульд суралцан эрдэм номын гараагаа эхэлсэн байдаг. Д.Нацагдорж тєрєлхийн ухаан хурц, сэргэлэн цовоо, нягт нямбай, номд авъастай нэгэн тул хоёр жилийн хугацаанд бичиг номд ихэд нэвтэрчээ. Энэ бол олноо єргєгдсєн Монгол улсын тусгаар тогтнол гурван улсын гэрээгээр цуцлагдан автономит улсын статустай болоод байсан тvvхэн эгзэгтэй цаг vе юм.
Тэрээр 1918 оноос 1920 оны эцэс хvртэл олноо єргєгдсєн Монгол улсын цэргийн яаманд бичээч, 1921 оны долдугаар сараас ардын засгийн цэргийн яаманд бичээч, Цэргийн яамны орлосон туслах тvшмэл, 1922 оноос Д.Сvхбаатарын гарын тvшмэл, Цэргийн яамны дэргэдэх МХЗЭ-ийн УЖавхланг бадаруулагчФ vvрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1922 оны дєрєвдvгээр сарын 22-нд МАН-ын Тєв Хороонд шилжин зохион байгуулах хэлтсийн туслах тvшмэл, Намын Тєв Хорооны нарийн бичгийн даргын туслах, цэргийн зєвлєлийн нарийн бичгийн дарга, Тєв Хорооны орлогч гишvvн, нарийн бичгийн дарга, Намын II их хурлаар Тєв хорооны жинхэнэ гишvvн бєгєєд Тєв Хорооны тэргvvлэгч гишvvн, Дотоодыг хамгаалах газарт комиссар, Засгийн газрын нарийн бичгийн дарга, Намын III их хурлаар Тєв Хорооны тэргvvлэгч гишvvний орлогч зэрэг єндєр хариуцлагатай албан тушаалд сонгууль болон томилолтоор ажиллах хугацаанђдаа 1925 онд Монголын пионерийн байгууллагыг vvсгэн байгуулж, МХЗЭ, МYЭ-ийг vvсгэн байђгуулахад гар бие оролцож явсан байна. Д.Нацагдорж 1935 онд ШУХ-ийн тvvхийн тасгийн эрхлэгч, 1936 оноос тvvх ба дуун ухааны тасгийн эрхлэгчийг хавсран ажиллаж байсан ба монголын тvvх, хэл шинжлэлийн судлалыг vvсгэн хєгжvvлж, нам , тєр, шинжлэх ухааны нєр их ажлын хажуугаар 1922 онд жvжгийн анхны дугуйлан байгуулж, 1924 онд УМонголын vгээгvй ардын хєвгvvн У, УЧингэс хааны тvvхээсФ гэдэг жvжиг бичиж судар бичгийн хvрээлэнгээс 50 лан мєнгєєр шагнагдаж байжээ
Мєн 1936 онд УБХ-ын Тэргvvлэгчид, Ардын Сайд нарын зєвлєлєєс vндэсний хувьсгал ба цэрэг байгуулагдсаны 15жилийн ойгоор улсад 15 жил онц гавъяа зvтгэлтэй ажилласан гэж алтан vсгийн vнэмлэх, зургийн аппаратаар тус тус шагнагдсан байна.
Д.Нацагдорж нь гол уран бvтээлээ 1930-аад оноос туурвиж 1937 онд нас барах хvртлээ яруу найраг, vргэлжилсэн vгийн зохиол, жvжгийн тєрлийн нийт 200-гаад бvтээл туурвисан байх ба гадаад хэлнээс олон зохиол бvтээл орчуулжээ. Тvvний зохиол бvтээл. хийж бvтээснийг энд дурьдаад баршгvй юм.
Д.Нацагдорж 1923 онд ЗХУ-д элчингийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ба 1925 онд ЗХУ-ын Ленинград хотод цэргийн улс тєрийн академид, эхнэр Пагмадулам нь Дорно дахины хэлний сургуульд тус тус суралцаж байжээ.
Удалгvй Д.Нацагдоржийг 1926 оны есдvгээр сарын 11Цнд эхнэр Пагмадулам нарын таван хvний хамт Германд явуулж суралцуулах шийдвэр гарч 1926 оны сvvлчээр Германд очиж Берлин хотын гадаадын иргэдэд герман хэл заадаг Ауслендерийн институтэд 1927 оны зургадугаар сар хvртэл суралцаад мєн онд Лейпциг хотын их сургуулийн Дорно дахины судлалын ангид Э.Хенишийн удирдлагаар хоёр жил зочин /сонсогч/ -оор суралцахын зэрэгцээ хєлсний багшаар герман хэл заалгаж байсан гэдэг. Гэтэл 1929 онд Д.Нацагдоржийг мєн сургуульд нь монголын хуучин тvvх, хэл судлах эрдэмтэн бэлтгэх ангид 4-5 жилийн хугацаагаар vргэлжлvvлэн сургах тухай Гэгээрлийн яамны санал германд байсан монгол сурагчдын захирал Ишдоржид очсон боловч удалгvй Д.Нацагдорж, Пагмадулам нарыг германаас татан ирvvлжээ.
