Дэлхийн түүхэндэх хамгийн том, их гүрэн болох Их Монгол улсыг үндэслэгч Чингис-хаан ба түүний өвөг дээдсийн тоонто нутгуудыг зөв тодорхойлох нь нийт монголчуудын маш чухал нэгэн асуудал билээ. Эрт дээр үед болж өнгөрсөн үйл явдлууд болон түүхэн хүмүүсийн төрсөн газруудыг тогтоохдоо зөвхөн үнэнг баримтлах учиртай . Орчин үеийн дэлхийн шинжлэх ухааны шинэ дэвшилт, ололт дээр тулгуурласан, ямар нэгэн хуучин, харанхуй, явцуу үзэл ойлголтод баригдалгүйгээр түүхийн асуудлуудыг тодорхойлох ёстой билээ.
Хори-буриадын нутагт байх Алан гэдэг нэртэй газар нь Баргажан нутагтай зэргэлдээ 100км зайд бий. Байгаль нуураас 100км зайд, Бооржи-Боржигантайгаас 400 орчим км, Хооринскийн хойно. Мөн тэнд Алан нэртэй хоёр гол бий. (Дор.уртраг 109°50′27.04″,ум.өргөрөг 52°18′52.05″), Алан гол (Дор. уртраг 109°20′16.62″, ум.өргөрөг 52°31′6.35″) Алан-балтай гэдэг газар Байгаль нуурын баруун талд байдаг бол Алан гэдэг газар Эрхүү мужид оршдог. [10 ] Мөн Аланджик (Алан жиг) гол Хорийн районд байдаг ба Аланжигээс зүүн хойш 36км зайд Борто (Бөртө) нэртэй газар байна. [3,4 ]
17. М.Н.Хангалов Собрание сочинений в трёх томах.
“Монголын нууц товчоо”, ”Судрын чуулган” гэх мэт эртний түүхэн зохиолуудад Чингис хаан “Onan-nu deli’ün-boldaq” гэдэг газар мэндэлсэн хэмээн бичиж ирсэн бөгөөд уг газрыг эрж хайн тогтоох ажил үе үеийн дэлхийн эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татаж ирсэн.
Эрдэмтдийн судалгаагаар Чингис хааны төрсөн газрын талаар дараах санаа, таамгууд байдаг.
1. Буриадын анхны эрдэмтэн Дорж Банзаровын үзлээр Онон голын Их арал хавьд төрсөн хэмээн үзсэн байдаг.
2. Судар бичгийн хүрэлээнгийн захирал Онхуд Сангаажавын Жамъян Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Гурван нуурын хойд хөвөөнд уг газар байна гэсэн санааг анх гаргасан.
3. Мөн Онхуд С. Жамъяны Хан Хэнтий уулын баруун өмнө зүг Хэрлэн голын баруун этгээдэд Дэлгэрхаан хэмээх уулын өвөрт байж магад гэсэн санаа бас байдаг.
4. Ж.Бадамдаш, Д.Базаргүр нар Биндэр сумын төвийн өмнөх Ламын ухааг Дэлүүн болдог хэмээн үзсэн.
Өнөө цагийн Монгол улсын эрдэмтэд Чингис хааны төрсөн газар нутаг нь Монгол улсын Хэнтий аймгийн Онон, Балж хоёр голын боом бэлчирт Дадал сумын ойролцоо Гурван нуур хэмээх газар мөн гэж үздэг. Тус газарт их хаандаа чулуун хөшөө босгон олон арван жил зөвхөн энэ л нутгиййг эзэн хааныхаа төрсөн газар угаасан ус хэмээн үзэж ирсэн билээ.
Харин МНТовчоо болон бусад түүхийн судалгаа, сансраас авсан газрын зураг дээрх мэдээллийг судалж үзэхэд Чингис-хаан мэндэлсэн гэгдэж буй уг газар нь үнэндээ Бодончирын ургаасаа салан Онон гол уруу туугдаж хүрч очсон Онон гол, Балжийн голын боом орчмын Балжын голын арал болох нь ил байна. Иймээс манай эрдэмтэд Чингис хааны төрсөн газар нутгийг тогдоохдоо эндүүрч том алдаа хийсэн нь тодорхой байна.
“Монголын нууц товчоо”ны 24-р бүлэгт Бодончир Балжийн аралд очсон тухай ингэж бичжээ:
§ 24. Bodončar, uruq-a ese toaqdaĵu: "Ende atara yaun? keeĵu, ğol daaritu, ğodoli seultu oroq-šiŋğula-i unoĵu: Ukuesu ino ukusuķai. Aasu ino asuqai! Keeĵu, Onan muren huruu yorčiĵu talbiba. Yorčiĵu, Balĵun-aral ķurču, tende ebesun embule ķer kiĵu, tende aba sauba.
