Ка дингирра-Вавилон хот
|Соёл иргэншил, шашин шүтлэг анх үүссэн газруудын нэг нь Хоёр мөрний сав Месопотами, Вавилоны газар нутаг гэж үздэг билээ. Эртнээс хүн төрлөхтний соёл иргэншлийн өлгий болсон Месопотами нутгийн шашин соёлын нөлөөлөл нь бүх дэлхийн хүн ардуудад маш их тархсан түүхтэй. Тийм учраас төв азийн ард түмэн дунд ч тэдний соёлын ул мөр маш их үлдсэн байдаг. Түүхийн зарим нэгэн баримтуудыг харахад төв азийн ард түмэн дундаас Вавилон нутгийн шашин соёлын өвийг хамгийн ихээр тээгчидийн нэг нь монголчууд юм. Монголчуудын хэл, ёс заншил, ёс зүй, соёл урлаг, шашин шүтлэг, өв уламжлалыг сайн ажиглан шинжвэл эдгээрт эртний Вавилон нутгаас гарал үүсэл бүхий өв уламжлал маш их байдаг. Монголчуудын хэл, ёс заншил, шашин шүтлэгийн эх суурь болсон гэж хэлж болох магадлалтай. Харамсалтай нь өнөөгийн монголчууд өөрсдийн язгуурын эртний өв уламжлалын гарал үүслээ умартсан ба бүр эзэн Чингис хаандаа зориулан дуулдаг 12 дууныхаа хэл, үг, утгыг нь хүртэл мартжээ.
Монголчуудаас гадна өөр нэг Вавилоны шашин соёлын өвийг тээгчид нь европын ашкенази-еврейчүүд юм. Ашкенази-еврейчүүдийн багагүй хэсгийг төв азиас гаралтай хүмүүс бүрдүүлдэг ба тэднийг дундад зууны үеийн хазаруудын удмын хүмүүс гэж үздэг. Хазарууд нь баруун түрэгийн нэгэн хэсэг болж байсан ба дараа нь иүдейн шашинд орж янз бүрийн шалтгааны улмаас европын орнуудаар таран суурьшсан ард түмэн юм. Ашкенази-еврейчүүдийн эртний өв уламжлалыг баримтлагч хасидууд ба монголчууд дунд ижил төстэй зүйл элбэг байгаа нь эрт дээр үеэс нэгэн үндэс бүхий соёл, шашин шүтлэгтэй байсных бололтой. Мөн гарал үүсэл талаасаа ч холбоотой, нэг үндэстэй байсан нь нотлогддог. Бидний өвөг дээдэс дорнын христын шашин шүтлэгүүдтэй маш ойр, холбоотой байсан тухай эртний олон тооны түүхэн зохиолуудад бичигдэн үлдсэн билээ. Исламын, буддын, даогийн шашнуудын зарим нэгэн урсгалуудтай мөн ижил ойр байсан түүхтэй. 13-р зууны монголчууд хэдий олон шашин шүтлэгүүдтэй ойр байсан ч өөрийн гэсэн онцгой нэгэн үзэл бодол бүхий шашины хүмүүс байсан.
Монгол үс засалт
Эртний Шүмэр гэгээнтний хүрэл баримал Урүк 4 хот манай он тооллоос өмнө 3300-3100 онууд.
Эрхүүдүүд (МНТовчооны Erķuet ) Уйгурын үе 8-р зуун.
Аялж яваа монголчууд, 13-р зууны зурагны хэсэг.
Хубилай хаан анд явж байгаа нь, 13-р зууны зураг.
Хасидуудын (Хасудын) үс засалт, 21-р зуун.
Хасидууд 21-р зуун.
Модерн хасид хүн.
Нөхөрт гараагүй эхирэд (эхирэс) монголчуудын үсээ хуссан бүсгүйчүүд. 20-р зууны эхэн үе.
Эртний Месопотамийн Урүк хотын шашны гэгээнтэн, дундад зууны монголчууд, одоо үеийн эртний уламжлалаа баримтлагч еврейчүүдийн эрэгтэй хүний үс засалтууд нь хоорондоо их төстэй бараг ижил байгаа нь дээрх зургуудаас тод харагдаж байна. Дундад зуунд монгол эхнэрүүд үсээ хусдаг байсан онцлогийн тухай Г.Рубрук өөрийн “Монголд аяласан тухай тэмдэглэл”-дээ үлдээсэн байдаг. Эхирит-булагат буриадуудын нөхөрт гараагүй эмэгтэйчүүд 20-р зууны эхэн үе хүртэл үсээ хусдаг байсан ба халх монголын өндөр настан эмэгтэйчүүд дунд одоо ч үсээ хусах нь байдаг. Өнөө үед эртний уламжлалаа баримтлагч еврейчүүдийн эхнэрүүд үсээ хусдаг нь 13-р зууны монгол эмэгтэйчүүд үсээ хусдаг байсантай мөн ижил төстэй байгаа нь сонин. Дээрх өөр өөр он цаг үеүдэд амьдарч байсан эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн үс гэзгээ янзлах ёс заншил нь ижил төстэй байгаа нь тохиолдолын зүйл биш гэж үзэж байна. Бусад улс ард түмэн дунд ийм загварын үс засалтын ёс заншил бараг үгүй байх гэж бодож байна.
Бүжиг
Хори-буриадын ёхор бүжиг. Алтаргана наадам 2010 он.
Гүрийн хасидудын (харнууд,Төрийн хар) бүжиглэж байгаа нь, 21-р зуун.
Цадиг ба “харнууд” бүжиглэж байгаа нь. 21-р зуун
Монголын Нууц товчооны 57-р бүлэгт дундад зууны монголчууд бүжиг бүжиглэж байсан тухай ийнхүү тэмдэглэгдэн үлджээ ...Moŋğolun ĵirğalaŋ debsen. qurimlan ĵirğaqu bulee. Qutula-i qan Erķuet, Qorqonaqun saqlaqar modun horčin “Qabirğa-ta—hauluğa, ebuduk-te — olkek bolutala” debseba...
Эртний монголчууд дэвсэн бүжиглэж байсныг бодоход буриадын ёохор бүжигтэй ижил төстэй бүжиг байсан бололтой. Мөн хасидудын бүжигтэй ч бас адил байсан байж болох юм. Энэхүү 57-р бүлэгт Хутулай хааныг “эрхүүд” гэж тодотгосон нь шашны утга агуулагатай гэж үзэж байна.
Зарим нэгэн талаараа буриадын ёхор бүжиг нь өрнөдийн шашин шүтлэгүүдтэй холбогддог.
1. “Ёхор” гэдэг үг грек хэлний ХОРЕ́Й ( χορεῖος -бүжгийн, χορεῖα — бүжиг, дуутай тойрон бүжиг, хор дуу) үгнээс гарал үүсэлтэй.
2. Ёхор бүжгийг гал тойрон бүжиглэхдээ “хатарыш” гэж хэлэх нь грекээр “ариус”, ”цэвэрш” гэсэн утгатай καθαρός,(kath-ar-os') үг болдог. Эрт дээр үеэс монголчууд галыг ариун чанартай хэмээн дээдэлж галаар эд юмс ба харь хүмүүсийг ариусгаж цэвэршүүлж байсан монголчуудын ёс заншилыг дундад зуунд Монголд аяласан олон хүмүүс онцлон тэмдэглэн үлдээсэн байдаг билээ. Одоо ч энэ ёс нийт монголчууд дунд хэвээр байгаа. Монголчуудын галаар ариулга хийх ёс нь эртний персийн Зороастрын шашнаас гаралтай бөгөөд Месопотамын шашнуудын урсгалуудаар дамжин орж ирсэн нь бусад олон зүйлүүдээр нотлогддог.
Хар ба цагаан
Хамаг монголын Их хаан Чингис-богд хаган Хубилай-сэцэн хаган
Хасидууд-Хасууд мөргөлөө хийж байгаа нь.
Цадик-Цадиг хасидуудын шашны тэргүүн ,богд,цэцэн мэргэн гэгээнтэн.