Энэ тухайгаа тэрээр хожим мэдvvлэхдээ, УБи Германаас сургуулиа тєгсєлгvй татагдан ирсэн явдлаа нэгд, Манай улс Герман хоёрын харилцаа муу, хоёрт, Манай улс мэргэжлийн ажилчин хэрэгтэй болж, гадаадад хvн сургах зардал тєсєв хэмнэх шаардлага гарсан, Гуравт, баруунтны vед бид Германд суралцахаар явсан зэргээс татагдан ирсэн болов уу гэж боддог. Биднийг уг сургуулийг тєгсгєєд авчирсан бол сайн байсан юмФ гэжээ.
Д.Нацагдорж германаас ирээд тємрийн заводад орчуулагч,
УЗалуучуудын vнэнФ сонинд утга зохиолын ажилтнаар тус тус ажиллаж байгаад 1931 оны нэгдvгээр сараас ШУХ-ийн тvvхийн тасагт сурагч оюутнаар томилогдон ажиллах болсон байна. Энэ тухай мэдvvлэгтээ, УНамайг буцаж ирмэгц Тємрийн заводод орчуулагчаар єгсєн. Энэ ажил надад тохиромжгvй байсан учир II шалгалтын vед энэ байдлаа хэлсэнд ШУХ-ийн Ядамсvрэн сайд агсан Содном нар намайг татан авч Залуучуудын сонинд ажилтан болгосон. Энэ ажил над тохирсон боловч тєдий л сайн биш байсан. Дараа нь ШУХ-нд оюутны ажилд єгсєн нь миний хvсэл, мэргэжилд яг тохирсон, дуртай ажил байсанФ гэжээ.
Дээрхээс vзэхэд урьд НТХ-ны жинхэнэ гишvvн зэрэг єндєр албыг хашиж яваад гадаадад сургуульд явсан тvvнийг ийнхvv Германаас татан ирvvлсний дараагаар тємрийн заводын орчуулагчаар томилон албан тушаал эрс бууруулсан байнаЕ Тэрчлэн хэдийгээр Д.Нацагдорж 1922 оны найман сард Намын Тєв Хорооны дэргэдэх аравдугаар vvрт орлогч гишvvнээр элсэж байсан боловч 1930 онд Намын II цэвэрлэгээгээр тайж, баруунтны vед Дамбадорж, Жадамба нарын дэргэд дээгvvр албанд ажиллаж байсан, vндэсний vзэлтэй гэж намын гишvvнээс хєєгджээ. Тvvгээр ч vл барам, элдвийн хилс хэрэгт хардаж сэрдэх болсон байна.
Улмаар Д.Нацагдоржийг 1932 онд ул vндэслэлгvй хардлагаар улс тєрийн хилс хэрэгт баривчилсан юм. Энэ тухай дайчлан баривчлах ордер, урьдчилан хорих тогтоол, vзлэг нэгжлэг хийсэн тогтоол зэрэг нь хэрэгт байхгvй байна. Харин хэрэгт УДХГ-ын дэргэдэх Тусгай комиссын хуралд нууц улс тєрийн хэлтсээс хэлэлцvvлэх хэргийн товъёог..Ф гэсэн зvйлд Д.Нацагдоржийг 1932 оны тавдугаар сарын 17-нд Донровын Намдаг, Найрсаны Галун нарын хамт баривчилж ДХГ-ын гянданд хориж байгаа гэж тэмдэглэжээ. Баривчилсанаас хойш есєн удаа байцаасан ба мэдvvлгийг ярианы тэмдэглэл байдлаар бичиж гарын vсэг зуруулжээ. Тvvнийг цуурхлын хэрэгт холбогдуулан буруутгаж байцаасан ч тэрээр хэргийг хvлээгээгvй байна. Д.Нацагдорж мэдvvлэхдээ:ФЕБи энэ засгийн ажил хэрэгт сурсан бага зvйл ба биеэр зvтгэхээс єєр амьдрах замгvй гэж санаж явсан ба цаашдаа ч энэ санаа хэвээрЕ, сая баригдаж хоригдох хvртлээ улсад ажиллаж байлаа. Намайг гадуурхаж байсангvй. Би улс тєрийг эсэргvvцсэн яриа, хурал хийгээгvй. Гадаадад оргож явах санаа ер байсангvй. Нєхдєєс ч хэлсэн ярьсан зvйлгvй. СССР ба Германд явж суралцах єргєдєл хоёр удаа бичсэн.Ф гэжээ.