Зураг №1, Балжийн гол, Балжийн арал, ”Дэлүүн болдог”, Дадал сум, Онон гол.
Зураг №2 Балжийн гол, Балжийн арал, ”Дэлүүн болдог”, Дадал сум, Онон гол.
Дээрх “МНТовчоо”-ны § 24-т дурдагдаж байгаа “Balĵun-aral” нь Бодончирын хүрч очсон Дадал сумын Онон Балжийн бэлчирт байх Балжын голын арал мөнөөс гадна Онон голд хамааруулан бичигдээгүй байна. Сансраас авсан газрын зураг дээрээс харахад ч энэ арлыг Онон голд хамааруулж болох учир үгүй бөгөөд уг газар нь Балжийн голын арал болж таарч байна. МНТовчоонд Бодончирыг Балжийн аралд хүрч очсон гэж тэмдэглэсэн ба харин Тэмүжинг Ононы дэлюүн болдогт төрсөн гэж хоёр өөр голуудад хамааруулан бичсэн нь энэ хоёр газар тус тусдаа, давхцах ёсгүй газрууд гэдгийг харуулж байна хэмээн бодном. Мэргэжлийн эрдэмтэдын тодорхойлсон Чингис-хааны мэндэлсэн гэх газар нь Онон голоос хол байхаас гадна Балжийн арлын баруун урд хаяанд оршиж байгаа нь бүр ойлгомжгүй, МНТовчоотой нийцэхгүй байна.
Анх их хааны мэндэлсэн газрыг тогтоох явцад Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурт төрсөн гэж үзэхийн нэг үндэслэл нь нутгийн ардуудаас сонссон домог ярианууд байсан гэдэг. Жишээ нь нэг ийм домог яриа бий: “Зүүн нуурт нь Чингис хаан төрөхөд эх нь адууны дэлүүний шөл ууснаар Дэлүүн нуур гэдэг. Дунд нуур нь өр дундаа аралтай. Жараад жилийн урьд өр дээрх хонхорт нь юм түлэгдэх халуун нурам байсан. Түүнийг Чингис хааны гэрийн буурь хэмээн хэлдэг гэнэ. Бяцхан давстай нуурт Чингис хааны нялх биеийг угаах болгосноор Болдог нуур нэртэй болсон гэнэ. Зүүн ба энэхүү баруун хоёр нуурын нэр нийлээд Дэлиун Болдок болсон тул Дэлүүн Болдог хэмээх газрыг үүнийг мөн гэж болох мэт... Зүүн нуур буй хонхорт Чингис хааны хөвүүний гэр байсан гэдэг... Баян овооны зүүн хойд зүгт Эрээн Толгойн зүгт ойр Балж голын хойт хөвөөнд намаржаа хэмээх нүцгэн өндөр уулын өвөрт зүүн баруунаа зэрэгцээ улаан, хүрэн өнгийн хоёр чулуу буйг үзэв. Тэр чулуу хагараад Чингис хааны тамга гарсаар хоёр хэсэг болсон чулуу гэдэг гэнэ. Тэрхүү намаржаа өндөр хэмээх уулыг Чингис хааны намаржиж явсан газар хэмээн хэлдэг гэнэ...Чингис хааны дүү Бөх Бэлгүүтэй цэгээ ачсан тэргэнд хүлэгдэж хамтаар өнхрөн явж харих замд цэгээ асгаснаар Цэгээн нуур гэдэг гэнэ...” (Онход Жамъян гуайн 1928 онд бичсэн тэмдэглэлээс) Түүнээс хойш үе үеийн монголын эрдэмтэд энэ газар Чингис хаан төрсөн гэж үзэж ирсэн бөгөөд 1962 онд Монголын төр засаг Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурт Их хааныхаа дурсгалын хөшөөг босгосон байдаг.