Эртний монголын хаадын хөргүүдийг ажиглахад зөвхөн Чингис хаан ба Хубилай хаан хоёрыг л цагаан дээл, цагаан малгайтай дүрсэлсэн байдаг. Их хаадын хөрөгнүүд дээр дээлний нуглаас нь яг ижил, нүүрний ракурс ижил, малгайн хэлбэр ижил ба зөвхөн малгайны хүрээний өнгө л өөр байгаа нь Хубилай хааны хөргийг бүтээхдээ Чингис хааны хөрөгний загвараар бүтээсний илрэл бололтой. Хаадын өмсгөлийн ялгаа нь зөвхөн малгайны хар эмжээрт байгаа онцлог нь Чингис хааныг “богд”, Хубилай хааныг “цэцэн” гэж цоллож байсантай холбоотой гэж бодож байна.
Хамаг монголчуудын Чингис-хаган хаан ширээнд суунгуутаа Хорчи үсүн-өвгөнийг “мар, бэхи, эрхүүд” гэж цоллон цагаан дээл өмсүүлж , цагаан агтаа унуулж Төрийн зурхайч, алхимич болгосон түүхтэй.
МНТовчооны § 216. Basa Čiŋķis-qağan Usun-ebuķen-e uķulerun:
...Moŋğolun Tore Noyan mor — beki bolqui yosun aĵuui. Baarin aqa-in uruq buleai. Beki mor bidan-o deere-eče. Beki Usun-ebuķen boltuğai!
Beki erķuet
Čağan deel emusču,
Čağan aqta unoulĵu,
Sauri deere saulĵu, takiĵu,
basa hon sara sataĵu,
tein atuğai!”
keen ĵarliq bolba.
“Beki mor”,”mor beki” гэх цол өргөмжлөлийн ”мор” гэдгийг “мар” гэж уншвал утга учир нь түүх шашны талаасаа утга агуулгын хувьд бүгд холбогдож нийцэнэ. “Beki mar” гэж үзвэл утга нь бурхан шашны багши гэсэн утгатай үг болж байна. Хэрвээ “морь” гэж уншвал эртний монголчуудын шашинтай зарим талаараа мөн нийцдэг. Энэ хоршоо нэр үгний гарал үүсэл, хамаарлыг нь сайн судлууштай. Үнэхээр ч Хорчи үсүн-өвгөн Тэмүүжинг монголчуудын хаан болгосон хүн мөнөөс гадна Тэмүүжинд “миний үгийг сонсож бай” гэж хэлснийг нь бодоход Чингис хааны багш байсан хүн гэж ойлгогддог. Эрхүүд Хорчи үсүн-өвгөн Чингис-хаганд монгол Төрийг ( Tore-i ĵiaqsan- хууль ёсыг заасан) зааж байснаас гадна он сарыг мэддэг төрийн зурхайч болсон хүн билээ.
Чингис хааныг “богд” хэмээж харин Хубилай хааныг “цэцэн” хэмээж байсан нь хоёр их хаадыг шашин шүтлэгийн цол хэргэмтэй хүмүүс байж гэж дүгнэхээр юм. Чингис хаан ба Хубилай хаан хоёр шашин төрийг хослуулан баригчид байж ээ гэж хэлж болно байх. Хасидуудын шашны толгойлогчдын “цадиг” гэгддэг гэгээнтэн багшийн дээл малгай нь Хубилай хааныхтай бараг ижил байдаг ба еврейчүүд цадигуудаа мөн “цэцэн”, ” богд” амьд бурхан хэмээн үздэг.
Есөн хөлт Цагаан сүлд
МНТовчооны § 193. Quluğana ĵil ĵaun-no teriun sara-in harban ĵirwaan udur hulaan terķel-e tuq sačuat morilarun...
Есөн хүлт цагаан туг-сүлд.Наадам Монгол улс 21-зуун
Загалмайтай Сүлд-туг, согд бичээс. 825 он Ладакх.
Дорнод христийнхний Галтай загалмай, үүлэн, навч цэцэг, бадамлянхуа цэцэг.13-р зуун.
Хар сүлд
Их Могол улсын Бабар хаан, Бабар хааны цэргийн “Хараа их Хар туг-сүлд”, “Хашгираа ихт хатан улаан бураа(бүрээ)”. 16-р зуун
Монгол улсын Бүх цэргийн хар туг-сүлд, “цагаан идээ” ба ”маца” боов барьж өржээ. 21-р зуун.
Монголын нууц товчоо § 106.
Urtu qaraatu tuq-iyen sačuba bi.
Huker-un arasu-bar buriksen
Otkan daoutu kourķe-ben deletbe bi
Хасидуудын зарим нэгэн шашны уламжлалт ёс
Маца хийх, барих (Мацаг барих) ёс.
Хасидууд “Рош-гана” баяраар (“Хуви сар”-“цагаан сар”) цагаан өнгийн хувцасаа өмсөн “идээний дээжээ” хэрэглэж байна.
Шинэ жилээрээ цагаалж байгаа нь.
Сасанидуудын үеийн хүрэл баримал, 5-7-р зуун, Перс.
Уйгур (ойхор) эмэгтэй, 8-10-р зуун. Монгол хатан, 13-14-р зуун.
Хасидуудын баяр ёслолын үедээ өмсдөг булган малгай
21-р зууны хори-буриад монголчууд хори-түмэд малгай.
Монгол үсэг бичиг
Монголчуудын бичиг үсэг анх ойрх дорнод вавилон нутгийн эртний бичгийн үндсэн дээр 1700 орчим жилийн өмнө зохиогдсон билээ. Монгол бичиг анх зохиогдсон цагаасаа хойш олон зуун жилийн хугацааг туулах явцдаа бага зэрэг өөрчлөгдөн хэвтээ хэлбэрээсээ босоо болсон ч гол онцлогуудаа алдаагүй. Эртний Вавилон нутгийн өв соёлын нэгэн чухал хэсэг болдог монгол бичиг өнөөг хүртэл хэвээр хадгалагдан хэрэглэгдэж байна.
Манай эриний 1-р мянганы эхэн үе
Сири бичээсүүд. 13-р зуун. Их Монгол улс
Уйгур бичиг “Хуастуанифт” шашны ном 11-р зуун
Монгол бичиг Аргуун хааны захидал 13-р зуун
Монгол бичиг Аргуун хааны захидал 13-р зуун
Монголчуудын мөнгөн гэрэгэ, 14-р зуун. Уйгурын үеийн номын хуудас
“Sïngqo Säli tutung” 11-р зуун.
Уйгурын үеийн шашнуудын лам нар дунд номондоо нүх хийн авч явдаг байсан ёс нь монголчууд ба киданы хаадын гэрэгэний ерөнх хэлбэрийг үүсгэсэн байна. Дундаа нүхтэй ном нь эзнийхээ шашин ба урсгалыг нь илэрхийлдэг нэг ёсны “паспорт” болж байсан бололтой. Монголчуудын гэрэгэ дээрх бичлэг ба дүрс зургууд бүгд язгуурын монголчуудын шашны гүн ухааны утга агуулгатай билэг тэмдгүүд болдог.
Загалмай хэрээс ба үүлэн
Ром улс Их Монгол улс
Монголчуудын “хас буу” тамган-загалмайнууд. Алтан гадас, долоон бурхан, од гараг, дөрвөн зүг, найман зовхис, онгод сүнс, гэрлийн билэгдэл дүрсүүд. “Мөнх тэнгэрийн” Хувь сард дардаг хүний хувь төөргийн тамга.
Ордосын цагаан сарын тахилгын “Чингис хааны бага өчиг”-ийн хэсгээс:
Хасбуу тамгыг ханцуйлан явж
Харь дайсныг алан талан явж
Хамаг улсаан тэргүүлэн явж
Хатан цэргээ бясалган явж
Алдарших их нэр цолыг биедээн оршигуулагсан
Чингис хаан.
