Хүннүчүүд нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, төв азид анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан нүүдэлчин ард түмэн билээ. Хүн гүрэн нь ид мандаж байх үедээ дэлхийн хэмжээний их гүрэн болсон ба дэлхийн түүхэнд ул мөрөө үлдээсэн монголчуудын эртний удам угсаа юм. Хүн гүрний их хаадыг “шаньюй” гэж нэрлэж, цоллож байсан гэж эртний хятадын түүхийн зохиолууд, сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг. Энэ “шанью” гэх үг нь Хүннүчүүдийн үг мөн бөгөөд “Их өргөн” гэсэн утгатай юм. Хүннүчүүдийг монголчуудийн өвөг дээдэс мөн гэж зарим түүхчид үздэг харин зарим нь биш гэж үздэг байна. Хэрвээ монголчууд Хүннүчүүдээс гарал, үүсэлтэй бол монголчуудын ардын аман зохиолд Хүннүүчүүдээс ямар нэгэн үлгэр, туульс хадгалагдан үлдсэн байх ёстой билээ. Монголчуудын ардын аман зохиолд хоёр мянга орчим жилийн өмнөөс хадгалагдан үлдсэн зүйл байна уу? байна аа. Ихэрэд-булагад буриадуудад Хүннүчүүдтэй холбогдох ба тэднээс үлдсэн байж болох талтай “Нарин хүзүү Гүлдэмэй” хэмээх нэгэн үлгэр, домог байдаг байна. Энэ үлгэрт нэгэн хаан хүүгийн тухай өгүүлдэг. Хаан хүүгийн авга ах нь өөрийн хүүгээ хаан ширээнд суулгахыг санаархан янз бүрийн хуйвалдаан зохион байгуулж хааныг нас барсаны дараа нь хаан хүүг хөнөөдөг. Хороогдсон хаан хүүгийн том болсон хоёр хөвгүүд нь эцгийгээ ид шидийн хүчээр амь оруулдаг байна. Амь орсон хаан хүү муу санаат авга ах Хара Дулдайгийн талынхныг ялан хаан ширээндээ суун амар сайхандаа жаргадаг. Хамгийн сонирхолтой нь энэ домогт гардаг хаан хүүгийн цол нь “нашин хүбүүн шаньюдай” (начин хөвгүүн шаньюдай ) гэж байгаа нь. Б.С.Дугаров энэ үлгэрийн “шаньюдай” гэх үгийг эртний хүннүчүүдын хааны цол болох “шанью” гэдэг үгнээс гаралтай үг мөн гэж үздэг. Шанью гэх цол нь Хүннүчүдийн түүхийн бүх цаг үед хэрэглэж байсан цол юм. Хүннү гээс хойш ч зарим улс түмнүүд энэ цолыг хэрэглэж байсан гэдэг. Энэ буриад үлгэр домогт Хүннүгийн хаадын “шанью” цол нь хойно “-дай” дагавартай хэллэгдэж байгаа нь МНТовчоонд тэмдэглэгдэн үлдсэн эртний Монгол хүмүүсийн нэрсийг санагдуулж байна. Жишээ нь Баргудай, Бааридай, Боржигадай, Баадай, Хорилардай, Мангудай, Ноёгидай, Цагаадай гэх мэт... Цаг хугацааны хувьд эдгээр хүмүүсийн нэрс манай он тооллын нэгдүгээр мянганы хоёрдугаар хэсэгт хамаарах юм мөн. Хүн гүрнээс хойш хэдхэн зуун жилийн дараа болсон үйл явдлуудын баатрууд юм. Дээрх түүхэн баатруудын үед хүннүчүүдийн хаадын “шанью” цол хэрэглэгдэж байсан үе юм. Харин хаан хүүг “шаньюдай” гэж нэрлэж цоллож байгаа нь эртний монгол хэл хэллэгийн дагуу байна. “Нашин хүбүүн шаньюдай” гэдэг нь Хүн гүрний үеийн үг хэллэг цол байж болох юм.