Монгол улсын ШУАкадемийн мэргэжлийн эрдэмтэд 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан Чингис хааны төрсөн газрын тухай дүгнэлтэндээ “…Чингис хааны төрсөн газар нь (Дэлүүн болдог) Онон Балж голын бэлчрээс дээхнэ, Ононы зөв гараас зүүн хойш чигтэй гол рүү түрж тогтсон том хошүү мөн. Үнэхээр дэлүү мэт хэлбэртэй гэж хэлж болохуйц тэр газар хойд уртрагийн 49’03’143”, зүүн өргөргийн 111’38’546” хэмийн солбилцолд, далайн түвшнээс дээш 982.8 метрийн өндөрт оршдог юм байна…” гэж тодорхойлсон нь өрсдийн өмнөх 1962 оны буруу алдаатай дүгнэлтээ давтсан хэрэг болсон. [12 ]
“Дэлүүн болдог нь Хэнтий аймгийн Биндэр суманд байдаг", "Хэрлэн гол хавьд байдаг" гэсэн санаануудын үндэслэлүүд нь шаардлагаас хол байгаа учраас эдгээрийг дурдахаа больё. [7 ]
700-800 жилийн өмнө аль нэг газар болж өнгөрсөн үйл явдлыг өнөө үеийн нутгийн өвөгчүүдийн домог яриагаар дүгнэхдээ болгоомжтой байх ёстойгоос гадна одоо цагт эдгээр ярианууд хэр зэрэг үнэний хувьтайг, ямар зохион байгуулалттай ёс уламжлаар одоо үе хүртэл хадгалагдаж ирсэн болохыг нь эргэж харах цаг болсон. Балж Онон голын уулзуурт орших Балжийн арлын дэргэд хөшөө босгон “Дэлүүн болдог” гэж үзсэн газар нь МНТовчооны “Onan-no Deliun-boldaq” гэдэг газар биш болох нь илт байгаа учраас Чингис-хаан Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурт төрсөн хэмээх нь алдаатай явцуу дүгнэлт болсон.
Зураг №3 Балжийн гол, Балжийн арал, ”Дэлүүн болдог”, Дадал сум.
Манай Монголын түүхчид Чингис-хааны төрсөн “Дэлүүн болдог” гэдэг нэртэй газар нь зөвхөн Онон голын эхэнд, Монгол улсын газар нутагт л байх ёстой гэж үзэж байсан байх. Үүнээс гадна МНТовчоонд тэмдэглэгдсэн үйл явдлууд хуучин ЗХУ-ын газар нутагт орших Хойд Монголд өрнөсөн болохыг үнэнээр нь дүгнэвэл нармай монгол үзэлтэн болчихвий гэснээс шалтгаалсан бололтой.
Харин өнөө үеийн судлаачдын алдаа нь тэр үед болж өнгөрсөн ихэнх үйл явдлуудыг зөвхөн өнөөгийн Монгол улсын нутагт өрнөсөн гэж үзэх явцуу хандлагатай нь холбоотой. Тэдний үзэл бодолд Чингис-хааны Их Монгол улсаа босгох үйл хэрэг нь өнөөгийн Монгол улсын хилээс хойш нутагт зөвхөн хойд зүгийн анчин гөрөөчин ойн иргэдийг эрхшээлдээ оруулах үйлээс өөр ямар нэгэн үйл явдал болж байгаагүй мэт ойлголт төрүүлэх санаа хэвээр байгаа. Энэ бүхэн нь Алан-гоо эхийн гарал үүсэл ба төрсөн нутаг, Бөртө-чонын гэтэлсэн тэнгисийг тодотгох асуудлыг гуйвуулах хэрэг явдлуудаар тод харагддаг. Нэг тод жишээ нь:
Түвдийн буддизмийг баримтлагчид Бөртө чонын гарал үүслийн асуудлыг олон зууны туршид гуйвуулж ирсэн арга барил нь хэвээр ба өнөө үеийн “мэргэжлийн” судлаачидтай ижил байгаа нь зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө хамаг монголчуудын түүхийг ашиглах санаатай нь холбоотой бололтой. Байгаль нуур ба хойд зүг талаас л биш бол болно хэмээн үзэж Бөртө-чоныг Энэтхэг, Түвд, Солонгос, Каспийн тэнгис зарим нь бүр Японоос тэнгисийг гэтэлж ирсэн хэмээн үздэг билээ. Их Монгол улсыг үндэслэгч Чингис-хааны төрсөн газар нь Хойд монгол болох Оросын холбооны улсын буриадуудын нутагт байж болохгүй, хойд монголын овог аймгуудтай ямар нэгэн онцлох холбоогүй гэх үзлээсээ шалтгаалан Их хааны төрсөн газрыг буруугаар тогтоожээ. Зарим газрын зураг дээр Их Монгол улсын газрыг дүрслэхдээ Байгаль нуурын зөвхөн талыг оруулдаг нь хачирхалтай. 