Дээрх хасбуу тамганууд шашны билэг тэмдгээс гадна эзэмшигч эзнийхээ ивээлт гараг, он сар өдөр, суудал гэх мэт зурхайн мэдээллийг агуулж байдаг. Монголчуудын хасбуу тамганууд нь иудейн шашинтны Иом-Киппур баярын үеэр бурхан хувь хүн бүрийн төөргийг тогтоон өөрийн тамга дардаг гэсэнтэй холбоотой бололтой. Хэрвээ энэхүү “Хас буу” тамганы тэмдгүүдийг тайлж уншиж чадвал түүхэн хүмүүсийн тухай маш сонин мэдээллүүдийг мэдэж авахаас гадна Их Монгол улсын үеийн шашин шүтлэг ба монголчуудын зурхайн ухааны тухай олон сонин шинэ мэдээ гаргаж ирнэ.
Ордос Цагаан сарын тахилга
Хөхөчин Ямтадын даатгал:
Аврагч аа!
Богд Чингис хаан аав, хатан эхийн гэгээндээ
Хан ахул ач нар, хамаг монгол ач үрс чинь
....
Нар саран гарагтай
Навч цэцгийн тахилтай
Найман бадмын суудалтай
.....
Торгон цагаан хадгаа
Дээш өргөн мандуулж
Тэнгэр их тайлга хийж
....
Гэрэлт бадам цагаан зулаа
Хотол даяаараа өргөж байна.
....
Саалийн манлай
Сархадын шимээ өргөж байна
...
Өдөр бүр өлзий
Сар бүр сайнаар
Авралдаа авч
Адислан гийгүүлж хайрлаа !
Энэхүү “даатгалд” дурдагдаж байгаа “авралдаа авч адислан гийгүүлэгч Аврагч” гэгч хэн бэ? Хамаг монголчууд ямар гээчийн бурхан, тэнгэр, аврагчид хандан авралаа эрж байна вэ гэсэн асуулт төрж байна. 12-р зууны сүүлээр одоогийн монголчуудын суурьшиж байгаа ихэнх нутгуудад хамгийн их тархан маш их нөр нөлөөтөй болсон нь христын шашны несториан урсгалынхан байсан нь маргаангүй билээ. “Аврагчаа” хэмээж байгаа нь несториан шашинтны сургаал Хаад боржигон овогтнуудад тодорхой хэмжээнд нөлөөлсний ул мөр байж болох талтай.
“Аврагч аа” гэж христийн шашныхан Ертөнцийн эзэн ба Есүс Христосд хандаж буй үг юм. Есүсийг Мөнхө-хаан сирии-арамей маягаар Мишихай гэж хэлж байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг.( Г.Рубрук ). Есүсийн өөр нэг цол, нэр бол “шүтлэгтний хаан кесарь” юм (кесарь-кайзер Ромын эзэн хаадын цолоос гаралтай үг). Энэ нь өрнөдийн Есүсийн цол нэр нь монголчуудын эртний туульсын баатар “Гэсэр”ийн нэртэй холбогддог. Гэсэр баатар Есүүс мөн гэдэг нь олон тооны шашин ба түүхийн баримтуудаар нотлогддог.
МНТовчооны § 174.
Qairan kouno mino
Qačar-tur
Qadaasun qadaulba!
Хайран хүү минь
Гэсэр шиг
Хадаас хадуулав!
Abi-Babi! keen,
Erin ĵalbarimui bida,
Абай-бабай! гэн
Эрэн залбирму бид
Шашнуудын түүхэнд нэг л гэсэр-кесарь хадаасаар хадуулсан байдаг ба түүний нэр нь Есүү-хай билээ. Ван хаан христийн шашны несториан урсгалын хүн байсны хувьд “Аби-Баби” эсвэл “Эви-бэвий” (МНТ сонгодог эх, Ц. Дамдинсүрэнгийн хувилбар) гэж залбирахаасаа илүү “Абай-бабай” гэж хэлсэн байх нь илүү түүхэн үндэслэлтэй. Учир нь несторианчууд арамей гаралтай эртний сири хэл голдуу хэрэглэж байсан. ”Абай” нь эртний сири хэлээр аав, ”бабай” нь аав, өвөг дээдэс болно. Дорнын христийн шашинтнууд “Абай-бабай” (аавын-аав, эцгийн эцэг) гэж бурхан тэнгэртээ (одоогийн хэллэгээр ертөнцийн эзэндээ) хандан залбирдаг байсан гэдэг. Мин улсын орчуулагч хөрвүүлэгчид дээрх хэллэгийн шашны учир начрын ойлголтгүйгээр бичиж тэмдэглэсэн бололтой. Шинэ үеийн орчуулгуудын “хацар дээрээ хадаас хадуулба” гэж орчуулдаг нь 200-аад жил христийн шашинтан байсан хэрээдүүдийн Ван-хааны “Абай-бабай” хэмээж залбирдагтай утга учрын хувьд таарж нийцэхгүй байна. МНТовчоог зохиогч үнэндээ “хацар” биш “Гэсэр” гэж бичсэн байсан бололтой. МНТовчоог орчуулагч, хөрвүүлэгчид хэрээдүүдийг 200-аад жил христийн несториан шашинтан байсныг анхаарч үзэхгүй байснаас гадна тэдний монголчуудад үзүүлсэн нөлөөллүүдийг үл ойшоодог.
Дээрх зургууд дээр байгаа загалмайн дүрс ба үүлний дүрсүүдийг монголчуудын түүх, төв азид байсан шашнуудын түүхтэй харьцуулан холбож дүгнэвэл Чингис хааны эцэг Есүүхай, эх Үүлэний нэрс дорнын “несториан” шашинтны шашны бэлэг тэмдгүүдтэй түүхэн холбоотой гэдэг нь тод байдаг.Жишээ нь “Нагаанбуу” хэмээх монгол нэрний гарал үүслийн үндэс нь монголчуудын 20-р зууны үзэл бодол, түүхтэй нягт холбоотой байдагтай ижил юм.
Хүлэг хаан ба Докүз хатан, Перс, 13-14-р зуун.
Будда, бөө ба христийн шашин
Будда ба Христийн билэгдэл тэмдэг загалмай-хэрээс. 1-р мянганы дунд ба сүүл үе. Дорнод Туркестан.
Эхирид-булагад монгол эртний гуулин загалмайтай хуучны бөөгийн өмсгөл.
Мод
Монголчуудын уламжлалт ёсонд удган мод, мянганы мод, дэлхийн мод, диважингийн мод шүтэх ёс байдаг. Еврейчүүд, христчүүд дунд ч мөн ижил үүнтэй төстэй “ертөнцийг“ билэгдсэн мод байдаг.
Монголчуудын уламжлалт ёсонд удган мод, мянганы мод, дэлхийн мод, диважингийн мод шүтэх ёс байдаг. Еврейчүүд, христчүүд дунд ч мөн ижил үүнтэй төстэй “ертөнцийг“ билэгдсэн мод байдаг.
Еврейн Кабалагийн номлолын “Амьдралын мод” ( עץ חיים, Ец Хаим) мөн “Ертөнцийн мод” ч гэдэг.
Тэнгэр, сансар, сав ертөнцийн схем зураг болдог. Амьдралын модны баруун тал нь “эрэгтэй тал”, зүүн тал нь “эмэгтэй тал” юм. Мөн баруун талыг ”гэрэл”, “гэгээ”, “цагааны” тал, харин зүүн талыг “харанхуй”, ”харын” тал гэж үздэг. № 10 Малкут нь хүний хорвоо, газар дэлхий болно. Бусад 9 нь дээд тэнгэрийн ертөнц, од гарагууд юм. Космологийн ухаан нь эртний монголчуудын үзэл бодлын нэг гол хэсэг болж байсан. Язгуурын монгол шашныг баримтлагч Хорчи үсүн-өвгөн вавилоны зурхайн сургааль номлолыг баримтлагч хүн байсан бололтой. Түүний үзэл бодол нь бүхий л үеийн Монгол хаадуудыг одон орон судлалд их анхаарал тавихад нь маш их нөлөөлсөн түүхтэй. “Есөн хөлт цагаан туг” ба “Хараа их хар туг” эртний дуалист гностик үзлийн космологийн билэг тэмдэг гарцаагүй мөн. Тийм учраас монголчуудын “Есөн хөлт цагаан туг” бол космологийн билэг тэмдэг болдгийн хувьд дээрх еврейчүүдийн үзэл бодолтой маш ойроос гадна гарал үүслийн хувьд нэг үндэстэй юм.