Энэхүү домгийн өөр нэг Хүннүгийн үеийн ёс заншилтай холбогдож болох зүйл нь хаанд өргөмжлөх, угсаа залгамжлах Хүннүчүүдийн ёсыг санагдуулсан зүйлүүд байна . Шинэ хаан сонгохдоо хуучин шаньюгийн хүүг биш харин шаньюгийн дүүг шанью болгох ёс Хүннүчүүдэд байсан байдаг. Харин дараачийн шаньюгээр ах шаньюгийн хүү нь шанью болно, мөн элжлээд дараа нь сүүлчийн шаньюгийн авга ахын хүү нь шанью болдог ёстой байсан юм. Дээрх угсаа залгамжлах ёсноос гадна ердийн эцгээс хүүд угсаа залгамжлах ёс ч бас байсан. Энэ домогт Хүннүчүүдийн угсаа залгамжлах ёсны зөрчилүүд нь тусгалаа олсон юм. Шанью болохын төлөө тэмцэл маш их хурц байсны нэг тод жишээ нь Модун шаньюгийн тухай домог билээ. Хүннүчүүд зарим үедээ нэгэн зэрэг гурван ч шаньютай байсан түүхтэй.
Хүннүгийн Аттила хааны бамбайн дээр шонхор шувуу дүрслэгдсэн байсан гэдэг ба, Өвөр Монголоос олдсон хүннүүгийн шаньюгийн алтан титэм нь мөн шонхор шувуу гэж хэлэхээр шувууны дүрстэй байжээ. Энэ үлгэрийн “нашин- начин” гэдэг нь шонхор шувуу , махчин шувуу гэсэн утгатай үг болдог ба “шанью” гэх Хүннүгийн хааны цол нэртэй хамт хэллэгдэж байгаа нь тохиолдлын зүйл биш байхаа. Шонхор шувуу бол монголчуудын хаадын түүх ба бөөгийн шашины үлгэр домгуудтай холбоотай шувуу юм.
Анх “Нарийн хүзүү Гүлдэмэй” үлгэр домгийг Эрхүүгийн Эхирид-булагад буриадын туульч үлгэрч Бура Барнаковоос (1884-1966) 1962 онд М.П.Хомонов, С.П.Балдаев нар бичиж авсан юм. Бура Барнаков нь алдарт туульч ашабагат овогт Маншуд Имегеновын эхирит-булагад ёс сургуулийг баримтлагч байсан гэдэг. Одоогийн Эхирид аймаг нь МНТовчоонд дурдагдадаг монголын эхирээс (ихэрээс) аймаг юм. Энэ аймагийн гол овогуудын нэг нь шоно (чоно) овог байдаг. Шоно овогтны олон салааны (борсой-шоно, буга-шоно, шубтхэй-шоно, оторшо-шоно, ехэ-шоно, бага-шоно) нэг төлөөлөгч нь болох Бүртэ-шоно (чоно) мянга гаруй жилийн өмнө Тэнгис далай (Байгал далай) гэтлэн Онон голын эхэндэх Бурхан халдун ууланд нүүж ирсэн түүхтэй.
Дэлхийн эртний үлгэр тууль судлаачид эхирид-булагад түмний үлгэр туульс нь маш эртний шинж тэмдэгүүдыг агуулдаг гэж үздэг. Хойд монголчуудын ”Гэсэр” тууль нь ямар нэгэн гадны шашин шүтлэгийн ба бусад харь үзэл бодлын нөлөөнд ороогүй гэж үздэг.
Хүннүгийн хаадын цолны нэр “шанью” нь, тэдний угсаа залгамжлах ёс мөн язгууртнуудын шанью болохын төлөө тэмцэлдээний онцлогууд нь энэхүү хойд монголчуудын “Нарийн хүзүү Гүлдэмэй” нэртэй “начин хүбүүн шаньюдайн” тухай үлгэр домогт хадгалагдан үлдэжээ. Өнөөг болтол үе дамжин хадгалагдаж үлдсэний нууц нь буриадууд (Хойд монголчууд) нь улс үндэстнүүдын томоохон нүүдэл, суудал хөдөлгөөнүүдээс алс хол байсных юм Энэ бүхэн тохиолдлын зүйл биш гэдгийг орчин үеийн генетикчдийн судалгаанууд нотолж байна.