12-р зуунд монголчуудын газар нутаг өөр, өнөөгийн хил хязгаартай таарахгүй, үндэсний хэл яриа, шашин шүтлэг, хүн амын генийн бүтэц өөр байсан. Мөн 13-р зууны Монголчуудыг өмнөх 12-р зууны Монголчуудтай харьцуулахад маш их өөрчлөгдсөн түүхтэй. Тэр үед одоогийн Монгол улсын ихэнх нутгуудад уугуул Монгол шашин шүтлэгээс гадна өөр шашин шүтлэгийн урсгалуудыг баримтлагчид оршиж байсан. Тэдний Монголчуудад үзүүлсэн нөлөөг авч хэлэлцдэггүйгээс гадна монголчуудын уугуул шашныг судлахгүй байгаа нь буруу дүгнэлтүүдэд хүргэж байна. 13-р зуунаас хойш Монголчуудыг тодорхойлдог гол шинж тэмдгүүдэд гаднаас орж ирсэн биологийн болон соёлын нөлөөллүүд маш их өөрчлөлтүүдийг оруулсан ба монголчууд уугуул монгол шашин шүтлэгээ умартсанаас болж өнөө үеийн үнэлэлт дүгнэлтүүдэд олон зохисгүй буруу хандлагууд гарч байна гэж үзэж болно. Хүн дээл өмсөж бөх барилдан морь унаж мах идэн дуу дуулж хөөмийлдэг малчин бол монгол хүн юм гэдэг үзэл буруугаас гадна энэ нь хэтэрхий хялбар ба энэ бүхэн өнгөрсөн түүхийн үйл явдлуудын учир утгыг ойлгоогүй байгаагаас болж байна. Бидний өвөг дээдэс ертөнцийг үзэх онцгой нэгэн үзэл, шашин шүтлэгтэй байсныг умартжээ.
Рашид ад-Дины “Судрын чуулган” зохиолд тэмдэглэгдсэн Чингис-хааны хойч үеийн Mонголчууддаа хандан ерөөл билгийн нэгэн захиас гэрээслэлийг сийрүүлье:
“Баргажин төхөм, Онон, Хэрлэн нутагт төрсөн хөвүүн бүхэн зааж сургаагүйгээр төрөлхөөсөө эрэлхэг, зоригтой бөгөөд их мэдлэгтэй, авхаалжтай байх учиртай, тэнд төрсөн охин бүр нь үс гэзгээ самнаагүй, царай зүсээ засаагүй байхдаа ч сайхан, гоё, улаан царайтай бөгөөд туйлын уран, самбаатай юм хийдэг байх учиртай” [1] хэмээсэн байдаг.
Энэхүү Чингис хааны үгийг ёс заншил, өв уламжлал, түүхээ сайн мэддэг жинхэнэ Монгол хүн Рашид ад-Динд мэдээлсэн байдаг. Чингис-хаан Татар гаралтай Шихи-Хутагийг хөх дэвтэрт өөрийн зарлиг, үг сургаалийг бичиж байхыг үүрэгдсэн байдаг билээ.[ МНТ] Шихи-Хутагийн Хөх дэвтэр дээр бичиж авсан байж болох энэхүү захиас үгнээс харахад Чингис-хааны дээдэлж явдаг байсан нутаг ус нь: 1. Баргажин-төхөм 2. Онон мөрний ай сав газар 3. Хэрлэн гол болж байна.Харин Бурхан Халдуун уул бол шашин шүтлэгтэй нь холбогдох билээ.[МНТ]
Тэмүүжин Тэргүүнэ-өндөр уул хавиас Тайжуудад баригдсаны дараа оргохдоо Онон голын эхэн өөд зугтсан байдаг. Тийм учраас Тэмүүжиний төрсөн газрыг зөвхөн Онон голын дээд хэсгээс хайж туулширах нь буруу бололтой.
§ 88. Temuĵin tein oduat, šibeeleĵu qorğolaqsan qaĵar-duriyen ķurču, ebesuno alurqai-bar Onan-muren oede močikiĵu (morķiĵu), horoneče Qimurğa-ğoroqan oroĵu, iren aĵuu. Tere oede močikied (morķiet), Qimurğa-ğoroqan-no Beder qošiun-a Qorčuqui-boldaq-a bukui-tur ĵoluğalduba.
§ 89. Tende neilelduĵu otču, Burqan-ğaldun-o (??) ebur-e Kulelķu dotora, Saŋķur-qoroqan-no Qara-ĵiruķeno Koko-naur nuntuqlaĵu aqui-tur, tarabağat kučuķur alaĵu iden bulee.