Христийнхний “Үхэл ба амьдралын мод” "Могой"
Христийнхний “Ертөнцийн мод”, Дундад зуун.
Хорт могойн хэл
Хооронд минь хутгаж
Хов жив оруулбал
Холдож салалгїй, харин
Хоёр нїїрээр учирч
Хор хєнєєлийг тасалж байя…
Араат могойн шїд
Амрагийн хооронд орж
Ая эвийг эвдвэл
Ам хэлээр уулзан ярьж
Аливаа учрыг олж байя…(МНТ Ц.Дамдинсүрэн,160)
Basa Čiŋķis-qağan Vaŋ-qan qoyar uķuleldurun: “Bida qoyar-i naidaĵu,
Sudutu moqay-a
Suedurteesu,
Suedurķen-tur bu oroya!
Suduer-amaar uķulelduĵu bušireya!
Araatu moğaya
Adarqaasu, (Atarqaqdaasu)
Adarqani ino bu abulčaya!
Amaar-keleer olulčaĵu bušireya!”
keen, tein uķe baralduĵu amaaralin alduba.
(§ 164. Moŋğolun Niuča Tobčaan)
Исламын Ертөнцийн (Диважингийн)мод ба зөнч Мухамед, 14-р зуун.
Их Монгол улс “Диважингийн алтан навчтай мөнгөн мод”, Хархорин хот 13-р зуун.
“Ээж мод”-“Удган мод” (Эртний мод), ”Бөөгийн мод”. Монгол улс, 21-р зуун.
Дуу
"Qori buriyad-un tuqai acaYad-tu bicigdegsen tobci teuke" гэх 20-р зууны эхэн үеийн түүхийн зохиолд буриадуудын олон зуун жилийн түүхийн нэгэн оньсого болж үлдсэн алдарт ардын дууны үгийг ийнхүү тэмдэглэсэн байдаг:
Наян нава наялай
Наян нава миний хоо
Байдан байдан байдала
Байтал ёго миний хоо
Заян зая заялай
Заян яага миний хоо
Наян нава миний хоо
Байдан байдан байдала
Байтал ёго миний хоо
Заян зая заялай
Заян яага миний хоо
Хувилбарууд нь:
Аян (хан) заяа заянай
Наи Нава минии лэ (миниеэ лэ гу)
Байдан, Байдан байдалай
Бада Его минии лэ (миниеэ лэ гу)
Наи Нава минии лэ (миниеэ лэ гу)
Байдан, Байдан байдалай
Бада Его минии лэ (миниеэ лэ гу)
Заянхан Нава меняалэ гу?
Заяанаймнай нютаг гу?
Наян Нава меняалэ гу?
Зааханамнай нютаг гу?
Байдан, байдан байдулай
Бада Его минулай
Багын мини нютаг гу?
Заяанаймнай нютаг гу?
Наян Нава меняалэ гу?
Зааханамнай нютаг гу?
Байдан, байдан байдулай
Бада Его минулай
Багын мини нютаг гу?
Заян заян заяалай
Заян набаа миний гөө
Наян наян наяалай
Наян набаа миний гөө
Байдан байдаа байдаа лээ
Байдан ёгоо миний гөө
Заяа набаа хоёрной
Жааханаймнай нютагла
Байдан ёго хоёрной
Байханаймнай нютагла
Энэхүү ардын дуу нь эрт дээр үеэс олон зууны туршид буриадуудын (арын, хойд монголчуудын) сүлд дуу, үндэстний ухамсрын нэгэн гол билэг тэмдэг болж ирсэн түүхтэй дуу юм.
Судлаачид энэ дуунд дурдагдаж байгаа Наян Наваа (Наи Нава, Наян набаа) гэх газар нутгийг одоогийн хойд Иракийн Наинава гэдэг муж мөн гэж үздэг. Энэ муж эртний Ассирийн Ниневэх хотын нэрээр нэрлэгдсэн Хойд Иракийн нэгэн муж болдог. Англиар Ninawa, күрдээр Neynewa, сири-арамейгээр Nīnwē, аккад хэлээр Ninwe; иврит (еврей) хэлээр נינוה, Nīnewē; грекээр Νινευη; латинаар Nineve; арабаар نينوى, Naīnuwa). Наи наваа нутаг шинэ арамей хэлтний төв байсан.
Миний бодлоор “Наин наваа” дууг 13-р зуунд хори-түмэдийн нэгэн хэсэг нь Наян нава нутагт Хүлэгэ хааны цэрэг болон суурьшин алба хааж байснаас үүдэн энэхүү дуу зохиогдсон гэж үзэхээс илүү Наинаваа нутгийн шашны номлогчдоор дамжин орж ирсэн гэж үзэх нь зөв байх. Яагаад гэвэл:
1. Энэ дуу шашны мөргөл залбиралын хэлбэр шинжтэй.
2. Наинаваа нутаг эрт дээр үеэс өнөөг хүртэл несториан шашинтны төв болж байгаа.
3. Дундад зуунд Төв азид мөн монголчуудын дунд Наинаваа нутгаас гарал үүсэлтэй шашнууд маш их нөлөөтэй байсан.
Буриадын дуу Наинаваа нь ойрх дорнодоос гарал үүсэлтэй шашин соёлын нөлөөллийн үр дүн гэж дүгнэхээр байна. Наинава нутгийн тухай домогт тэр сайхан үлгэрийн оронд морины туурайн газар дээр үлдээсэн мөр нь усан үзэм жимсээр халин дүүрдэг байсан гэдэг нь мөн эртний шашны номлол сургаальтай холбоотой зүйл юм. Эрхүүдүүдийг дүрсэлсэн уйгурын шашны номын чимэглэлийг үзнэ үү. Зарим судлаачид алдарт Эдемийг энэ нутагт байсан хэмээн үзэж байсан нь сонирхолтой.
Шарайд Ж.Цэвээн, Юншэбү Б.Ринчин нарын Ордосын дархадуудын тухай бичлэгт Ордосын шар дархадууд Чингис хаанд зориулсан тайлга тахилгын үед ээ огт мэдэхгүй хэлээр нэгэн магтаал дуу дуулцгааж байсан тухай дурдсан байдаг. Ордосын дархадууд энэхүү өнө эртнээс уламжлагадаж ирсэн магтаал дуунуудын үг хэл, утгыг нь огт мэддэггүй, мэдэхээ болиод олон зуун жил болж байгаа гэжээ. Шар дархадуудын “тэнгэр бурханы хэлээр” дуулдаг “Тэнгэрийн арван хоёр дуу”-ны нэрс нь маш сонин:
Их монгол, Бага монгол, Ансу хүн, Үйлбилиан, Алалва, Вийлэн зүгүй, Ниянло, Хуй, Зэба, Жиргэ, Ширэжилэ, Зүмөрсо. Эдгээр дуунуудын утга учрын талаар түүхчид ямар нэгэн үндэслэлтэй, үндэслэлгүй тайлбарууд гаргаагүй байгаа билээ. Б.Ринчинхай төвд хэл байж магад хэмээн үзэж байсан ба Ж.Цэвээнхай хэлний асуудлыг тодосгоогүй билээ. Миний бодлоор эдгээр дуунууд 1700 орчим жилийн өмнөх өрнөдийн нэгэн шашны мөргөл магтаалын дуунуудаас гарал үүсэлтэй юм. Энэ шашны талаар хожим тусгайлан бичнэ. Вавилон нутгийн шашин шүтлэгүүдийн мөргөл, магтаалуудтай харьцуулан судалвал дээрх магтаал дуунуудын утгыг нь ойлгох ба мөн үндэс суурь болсон анхны эхүүдийг нь ч гаргаж ирж болно.