Мєн тэрээр УМиний хийсэн хэрэг гэвэл 1921 оноос танил нєхєд бага Гомбожав, герман хэмээх Гомбожав, хамтралын Цэрэнжав, Лооройсамбуу, зураач орос Никулин, Наваан-Юндэн, Намдаг, Галун, буриад ХандЕ нартай удаа дараа архи ууж, заримтай нь хєзрєєр мєрийтэй тоглож 5-10 тєгрєгийн хонжоог єгч авалцдаг байснаас єєр хортой зvйл хийгээгvй ба яриагvй. Хэрэв ярьсан бол зохих газарт хэлнэФ гэжээ.
Д.Нацагдорж хийсэн хэрэггvй болохоо батлан мэдvvлэхийн зэрэгцээ сургагч нарын талаарх єєрийн бодол, гадаадад харилцаатай байдаг найз нєхдийнхєє тухай: УСССР-ээс уригдаж ирсэн сургагч нарыг зєвхєн амиа тэжээх гэж ирээгvй, ажиллаж амьдрах гэж ирсэн биз гэж боддог.Уригдаж ирсэн сургагч нар анх ирэхдээ уранхай муу хувцастай ирээд буцахдаа сайн сайхан хувцастай болоод явдаг шvv дээ. Эдний зарим нь тустай ажил хийдэг ч зарим нь хийсэн юмгvй цалин мєнгєний хойноос хєєцєлдєж байгаад явдаг ч бий, харин гадаадад харилцаатай хvмvvс гэвэл Лейпциг хотын дээд сургуулийн сургагч герман Барахутай 1929-1930 онд 3-4 удаа захидлаар харилцаж Чойжид дагинын тууж нэгийг явуулж Барахугаас герман хэлний тайлбар толь нэг, гадаад хэлний тайлбар толь зэргийг авсан У хэмээн мэдvvлсэн байна.
1932 оны наймдугаар сарын 15-ны єдрийн мэдvvлэгтээ У би єєрийн тvvхт байдлаа болон хийсэн хэрэггvй гэдгээ урьд мэдvvлсэн. Одоо гянданд бие тэсэхvйеэ бэрх болж буйн дээр би хувьсгалт засаг тєрдєє тустай ажил хийж явснаас єєр хортой санаа агуулж, хортой ажил хийж явсан зvйлгvй. Гэтэл одоо хилсээр баригдан гянданд хоригдож байгаа тул хэргийг даруй цагаатган єршєєлийг vзvvлнэ vv? У гэж хvсчээ.
Гэтэл Д.Нацагдоржийг ДХГ-аас байцаан шалгаад, vерхдэг найз нєхєдтэйгээ архи ууж наргиж байх vедээ Удайн болвол эд биднийг vл бvтэх этгээд гээд устгахыг бодно, Германаас сургууль тєгсгєлгvй татаж ирvvлсэн явдал бол юм сураад толгой дээр сууна гэж хордсоноос болсон хэрэг, хэрэв Дамбадорж Жадамбаа нар байсан бол ингэж муугаа vзэж юу боллоо гэж хvн болгонд адлагдахав, оросууд аймхай учир нутагтаа буцаж байнаЕ Угэх зэргээр ярьсан гэсэн хэргээр ялын тєлєвлєгєєгvй зєвхєн тусгай комиссын хуралд хэлэлцvvлэх хэргийн товъёогт бичжээ.
ДХГ-ын дэргэдэх тусгай комиссын 1932 оны аравдугаар сарын 29-ний єдрийн хурлын /дугааргvй/ тогтоолоор дээрх хэргийн учир ШЦБ-ийн 49 дvгээр зvйлээр Д.Нацагдоржийг нэг жил тэнсэн харгалзах ял оноож суллах шийдвэр гаргасан байна.
Тэрээр идэр залуу 26 насандаа хилс хэргийн учир баригдан бvтэн таван сарын туршид нойр хоолгvй байцаагдан тамлагдавч залуу насны эрч хvч, тэсвэр тэвчээр, ухаанаараа тэр бvгдийг даван туулж хилс хэргийг хvлээлгvй амь мултарсан ч бие сэтгэлийн нєхєшгvй их зовлонг эдэлсэн юм.