Тэмүүжин Тайжуудын морьтон цэргүүдээс холуур, гэнэт баригдахааргүй газар байрлах хэрэгтэй учир Тэргүүнэ-өндөр уул хавиас Бурхан-Халдуны өвөр, Хар-Зүрхний Хөх-нуурт очсон юм. Тайжуудад олзлогдсон газар болох Тэргүүнэ-өндөр уул нь одоогийн Сохондо уул байж магадгүй. Яагаад гэвэл Тэргүүнэ-өндөр уул Онон голын эхэнд байсан гэж үзвэл Бурхан-Халдуны өвөрт хэтэрхий ойр болно, Тайжуудад баригдахад хялбар байх байсан ба дараачийн үйл явдлуудтай цаг хугацаа, орон зайн хувьд нийцэхгүй байна. Харин Тайжуудын төвлөрч суурьшиж байсан нутаг нь хуучин Есүхэй баатрын нутаг гэж бодвол Сохондо уул хавиас Онон гол уруу байсан болж таарна.
Монголын эрдэмтэд Чингис-хааны төрсөн газрыг буруу тогтоосон нь улс төрийн шалтгаанаас болсноос гадна буруу тогтоох өөр нэг гол нөхцөл нь манай эрдэмтэд амьтны дэлүү бөгөөд болдог, толгойтой холбоотой нутгийн ардуудын үлгэр домог, хууч яриа ба дэлүү мэт хэлбэртэй гэж хэлж болохуйц болдог хайгаад явсанд оршино. Ямар нэг талаараа амьтны дэлүүтэй холбогдох эсвэл төсөөтэй болдог, дов, гөвөө хайсан нь “Дэлюүн” ба “Болдог” гэдэг үгнүүдийг зөвхөн нэг л утгаар ойлгосноос шалтгаалсан байна. Хамаг Монголын Их хаан Чингис-хаганы төрсөн газар нутгийг ямар нэгэн амьтаны дэлүү мэт хэлбэртэй гэж хэлж болохуйц болдог, дов, гүвээний нэрээр нэрлэхээргүй бөгөөд тэр тусмаа уул, устай хангай газрын хойд зүгийн Монголчууд тэгж нэрлэх учир үгүй. Онон голын тодорхой онцлогтой газрын ерөнхий нэрээр төрсөн газрыг нь МНТовчоог зохиогч заасан байх учиртай гэж бодож байна. Яагаад гэвэл эртний Монголчууд хүний төрсөн газрыг тодорхой оноосон нэрээр зааж хэлэх нь шашин шүтлэгийн ёс заншлаар хориотой, нууцалдаг байсантай холбоотой болохоор.
МНТовчоог ханз бичигт хөрвүүлэх явцад Монгол үгний хэллэгэнд өөрчлөлт орсон нь мэдрэгддэг ба мөн зарим нэг ижил дуудлагатай үгнүүдийг зөвхөн нэг утгаар тэмдэглэсэн байдаг. Хятад ханз руу хөрвүүлсэн нанхиад хүмүүс хойд зүгийн Монголчуудын хэлний аялгууг сайн мэдэхгүй, өөр харь улсуудын нөлөөнд орсон Монгол аялгаар ярьдаг хүмүүс байсан байх талтай. Их Монгол улсын нийслэл Хар-хорин ба Юань улсын нийслэл Дайдуд маш олон өнгийн улс иргэд цугларч бөөгнөрч байсан тухай 13-р зуунд Монголд аялж байсан хүмүүсийн зохиол тэмдэглэлүүдэд бий. Тэдгээр олон өнгийн хүмүүс Монгол хүний удмын сангаас гадна хэл ярианд хүртэл нөлөөсөн нь дамжиггүй. Одоо үед орчин үеийн генетикчид хүмүүсийг генийн онцлогоор нь анх үүсэж бүрдсэн газар, нас,яс үндэсийг нь тодорхойлдог болсоноор дээрх монголчуудын гарал үүслийн асуудлыг тайлдаг болсон билээ. [22]
Өөр нэг буруу тогтоогдсоны учир нь өнөөгийн монгол хэлний нутгийн аялгуунуудаас Чингис-хааны үеийн монгол хэлэнд хамгийн ойр нь хойд монгол (буриад-монгол) хэл ба хэлэн дэх газар зүйн нэр томъёны онцлогуудын талаас нь тайлах гэж оролдоогүй явдал юм. Монголын нууц товчоог орчин үеийн халх-монгол хэлэнд “орчуулахдаа” (хөрвүүлэхдээ гэж хэлмээр ба монголоос монголруу орчуулна гэж байдаггүй) санаатай санаандгүй эртний шашин шүтлэг, газар нутгийн хэллэг, нэр үгнүүдийн талаар маш бүдүүлэг алдаанууд хийсэн нь харагддаг. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдулан гаргасан МНТовчооны сонгодог загвар нь “сонгодог” гэж хэлэхэд муу болсон байдаг. [24]