Цаг тооллол ба тайлга тахилга.
Еврейчүүдийн Рош-Ха-Шана(Рош Гашана) шашны шинэ жил нь еврейн тишрей сард европын тооллоор 9-р сард шинэ сар гарахад эхэлдэг. Рош-Ха-Шана баярын нэр нь монголоор “Оны тэргүүн” утгатай болно. Шинэ жилийн ёслол нь битүүний өдрийн оройгоос эхэлдэг ба шинийн хоёрны орой хүртэл үргэлжилдэг. Энэ баяраараа “маца” гэх нэртэй давсгүй боов хэрэглэдэг. Еврейн шашны “Тора” (“хууль ёс заншил”) номын дагуу тишрей сарын шинийн нэгэнд манай ертөнц бүтээгдсэн гэж үздэгээс гадна Рош Гашанаагийн үеэр дээд мөнх тэнгэр (ертөнцийн эзэн) хувь хүн ба нийт хүн төрлөхтнийг шүүн, ирэх жилийн хувь тавилан төөрөг, орлого зарлага, амьд явах эсэхийг нь “шүүн“шийддэг хэмээн үздэг байна. Бурхан өөрийн шийдвэрээ гурван дэвтэр номонд тэмдэглэн бүртгэж авдаг ба нэг дэх дэвтэртээ Тораг (төрт ёсоо) сахигч гэгээрсэн хүнийг, хоёр дахи дэвтэртээ дундаж хүмүүнийг, гурав дахь дэвтэртээ Тораг сахидаггүй нүгэлтнийг тэмдэглэдэг хэмээжээ.
Рош-Гашана баяраас хойш мөргөл хийж нүглээ наминчлан бурхны шийдвэрт нөлөөлөх арван өдөр эхэлдэг гэдэг. Мөн эдгээр өдрүүд “бурхнаас хүртээн заяагдах хувь хишгийг хүлээх арван өдөр”, ”нүглээ наминчлах арван өдөр” гэгддэг. Ёс заншлаа дээдэлдэг еврей хүн энэ хугацаанд бүрээ үлээн, нүглээ наминчлан мөргөл, залбирал үйлдэх ёстой байдаг. Арван хоногийн дараа Иом-Киппур гэдэг баярын үеэр “бурхан” өөрийн “тамга” даран, хүн ардын хувь заяа төөргийг тогтоон хувийг нь хүртээдэг. Иом-Киппурын өдөр еврейчуудийн хувьд оны хамгийн чухал өдөр болдог ба тэд энэ өдөр сүм хийддээ ном уншина, мацаг барина (мацаа боов барих утгаар биш юм идэхгүй гэсэн утгаар), мөн тайлага хийнэ. Орой болохоор бүгд цагаан өнгийн хувцас өмсөн зугааллага хийн нэг нэгэндээ “Бурхны дэвтэрт” сайнаар бичүүлэхийг хүссэн бэлэгдлийн ерөөл үг хэлнэ. Иерусалим сүмийн үед шинэ жилийн тайлагаа ямаагаар хийдэг байсан гэдэг ба харин одоо үед ямаага тахиагаар орлуулсан байдаг. Тайлгандаа хоёр ижил зүсний ямаа сонгон нэгийг нь галд өргөх ба нөгөөг нь сэтэрлэн амьд үлдээдэг. Сэтэрлэсэн ямаандаа “хүн ардын бүх нүглийг” тохож үүрүүлэн чөлөөтэй тавин явуулдаг байсан.
Монголчуудын Ордос тооллоор шинэ жил буюу “Цагаан сар” европын тооллоор 9-р сард эхэлдэг, Чингис хааны үед монголчууд шинэ жил “Цагаан сараа” мөн 9-р сард хийдэг байсан түүхтэй. Хойд монголчууд болох эрхүүгийн буриадуудын шинэ жил мөн 9-р сард болдог. Ихэнх монголчууд эрт дээр үеэс он тооллынхоо нэгдүгээр сарыг “хувь” сар гэж нэрлэж ирсэн түүхтэй. Монголчууд ямар учраас “цагаан сар”, “хувь сар” гэж нэрлэсний тухайд эрдэмтэд “энэ үеэр цагаан идээ элбэг байдаг байсан учир” гэхээс өөр тайлбар хийдэггүй.
Өнөө үед “Цагаан сар”-ын цаг хугацаа ба утга агуулгын талаарх бидний “бууз хөлддөг үе” гэх мэт үндэслэл муутай тайлбарууд л байдаг ба “монгол” гэх нэр үгтэй холбогдох ямар нэгэн бодит үндэслэлтэй хийсэн тайлбар байдаггүй. Монголчуудын оны тэргүүн “хувь” сарын нэр нь учир утгын хувьд еврейчүүдийн шашны “бурхны хувиа хүртээдэг” оны тэргүүн сар гэсэн ойлголт тайлбартай нийцэж байгаа нь тохиолдолын зүйл биш.
Монголчууд еврейчүүдтэй адил тайлгандаа ямаа өргөдөг ёстой. Ордосын монголчуудын Хар сүлд шүтээний том тасман тайлганд (10 сарын 14-ний их тайлга) ямаа өргөнө. Энэ ямаануудаа өргөхийг “шүүнэ” хэмээн тусгай нэрлэнэ. Онгон ямаа “шүүхэд“ жинхэнэ нэг, манамж нэг гэж хоёр онгон ямаа ордог. Ямааны голыг “дархан баатар” цолтой хүн тасалдаг. Өвлийн улирлын тасман их тайлгад онгон ямааны арьсаар тасмыг хийдэг. Чингис хааны мэндэлсэн жилийн өвөл нь дулаан манцуй хийж онгон ямааны арьсан тасмаар боож мялаасныг дурсаж байгаа учраас тасман тайлга гэдэг байна. Зүссэн тасмаа тус бүрийг ес есөн хэсгээр хоёр хэсэг боож Чингис хаан болон Бөртэ хатны гэгээн сүнсийг агуулж байгаа хуурцагнаас түрүү жилийн тасмаа гаргаж авангуут шинэ тасма тавьж оруулдаг. Тасман хуримд сэрх нэг, сэрхийн дагавар манамжийн ямаа нэг ордог.
Шарайд Ж.Цэвээн "Ямаа табиха" гэдэг нэртэй нэгэн бөөгийн мөргөл даатгал тэмдэглэж авсан байдаг.
Шарайд Ж.Цэвээн "Ямаа табиха" гэдэг нэртэй нэгэн бөөгийн мөргөл даатгал тэмдэглэж авсан байдаг.
Хуби заяан гуйн мүргэнэб!
Эрилгэтэ гарбалай үүдэндэ
Эмниг шара ямаае
Юхэн модон дэрбэлгээр жэбэрлэжэ,
Бэеын түлөө бэлэг,
Ами наханай түлөө андалдаан
Альбан шарга ямаагаа табиха
Мүнөөдэрэй мүргэн гуйлгын эзэн ...
Есөн хөлт Цагаан сүлдний тайлга тахилгандаа ямаа өргөж сэтэрлэж байгааг дүрсэлсэн “Бабур намэ” номын зураг үзнэ үү.
Есөн хөлт Цагаан сүлдний тайлга тахилгандаа ямаа өргөж сэтэрлэж байгааг дүрсэлсэн “Бабур намэ” номын зураг үзнэ үү.
Еврейчүүд ба монголчуудын дээрх ёс заншлуудад ижил төстэй зүйл олон байдаг. Цаг хугацаа өнгөрч олон зууны туршид нэг үндэс бүхий уг ёслолын хэв маягт өөрчлөлтүүд орох нь аргагүй.
Эртний монголчуудын түүхэнд болж өнгөрсөн үйл явдлуудын он сарыг дахин эргэн харах шаардлагтай болоод байна. Mонгол цаглабарын талаар түүхч зохиолч Бэсүдэй овогт Н.Нагаанбугийн дэвшүүлсэн саналууд нь маш зөв бөгөөд язгуурын монгол уламжлалт он тооллоо баримталсан хэрэг юм. Чингис хаантай холбогдох зарим нэгэн түүхийн чухал асуудлуудыг зөвөөр тогтоон олон жилийн төөрөгдлөөс гарах хэрэгтэй. Чингис хааны мэндэлсэн он бол 1161 он гэж зөвөөр тогтоох хэрэгтэй. Тийм учир энэ жил 2011 онд Их хааны төрсний 850 жилийн ой болж байгаа юм.