Хожим 1989 оны дєрєвдvгээр сарын 14-ний єдрийн ДШЦК-ийн арвандєрєвдvгээр магадлалаар Д.Нацагдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгvй болгон цагаатгажээ.
Зvvнтний алдаатай бодлогын уршгаар тэрээр сурч мэдэх, хийж бvтээх хvслийг нь хязгаарлаж, vндэсний vзэлтэй хэмээн авъяас чадварыг нь боогдуулж, баруунтан гэж хардаж сэрдэн, улмаар намын гишvvнээс хєєж эхнэр /Нина Цистякова/, охин /Ананда Шира/ хоёрийг нь зєвлєлтєд буцаасан., гэр бvлийн талаар тогтворгvй байсан, улс тєрийн ба хулгайн /1936 онд ШУХ-ээс гэрэл зургийн цаас хулгайлсан хэргээр дєрвєн сар хорих ял шийтгэгдэж байв. / хэрэгт тус бvр 4-5 сар хорьж хилс шийтгэсэн зэрэг улс тєр , ажил амьдралын янз бvрийн дарамт шахалтаас сэтгэл санаа гундаж эцэстээ архинд автагдан эрvvл мэндээр доройтож ид хийж бvтээх 31 насандаа /1937онд/ зуурдаар нас барсан байна.
Их зохиолчийн тухай академич Ш.Нацагдорж: У Би 1935 онд ШУХ нд 17 настай дагалдан сурагчаар орсон юм. Нацагдорж багш тvvхийн тасгийн эрхлэгч байлаа, Еих Нацагдорж гуай их сайн хvн байсан, Буянчуулган гуайн хvv Лооройсамбуу, АY-ийн яамны сайд Содном, Б.Ринчин гуай нартай их дотно байсанЕ 1935-1936 онд архинд нилээн орсон байсан учир бараг хvн бvхэн тvvнээс хол хєндий байсан боловч Д.Нацагдорж нь ШУХ-ийн хашаанд байсан Нэрэндоной захирагђчийнхаар орж гардаг, хоол унд иддэг Е, бас Сандаг гэдэг хvнтэй их дотно байсан. Сvvлд кутов Норжмаа гэдэг архи уудаг авгайтай ханилж байх vедээ архинд бvр их орсон доо, ЕУлсын баярын ємнє Д.Нацагдорж гуайг нас барлаа гээд ШУХ-ийн Амгалан зайсан гуай улаан даавуу цуулаад зогсож байсан. Хэн чухам хаана оршуулсаныг би мэдэхгvйЕ Харин дараа нь Сандаг гуайтай УСпартакФ зочид буудал /энэ нь хуучин УАрдФ кино театрийн баруун урд байсан юм. Ш.Н/- д Д.Нацагдоржийн байсан тасалгаанд ороход нэг цэрэг тємєр ор, дээр нь хєх даавуу єнгєтэй гудаснаас єєр юм байгаагvй. Харин тэр орон доор нь жижиг панер модон хайрцагт бvх зохиол бvтээл гар бичмэлvvд нь байсныг бид ШУХ-нд авчирч хvлээлгэн єгсєн. Тэр хайрцаг зохиол бvтээл дотор нь шоронд байхдаа хэд хэдэн чихрийн цаасан дээр бичсэн шvлэг нь байсан юм. Тэр нь одоо олдохгvй болсон гэдэг. Д.Нацагдорж багш бол надад их сайн, сайхан сэтгэлтэй хvн байсан даа У хэмээн харамсан дурсаж байжээ..
Мєн Монголын зохиолчдын эвлэлийн VIII хуралд Д.Цэдэв тавьсан илтгэлдээ, УД.НацагђдоржЕ нарын зэрэг олон авъяастаныг ид туурвин бvтээх гал цогтой vед нь хилсээр хавчин хяхаж, шоронд хорьж монголын утга зохиолын хєгжилд нєхєж баршгvй хор хохирол учруулсан билээЕФ хэмээн тэмдэглэсэн нь юутай vнэн билээ. Их зохиолч Дашдоржийн Нацагдорж нь 1930-аад онд Монгол оронд дэгдсэн хэлмэгдvvлэлтийн хар шуурганд єртєн туурвихад зуун жил ч багадам их бvтээлvvдээ ард тvмэндээ vлдээгээд орь залуу 31 насандаа харваж одсон Монголын vндэсний олон мянган шилдэг сэхээтнvvдийн охь манлай байсан юм.
Улстєрийн талаар хэлмэгдэгсэдийн судалгааны тєвийн эрдэм шинжилгээний ажилтан Д.ЖИГВААГYНСЭЛ
 

No comments:

Post a Comment