Өвөг дээдсийнхээ нутагтаа үлдсэн Хойд монголчууд шинээр бий болсон Их Монгол, Юань улсуудын төв суурин газар, худалдаа наймааны төв, дайн байлдаан, харь иргэдээс хол байсны хувьд тэдний нөлөөнд маш бага орсон. Тийм учраас тэдний хэл эртний монгол хэлний үг хэллэгийн гол онцлогуудыг хадгалж үлдсэн бололтой. Байгаль нуурын баруун талын буриадуудын хэлэнд эртний монголын маш олон үг хэллэг үлдсэн байдаг нь тэд эртний шашин шүтлэгээ баримталж ирснээс шалтгаалсан байх улбаатай. Миний бодлоор Чингис-хааны үеийн Онон голын Хаад-Боржигон (Хиад биш) овогтны хэл ярианы аялгуу нь Хори-түмэдийн Алан-гоо эх, Хориодой-мэргэн, Баргудай-мэргэн, тэнгис гаталж ирсэн Бөртө-чонынхны хэл ярианы аялгуутай ижил ойр, баруун ба урд зүгийн улс түмнүүдийн нөлөөнд орсон аялгуунуудаас өөр байсан баймаар юм.
13-р зуунд бичигдсэн “Мукаддимат ал-адаб” толь болон бусад ижил төрлийн бичгүүдийг үзэхэд эртний монгол үг ба хэллэгүүд нь хойд монгол хэлэнд маш ойр гэдэг нь тод байдаг. МНТовчооны хэл аялгууны үндсэн суурь нь бүх монголчуудын нутгийн аялгуунуудаас буриад-монгол хэлний аялгуутай хамгийн ижил төстөй, ойр билээ. Б.Ринчин гуай Ононы “Хамниган-буряад” аялгууг хамгийн сайн, эртний монгол шинжээ хадгалж үлдсэн гэж үзэж байсан.[25] Үүнээс гадна МНТовчоог зохиогч Онон гол дагуу нутгийг сайн мэддэг нь илэрхий байгаагаас харахад зохиогч өөрөө хойд зүгийн монгол хүн байсан нь тодорхой. Ийм учраас МНТовчоог анх хойд монголчуудын хэл аялгаар бичигдсэн байсныг зохиолын онцлог үг хэллэг нь илчилдэг.
Буриад-монгол хэлэнд “дэлюүн-дэлүүн” гэх үг хоёр утга агуулдаг. 1-т амьтаны дэлүүг хэлнэ. 2-т ямар нэг юм өргөн дэлгэр элбэг болохыг хэлдэг. Харин ”Дэлюүн газар” болвол өнөр өргөн, элбэг баян, дэлгэр газар гэсэн утгатай . Хамниган хэлэнд “дэлэн”, “дэлэгэ” мөн дэлгэр, өргөн, өнөр гэсэн утгатай билээ. Дээрх утгаар Буриад, Якутын нутгуудад газар зүйн нэр томъёонуудыг тодотгон хэрэглэдэг. Энэ “дэлюүн” гэх үг халх-монгол хэлний дэлгэр, дэлэн, дэлгэх, дэл мэтийн үгнүүдтэй нэг үндэстэй байх. “Болдог” гэх үгний гол үндэс нь дов, гүвээ гэхээс гадна бол, болох, болгох гэдгийн "болдог" хэмээх үйл үг бололтой. Миний бие буруу хэлсэн бол хэл шинжлэлийн эрдэмтэн докторууд сайн тодотгон засах бизээ.
Тэмүүжиний төрсөн газар болох Дэлюүн болдогийн талаар МНТовчоонд ингэж бичсэн байдаг:
§ 59. Tende Yesuķai-Baatur Tatar-un Temuĵin-Uķe, Qori-Buqua teriuten Tatar daouliĵu ireasu, tende Hoelun-uĵin keelitai burun, Onan-no Deliun-boldaq-a bukui-tur, ĵob tende Čiŋķis-qağan toreĵuui. Torekui-tur baraun ğar-turiyen šia-in tedui nodun qatqun toreĵuui. Tatar-un Temuĵin-Uķe-i abčiraqsan-tur toreba, keen, Temuĵin nere okkui teimu.