Монголчууд хүний амьдралын хугацааг насаар тоолдог. Монголчуудын ”Нас” (“Насан”) гэх үг бол эртний Вавилон ба еврейчүүдийн “шашны биш” он тооллын эхний сарын нэр болох “Нисан” гэдэг нэрнээс гарал үүсэлтэй. Энэ нь орчин үеийн одон орон судлалын ухааны өлгий нутаг болох эртний Вавилоны зурхайн ухаанаас уламжлагдан ирсэн үг юм.
Монголчуудын хэлний санд орсон
өрнөдийн үгс
Хойд Иракийн Наинава нутаг бол эрт дээр үеэс Вавилон нутгийн еврей үндэстнэн ба дорнын христийн шүтлэгтний нэг гол газар нутаг нь болж ирсэн түүхтэй. Тус нутгийн янз бүрийн шашин шүтлэгүүдийн хэл нь дундад зуунд маш их холилдсон шинж чанартай байсан гэдэг. Тийм учир тэдний дорно зүгт, төв азид түгээсэн сургааль номнуудын гүн ухаан ба үг хэллэг нь мөн холимог шинж чанартай байсан. Монгол хэлний үгийн санд Грек, Вавилон-Мессопотами, Перс гаралтай үг олон байдаг ба ялангуяа шашин шүтлэг, зурхайн ухаан, ёс заншилтай холбогдох үгс их тааралддаг. Энэ нь эрт дээр үеэс монголчууд дунд дээрх улс орнуудаас гарал үүсэлтэй шашин шүтлэгийн нөлөө маш их байсны шинж тэмдгүүд юм гэж ойлгож болно. Монгол хэлэнд Вавилон нутгийн арамей, грек, перс шашин шүтлэгүүдээс орсон зарим нэгэн үгсээс жишээлэхэд:
1. Арамей-еврей хэлнүүдээс орж ирсэн үгс:
Ав – эцэг, аав(Авраам-бүгдийн аав). Хори,хор- “мэргэн”,мэргэд. Цадиг-шашны гэгээнтэн. Марухан- ойрх дорнодод шашны багш лам нарыг “мар” гэдэг байсан. Цүмцүм, цүм- шашны “цимцүм” шахалт, хязгарлалт, цүм гэсэн утгатай үг. Симхий- “Симха” баяр. Ах- “aho” монголоор ах болно. Няцаах- “нецах” нь тэсвэр, хатужил, тэмүүлэх. Нигүүсэн сэтгэл-еврейн шашны хөгжмийн “нигүүн” хөг ай. Даян- “шүүгч”, еврейн шашин шүүхийн гишүүн. Мацаг барих- маца гэдэг еврейн шашны баярын боов. Этүгэн, атигар-“atiga” хөгшин, эртний. Сод-нууц, далд ухаан. Төр- ивритээр תּוֹרָה (тора́) бурхны сургааль номлол, хууль (өөрөөр Моисейн “Таван ном” гэдэг. Бөөгийн шашинд “Эртний таван ном” нэртэйгээр дурдагддаг. Хасидудын номлолоор бол хүн дотроо Бурхан тэнгэрийг гэрэл гэгээрлээр мэдрэхийг хэлнэ. Мөн гүн ухаан ба шинжлэх ухааны онол, сургаалийг бас энэ үгээр хэлнэ. Зарим үндэстэн ард зон Түрэгийн үеэс эхлэн бурхны Тора номыг хадгалж байсан байшинг “тур” хэмээж заншсан байх. Харин еврейн “Тора” нь шүмерийн “tur”-тэй холбоотой байж магадгүй. Зарим улс шүтлэгтэй холбоотой модыг мөн тэгж хэлж байсан ). Барга, баргажин, байыркү- baraka, baraxa адислах, адислагдсан. Нас, насан-оны эхний сар нисан. Есүхай- Есүс, дорнод христийн шашинтны хэллэгээр Ешүү, Есүү.
2. Эртний грек хэлнээс орж ирсэн үгс:
Гэрэл-грекээр “гэрэл”, ”гэрэлт“, Кир, Кирил нэрсийн үндэс болдог. Алт, алдар-грекээр “дээд”. Ном-грекээр “ухаан”. Сэтэр, сэтэрлэх- аврах гэсэн утгатай үг. Сар- “сарос” гэдэг нь грекээр нар сарны байршлын харьцааг хэлдэг. Ёхор- ХОРЕ́Й ( χορεῖος -бүжгийн, χορεῖα- бүжиг, дуутай тойрон бүжиг, хор дуу) үгнээс гарал үүсэлтэй. Тавлах, тавлон, тав -Христийн болон бусад шашны домгоор цагаан толгой Т үсгийг тэнгэрийн сахиус тамга болгон дарж байсан гэдэг. Орос хэлний тавро гэдэг үгтэй ижил үндэс ба утгатай. Гэсэр - кесарь, CaesarΚαῖσαρ, αρος, ὁ(kah'-ee-sar) Kaisar - эзэн хаан.
3. Перс, иран хэлнүүдээс орж ирсэн үгс:
Богд, буг, бог- бурхан, бурханлиг (оросын бог гэдэгтэй ижил). Түхүм-монголоор “үр” болно. Заваан- согд хэлээр “zwn”(заван) газар дэлхий ертөнц. Татар- перс хэлний “тата” нь мэргэн гэсэн утгатай. Хан-өнөөгийн халх монголоор “байшин”. Зам-газар. Хишиг- kisik, хиши нь бүтээл, хишиг. Хормост-Ахурамазда бурхан. Аз, азгай-шунал.
Мухулай, Илохай, Ная, Qurčaqus-Buiruq qan (Георгиүс гэн грек маягаар хэлж байж. MNT§ 167.) гэх мэт МНТовчооны баатаруудын нэрс өрнөдийн шашинуудад байдаг нэрс. Монголчуудын “тэнгэр” гэх үг анхнааса эртний Шүмэрийн “dengir” гэх үгтэй гарал нэг утга нэг бололтой.
Dingir-Бог-Мөнх тэнгэр-Тэнгэр, Sur -Злой-Ууртай-Сүртэй- Сүр. Tur-загон для животных-алтайчууд мөн баруун буриадаар байшин,оромж.
Өнгөрсөн урт түүхийн хугацаанд олон үг мартагдсан байгаа. Дундад зууны үед азийн улс орнуудад тархсан христийн, буддын ба бусад шашнуудын үг хэллэг нэр томъё хоорондоо их холилдсон шинжтэй байсан.Вавилон хотын анхны нэрийг шумэр хэлэр "Ка дингирра" гэдэг байсан.Одоо үеийн халх-монголоор "Бурханы хаалга"- "Хаалга бурханы"-"Хаалга тэнгэрын" болно.Вавилон гэх нэр үг бол мөн ижил "Бурханы хаалга" гэсэн утгтай үг.
Зарим улс түмэн эрт дээр үеэс эртний монголчуудыг “хор”, ”хорчууд “ гэж нэрлэж байсан түүхтэй. МНТовчоонд хувь хүмүүсийн нэрс дотроос хамгийн их дурдагддаг нь “Хори” гэсэн нэр байдаг. Эртний еврей хэлээр “хори” гэдэг нь өнөө үеийн монгол хэлээр “мэргэд” гэсэн утгатай үг болно. “Татар” гэсэн нэр дундад перс хэлээр мөн ижил “мэргэд” болдог. 12-13-р зуунд Байгаль нуур, Сэлэнгэ голоос Хянганы нурууны хооронд суурьшиж байсан мэргэд, хори-түмэд, татар гэх хөрш зэргэлдээ аймгуудын нэрс ижил утгатай байгааг юу гэж тайлбарлах вэ? Миний бодлоор энэ гурван аймгуудын нэрс гурван өөр хэлээр ижил утгатай байгаа нь шашин шүтлэгийн урсгалуудтай холбоотой бөгөөд мөн тэдний ард түмэн, номлогчдын гарал үүслээс шалтгаалж байгаа хэрэг юм. Үүнээс гадна баарин, илжигин, хаас, хуасай, ихэрээс, ихирид, хөхийд, онгууд, хэрээд, уйгур (ойхор), эрхүүд, эрхидай, үшүүн, үзөн гэх мэт олон овог аймгуудын нэрс мөн ижил шашин шүтлэгийн нэр үгсээс гарал үүсэлтэй. Яагаад гэвэл дундад зуунд бүх Евразийн нутагт шашин шүтлэгийн хамаарал маш чухал байсан учир тэр юм.