Бидэнд өвлөгдөн ирсэн үлгэр, домог, аман зохиол, ёс заншил, хэлний санд мөн ДНК-аад эртний өвөг дээдсийн маань түүхийн ул мөр хадгалагдан үлдсэн гэдгийг бид мартах ёсгүй юм.

Бура Барнаков (1884-1966)
“ Нарийн хүзүү Гүлдэмэй” үлгэр домогийн хэсгээс:
<<Нарин хүзүүн Гүлдэмэй
Нашин хүбүүн шаньюудай
Хаанииш түлөө болохо
Ха (h)а hуухама>>,-гэжэ
Хатуиши ехэ түхөө
<< Ха (h)а түрхэм >>,- гэжэ (н)
Түхөөрэжэ байбал даа.
Гэжэ ханай хэлхэдэн
Хоhон сагаан hорибоор
Хонсинсоро тоншижо
Үлдээлэжэ гаргаба
Харайжахан (н) ошоо
Малагаара шиниин бодожо,
Хаан хүнии бодооноор,
Хараасагайн унтаанаар
Одёорожо хэлэбэ*7
<<Нарин хүзүү Гүлдэмэй
Нашин хүбүүн шаньюудай
Туха үбээ түхөөржэ
Туха үбээ дольёожо
Байнуу гээшүү гэбүү даа.
Хаанин түлөө
,,Хаа hуухам”,-гэжэ
Хатуу ехэ түхөө
,,Хатуу түрхэм”,-гэжэ
Түхөөрэжэ байбал >>.
Иижэ ханай хэлэбэ.
Хулhан сагаан hорьбоороо
Хонтеносо тоншижо
Үлдээлэжэ гаргабал.
Тэрэнь,гурбадахяа оржоржо
Баhаал ханай оржоржо
Мэндээ үбээ хэлэбэ:
<< Дуулаhанаа хэлэхэм,
Ойлгоhоноо зугаалнам>>,
Гэжэ ханай хэлэхэдэн
Хаан бабай гээшүү даа:
<< Найдаhан хүбүүмни,
Этигэhэн хүбүүмни,
Юундэ тиижэ байхыймааб ? >>
Өөдөө ханай хаража
Энээгээшэн болобо,
Уруугашаа хаража
Уядажа hуубал даа.
Тэрэханай hуухадаа
Хэлээ бүтэ юүмый даа:
<< Энэ лэ нашин хүбүүеы
Хайшан гэхэ бэлэй даа?
Энээнии манай дархыйма,
Үбээ дэли байнал даа>>.
Гэжэ ханай хэлэбэ.
Тиихэдэнь,Алтан Хара Ногоохон
Хэлээ бүтэ юумый даа:
<< Шанха зүүн урда биедэ,
Нажарайханай наранай
Гараха дүлэн доро даа,
Нажарайханай нарани
Орохо толон доро,
Гушан гурбан еллээ бэшэн саануу
Байгаа ханай юмый даа:
Түхүрөөн Богдо Хаан гээшэл байдал даа:
Айха хатуу толгойтой,
Сэбэр хатуу сээжэтэй
Хүн гээшэн байнал даа.
Арбан хараан болохо
Түмэр хара байшантай,
Түмэр хара хүрээтэй
hайхан хаан гээшэ юумал даа>>.
Д.С.Дугаров,Ю.И.Шейкин О музыке Эхирит-булагатского эпоса
В.С.Таскин О титулах шаньюй и каган Mongolica 1986 он 213-218 тал
Д.Бадамдорж Монгол хэлний хүн илтгэсэн дагаврын утгас 2008 он
Б.С.Дугаров О СЕМАНТИКЕ ОДНОГО ЭПИЧЕСКОГО ПРОЗВИЩА
А.Гатапов Об отношении Бортэ-Чино к племени эхирит
Бура Барнаковын аудио бичлэг 1962 он “Нарийн хүзүү Гүлдэмэй” үлгэрийн хэсэг
No comments:
Post a Comment