Энд тодорхой ойлгогдохоор бичиж байна. “Onan-no Deliun-boldaq-a ”( Онон-ной дэлиүн болдог-а)-"Ононы дэлюүн болдогт" гэжээ . "Ононы дэлюүн болдог" гэх нь нэгэн газар нутгийн ерөнхий нэр бөгөөд Онон голын нэгэн тод онцлогтой, тодорхой дэлюүн болдог (өргөн болдог ) газрын шинж тэмдгээр нэрлэсэн байж болно. Чингис хааны төрсөн газрыг Онон голын хамгийн өргөн дэлгэр болдог газарт хэмээн бүр нарийн тодорхой үзэж хайвал хамгийн анх 19-р зууны дунд үед Тэмүүжиний төрсөн газар гэж тодорхойлогдсон Их арал гэдэг газартай тохирч байна.
19-р зууны дунд үед буриадын анхны эрдэмтэн Дорж Банзаров “Дэлюүн болдог”-нь Онон голын Их арал хавьд байдаг гэж ерөнхийдөө зөв тогтоосон гэж бодож байна. Харин Дэлюүн болдог гэдэг нэрийг ерөнхийлсэн нэр гэж үзэхгүй тодорхой нэгэн газрын нэр гэж үзсэн байдаг. Д.Банзаровын заавар хүсэлтээр Эрхүү хот дахь Оросын Эзэн хааны газар зүйн нийгэмлэгийн ажилтан Г.Юренский Тэмүүжиний төрсөн газрын талаар нутгийн ардуудаас асуун лавлан хайсан билээ. Үр дүнд нь Онон голын дунд хавьд, “Их арал” гэдэг газраас дээш 7 мод газрын зайд, голын баруун эрэг талд, Кочуевский харуул гэгчээс 3 мод газарт “Дэлюүн болдог” гэх газар оршиж байна гэж тогтоожээ. Их арал одоогийн Байгалийн чанаддахь хязгаарын Агын бурядуудын нутаг болох Онон голын дунд хавьд байдаг билээ. Нутгийн ардууд ”Эхэ арал” гэж бас хэлдэг. Энэ нутагт Онон гол олон салаалж маш том хэмжээний арлууд үүсгэдэг. Тийм учраас Их арал хавийн нутгийг жинхэнэ их, элбэг, дэлгэр, тэнүүн “Ононы дэлюүн болдог” газар гэж хэлж болно. Зөвхөн Их арал уртаараа 20 км, өргөнөөрөө10км хэмжээтэй. Манай эрдэмтэд одоо болтол үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй.
Багаасаа өөрийн аймаг улсынхаа ноёдуудад ад үзэгдэж олон жил хөөгдөн туугдан тайчуудад баригдаж амиа алдахаа шахаж байсан Тэмүүжин хөвүүн Монголчуудын уламжлалт шашин шүтлэгийн нөлөө бүхий төлөөлөгч Хорчи-үсүн өвгөний дэмжлэгтэйгээр алдагдсан эрх мэдлээ эргүүлж авснаас гадна Монгол шашин шүтлэгийн Чингис-хаган гэсэн цолтой, тодорхой хэмжээний цэрэг албаттай болсон байдаг.Тэр үед Чингис-хаганы дараачийн маш чухал, гол шийдвэрлэх ёстой асуудал нь эцгийнхээ эзэмшиж байсан газар нутаг, улс иргэдээ бүрэн эргүүлэн авах явдал болж байжээ.
Чингис-хаан монголын тайжуудыг дарсныхаа дараа улс иргэнээ хөдөлгөн ирж хэдэн жил Qubaqay гэдэг нэртэй газар өвөлжсөн байдаг. Есүхэй-баатар хааны хүү улсын эзэн байх ёстой хүний хувьд хууль ёсоор эзэмших ёстой газар болох Онон голын дунд хавьд орших Qubaqay-a (Хубахай-яа (буриад.), Хубахай-даа (халх)) ирж өвөлжсөнийг МНТовчоог бичээч ийнхүү тэмдэглэжээ:
§ 148. Čiŋķis-qağan tende Taičiudi daouliĵu (dawuliĵu) Taičiutai yasutu ķuun-i Auču-Baatur, Qotan-Orčaŋ, Quduudar tan Taičiudi uruqun uruqa ķurtele hunesuer keisķen qiduba. Ulus irķen-i ano ķodolķeĵu ireĵu, Čiŋķis-qağan Qubaqay-a ubulĵeba. хэмээн өгүүлжээ.