Одоогийн монголчуудын “Төр”, ”Төрт улс” гэх ойлголтын үндэс нь мөн өрнөдийн шашины ойлголтоос гаралтай юм. Еврейчүүд “Тора” номоо зөнч Моисейд дээрээс айлдагдсан бурхны хууль, сургааль үг гэж үздэг. Монголчууд ч “Төрт улс” гэх ойлголтыг мөн ижил “хуульт улс”, ”хуультай улс түмэн” гэсэн утгаар ойлгодог. Монголчуудын бөөгийн шашинд “Эртний таван ном” гэж нэгэн ном дурдагддаг нь христийн шашинтны “Таван ном”, еврейн “Тора” номуудыг хэлсэн байх үндэстэй. Эртний иудейн шашинтан ”Таван ном”, ”Тора” номыг баримтлагч улс түмнийг эрт дээр үеэс “адислагдсан ард түмэн”, ”адислагдсан үрс” гэж нэрлэдэг уламжлалтай байсан.
Алан-гоо эхийн эх Баргажин-гоо, өвөг Баргудай-мэргэний ард түмний газар нутгийн “Баргажан түхүм” гэх нэр перс арамей хэлээр “адислагдсан үрс” гэсэн шашны утга агуулгатай болж байгаа нь маш сонин. 1-р мянганы дунд үеийн эртний “баиркү" гэх ард түмний нэр нь шашин шүтлэгээс гарал үүсэлтэй болж байна. Энэ бүхэн Байгаль нуур орчмын монголчууд эртнээс еврейчүүдийн Тора гэх иүдейн шашны (Аав-рамын, Моисейн) ном сургаалийг тодорхой хэмжээнд мэдэж шүтэж байсны ул мөр юм. Рашид ад Дины “Судрын чуулган” зохиолд Чингис хаган гэрээслэл захиасдаа Баргужин-төхөм нутгийг өвөг дээдсийнхээ нэгэн чухал гол нутаг гэж үзэж байсаныг тэмдэглэгдэн үлдээсэн байдаг.
МНТовчоонд монголчууд дундаас Тэмүжинийг улсын эзэн болох ёстой хүн гэж заасан Хорчи-үсүн өвгөний ...“Ele edu Tore-i ĵiaqsan ķuun-ni nama-i... (§ 12) гэж хэлсэний “ Tore-i “гэх үгийг еврейн Тора номтой холбон үзвэл Хорчийн хэлсэн үг нь: “ Тэнгэр бурхны хууль ёс зааж өгсөн хүн намайг...” гэж ойлгогдож байна. Харин Чингис хаан Наяа ноёнд хандаж хэлсэн “…Yosu Yeke Tore-i.” (§ 220) “Ёс Их Төрийг “ гэх үгээрээ Чингис хаан өөрийгөө “эртний уламжлалт хууль ёс ихтэй Tore-i “ (Тора-Таван ном) баримтлагч хаан гэдэгээ харуулжээ. Их Монгол улс байгуулагдах үед “Төр” гэх үг шашны утга агуулгаа алдаагүй байжээ. Мөн тэр үед одоогийн монголчуудын “Төр”, “Төрт улс” гэх ойлголт анх бүрэлдэж байсан бололтой. Өнөө үед 12-13-р зууны “Төр” гэдэг ойлголтыг зөвхөн өнөө үеийн “Төр, төрт улс” гэсэн ойлголтоор ойлгож дүгнэх нь өрөөсгөл бөгөөд учир дутагдалтай юм.
Энэ үг эртний Шүмер, Вавилон, ойрх дорнодоос төв азийн нутгаар тархсан бололтой.
Еврейчүүдийн иүдейн шашнаас гарал үүсэлтэй христийн шашны зарим урсгалууд 12-13-р зуунд Төв азийн нутагт ид оргилдоо хүрснээс гадна маш их тархсан түүхтэй. Монголчуудын хөрш болох хэрээд, найман, онгуут, ихирээс аймгууд Есүүг-Есүүхайг шүтсэн несторианчууд байсан гэдэг. Есүхай-баатар, Чингис-хаан хоёр хэрээд аймгийн толгойлогч Ван хаантай маш ойрын хөршүүд байснаас гадна анд нөхөд болж явсан хүмүүс юм. Ван хааны өвөг дээдэс нь 1009 онд бүх албат иргэдтэйгээ албан ёсоор христийн несториан шашинтан болсноос хойш Ван хааны үед хүрэхэд Есүүг шүтээд бараг хоёр зуугаад жил болж байсан ард түмэн юм. Рашид ад Дин несториан шүтлэгт онгууд аймгийг бусдаас өөр харин монголчуудтай бол их ижил төстөй гэж тодорхойлсон байдаг. Уйгуруудын христийн шашинтан байнга монголын төрд чухал өндөр албан тушаалууд хашиж байсан түүхтэй ба их хаадын хүүхдүүдийн гэрийн багш нар нь мөн уйгур, христийн шүтлэгтэнгүүд байсан. Мөн монголчуудын түүхэнд олон тооны монгол хатад христийн шүтлэгтэн байсан байдаг. Монголчууд ямар учраас христийн шүтлэгтнүүдтэй маш ойр харьцаатай байв гэвэл эрт дээр үеэс тэдний дунд шашин шүтлэгийн хувьд ойр ижил зүйл маш их байсных гэж бодож байна. МНТовчоо бөгөөд Библи судар хоёрт ижил шинж тэмдгүүд олон байдаг гэж зарим нэгэн судлаачид дүгнэдэг.Тэр үеийн олон тооны шашнуудаас МНТовчоонд зөвхөн христийнхний “Абай-бабай” гэсэн Бурханд (Ертөнцийн эзэнд) хандсан залбиралын үг орсон байдгийг юу гэх вэ? Дундад зууны үеийн нестор шашинтны хөшөө дурсгалууд дээр дүрслэгдсэн байдаг Есүүсийн билэг тэмдэг “загалмай” , “загалмайн түшиг тулгуур болсон үүлсийн” дүрслэлүүд болон Чингис хааны эцэг Есүүхай, эх Үүлэн хоёрын нэрсийн утга агуулгад ижил зүйл байгаа нь зарим нэгэн талаараа түүхэн холбоотой байсны нотолгоо болж байна. Монголчууд дунд Есүүсийн нэр нь Мишихай, Гэсэр, Есүүхай, Есүү гэх мэт нэрээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Есүүхай нэрний “хай” нь согд хэлний ахайлсан, ноён гэсэн утгатай үг ба одоо үеийн халх-монгол хэлний “гуай” юм.
Ойрх дорнод Вавилоны соёл, шашин шүтлэгүүд нь монголчуудын ертөнцийг үзэх үзэл, соёл шашны уламжлалын үндэс суурь нь болж байсан бөгөөд энэ нь түүхийн өөр олон тооны баримтуудаар нотлогддог. Өнөө үеийн монголчуудын хэл, соёл, ёс заншилд ч тэрхүү нөлөөллийн ул мөр нь хэвээр хадгалагдан үлдсэн. Бусад дорнын ард түмэнд Вавилоны, Ойрх дорнодын ном сургалуудын нөлөө маш их байсан учир зарим нь вавилон чиглэлийн иүдейн шашинтан болсон түүхтэй. Шашин судлаачид өрнөдийн шашин шүтлэгүүд нь дорнын Буддын,"Бөөгийн" шашны номлолд хүртэл нөлөөгөө оруулсан гэж үздэг.
Чингис хаан иудейн, христийн, исламын, буддын шашин шүтлэгүүдийн тухай ойлголт мэдлэгтэй байсан байх. Сургааль номын ялгааг нь хүртэл мэддэг байсан учраас 13-р зууны монголчууд бүх шашнуудад тэгш хандаж хүндэлж байсан бололтой. Дээрх эртний баримал, зургууд, фото зургууд, үгс их төстэй байгаа нь тохиолдлын зүйл биш. Монголчуудын төрт ёсны “Есөн хөлт цагаан туг-сүлд”, “Хараа их хар туг-сүлдээ тахих ёс”, Ордосын Чингис хааны тайлагын ёс заншил, “12 дууны” үг, Цагаан сарын уламжлалт ёс заншил, бөөгийн шүтлэгийн ойлголтууд, “Гэсэр” туулийн үндэс суурь гэх мэт зүйлс эртний Вавилоноос гарал үүсэл бүхий гностик дуалист шашин шүтлэгүүдээс гарал үүсэлтэй. Эртний монголчуудын түүхийг Наинаваа нутгаас гаралтай шашин шүтлэгүүдийн үзэл бодол ба түүхтэй харьцуулан судлах хэрэгтэй болж байна.
Израйлийн болон дэлхийн түүхчидийн үзэл бодлоор нийт еврейчүүдийн ихэнх нь ашкенази гэгдэх еврейчүүд байдаг ба ашкенази нарын багагүй хувийг “хазар” гаралтай язгуурын Сибирь ба Төв Азийн хүмүүс бүрдүүлдэг. Сүүлийн үед орчин үеийн генетикийн судалгаануудаар тэдний гарал үүслийн асуудлууд нотлогдож эхэлж байгаа.
Жишээ нь Asena, Ashena, Ashin, Ashina, Ashini, Khan, Shah, Marks, Rothschild, Lewy, Lewis, Pasternak, Philips, Sacks, Schweitzer, Brenner, Ross гэсэн овогтонгууд, мөн өөр олон тооны еврейчүүд генийн судалгааныхаа үндсэн дээр өөрсдийгөө Хөх түрэгийн улсыг үндэслэгч Ашинагийн удмын хүмүүс мөн гэж үзэж байна. Монголын эрэгтэйчүүдийн ойролцоогоор 3 хувь нь дээрх ашкенази еврейчүүдтэй ойрын хамаатан бөгөөд “нэг эцгийн хүүхдүүд” гэдэг нь орчин үеийн эрдэмтдийн судалгаануудаар мөн нотлогдож байгаа.
Хасидууд ба монголчуудын ёс заншил, шашны гүн ухааны ойлголтуудад болон эсийн хэмжээнд хүртэл ижил ойр зүйлс олон байна.
“МОНГОЛ” ???
mongolchud ugasa delhiig ezelsen burhsen undesten shuu dee, hasiduudaas gadna bidentei tostoi zondoo humuus bgaa bh, tghdee mash nariin tsegtstei bogood sain sudalgaatai bichigdsen bna tnks
ReplyDeleteИжил төстэй уламжлал эрт дээр үед ямар нэг байдлаар холбоотой бсан гэсэн таамаглалыг зөвшөөрч бна
ReplyDeleteнадад бол таалагдаж байна. Угаасаа угсаа гарвал удам судраа судлан алдаршуулах нь бидний үеийнхэнд үүрэг болоод байгаа шүү дээ. манжид толгойгоо угаалгаад бид нар чинь тэнэг болчихсон байхгүй юу. одоо түүхээ судлан сэргээн үндэстнийхээ бахархалыг гарган ирж өөрдийгөө тунхаглах цаг дөхөж байна. би ч бас өөрийн салбараараа дамжуулан өв соёлоо хадгалан үлдээхийг зорьж явна. Энэхүү блогийн эзэнд талархалаа илэрхийле. Дан Монголоос бүх юм үүссэн гэж тайлбарлах хэнээтнүүдээс илүү харьцуулсан судалгаанууд ба фотонууд их таалагдлаа. араб персийн үеийн урлагийг судлахад уран зургуудад Монголын ёс заншил ахуй байдал яг л байдаг. олон хүн л марзан Шаравын зургаар өнгөрсөн үеээ төсөөлдөг бол Араб персийн эртний номын чимэг зураг, барилга архитектурыг хайж байгаад үзээрэй тэнд Монгол гэрийн дизайн, Монгол хүний ур ухаан шингэснийг олж харах болно.
Deletelol, nadad bol sudalgaagaar batlagdsan barimtgui, ineedtei l haritsuulalt baina. Ene bol shinjleh uhaan bish ee.
ReplyDeleteМонголчууд эртний үедээ бөөгийн шашин шүтдэг зэрлэг бүдүүлэг малчид төдий хүмүүс байсан мэтээр бидний түүхийг коммунист яргачин оросууд зохиохдоо түүхийг гуйвуулан тархийг угааж байсан. Үнэндээ эрт дээр үед монголчууд бусад ард түмэнтэй шашин соел эдийн засгийн өргөн харилцаатай байж, тухайн үеийнхээ түгээмэл үзэл бодлоос хоцордоггүй байсан байх. Энэ нь ч Монголын нууц товчоонд тусгалаа олсон байдаг. Монголчуудын зарим нь христийн шашинтай байсан нь монголын нууц товчоонд бичигдсэн, түүхчид төдийгүй нийт монгол судлаачид хүлээн зөвшөөрсөн баримт юм. Иймд энэ шашны зан үйл монголчуудын дунд түгэн дэлгэрч, улмаар ардын зан заншил, соёлд хадгалагдан үлдсэн нь үнэн болно. Ялангуяа гал тахих зан заншил нь эртний гал тахих шашин шүтлэгийн ул мөр юм.
ReplyDeleteteneg mal yaj setgexeree chi jude-tei xolbodog bna. bitgii tuilshir xar malaa
ReplyDeleteene odoo yu ve. shal durgui hurchlee.
ReplyDeleteugaasaa hrist shutdeg maliin sait yum bishuu.
ReplyDeleteugaasaa hrist shutdeg maliin sait yum bishuu.
ReplyDeleteHarin ch Cristian bol hun
DeleteBusad n mal bish uu?
Танар...бүдүүлэг муухай юу ч мэдэхгүй байгаагаа хэнд гайхуулах гээд байгаан...монгол гэхлээр л ямар нэгэн орчины нөлөөгүй оршин тогтоноод байсан..харь гаргийн хүмүүс үү.......ямар гаралтайгаа ч бүтэн мэдэхгүй байж..бүгд л боржгон боржгон гээ л сүйд болдог боржгон нь ямар үндэстэн байсыг судлаад мэдэж чадахынмуу тэгээд...судлаачид монгол гэх үгний учрыг ч тайлбарлаж чадахгүй байгаа...танар тайлбарлахын муу....үг хэлээ мэдэж байж хүнлүү дайрхад яадын...дээрхи өвгийнхөө уудам судрыг ч мэдэхгүй шд....ёстой танар нөгөө эмэгчин мичийн үрсүүд гэвэл баярлана даа аягүй бол....ярьж байгаа үгээ төвд юмуу иудэй юмуу ялгаж чадахгүй шдээээ....бөөн төвд нэртэй тэгээд бас....дорж монгол нэр шд гээд манагтаад байдаг тэнэг юмнууд олон л байдаг ш дэ....тэгээд сүүлд нь хэлхэд нууц товчоогооо уншааа...аан чингис гэж хэн бэ...сайн мэдсэн дараа хүнлүү дайрана шүү
ReplyDeleteNice хариулт байна. Манайхан patriotic байж эх ороноо хөгжүүлэхийн оронд racist байж олон юм ярьж юуг хийхгүй байх юм аа. Ийм байдал нь хөгжилд нөлөөлж байгаа шдээ.
Delete