§ 151 ...Tere ubul ĵerķeer nouuĵu, Čiŋķis-qağan Qubqaya-i ubulĵeba.
МНТовчооны Кубахай гэдэг нэртэй газар өнөө үед Оросын холбооны улсын Байгалийн чанад дахь хязгаарын Агын-буриадын нутагт, Онон голын Их аралын эхэнд Күбухай хэмээн бичигдэн оршиж байгаа. (Дор.уртраг 114049’00” ум.өргөрөг 50030’00” ) Хубухай (буриад-монголоор) гэдэг газар голынхоо зүүн талын эрэгт Онон голын “Их арлаас” дээш 10 гаруй орчим километрийн зайд оршдог. Хубухай тосгон нь голын хажууд нэгэн гөвөөн дээр оршдог ба урд талаараа битүү нарсан ой модтой. Хубухайгаас доош Их арал хүртэл нэгэн арай жижиг арал бий. Үүнээс гадна Их арлаас доош бас нэг жижиг арал байдаг ба уртаашаа бараг Боорж гол хүртэл үргэлжилдэг.Энэ доод арал орчмын газар нь Чиндант гэдэг нэртэй. Чингис- хааны үед Хубухай тосгоны хавийн дээд арлыг Хубахай гэж нэрлэж байсан байж болох юм . Харин Чиндант1 нэртэй доод арал МНТовчооны § 144 “…Onan-o činaĵi eteet..”, “Чинажи этэт” нь мөн байх талтай.
”Ононы дэлюүн болдог” гэдгийн“дэлюүн” гэх нь амьтны эд эрхтэнтэй зүйрлэсэн нэрнээс үүссэн гэж хэлэх үндэс байхгүй. Мөн “болдог” гэдэг нь ямар нэгэн болдог, дов, гөвөө гэсэн утгатай үг биш юм. Яагаад гэвэл Онон гэсэн нэр үг орсон учраас тэр юм. Онон гол дагуу хичнээн олон дов, гөвөөг "амьтаны дэлүү мэт хэлбэртэй гэж хэлж болохуйц болдог байна" гэж хэлж болох бол доо. Харин “Дэлюүн” гэдэг үг “дэлгэр, өргөн” болохыг хэлнэ. “Болдог” гэдэг нь Онон гол олон салаалж хуваагдан олон арлуудыг үүсгэн дэлюүн-дэлгэр болдогтой холбоотой юм.
“Onan-no Deliun-boldaq-a bukui-tur, ĵob tende Čiŋķis-qağan toreĵuui” гэдэгийн ” ĵob tende”,“яг зөв тэндэ” гэж хэлсэнийг бодоход Онон голын хамгийн их дэлюун болдог газрыг “яг зөв тэнд” гэж хэлжээ. Тэгэхлээр дэлюүн болдог газрын яг тодорхой ямар нэртэй газар Тэмүүжин төрсөн байж болж таарах вэ гэвэл зөвхөн Хубухай гэдэг газар л болж байна. МНТовчооны Хүбахай гэдэг үг ”хубааха”(буриад), ”хуваах”( халх) утгатай үг болно. Чингис-хаган Хубахай- яа үбүлжеба (Čiŋķis-qağan Qubaqay-a ubulĵeba) гэдэг нь буриад-монгол хэл аялгуугаар бол Чингис-хаан(өөрийнхөө) Хубахайдаа өвөлжсөн гэсэн утгатай байна. “Хубахай яа” гэх үгийг өнөөгийн халх-монгол хэллэгээр Хубахайдаа гэж ойлгож болно. МНТовчоог бичигч нь Хубахай гэдэг газар бол Чингис-хаанд их ойр, цаанаа нэг учиртай газар гэдгийг сайн мэдэж байсны хувьд “Хубахайдаа өвөлжсөн” гэж тодосгож хамаатуулан хэлсэн гэж бодохоор байна.
Хубахай гэдэг нэртэй газар Онон голын хамгийн дэлюүн Их арлаас гол өөдөө яг Онон голын делюүн болон хуваагддаг газар оршдог нь тохиолдлын зүйл биш бололтой.
Онон голын дэлюүн болдог Хүбахай(өнөөгийн Хүбүхай) гэдэг газар Их Монгол улсын Чингис-хаган төрсөн гэж үзэж болно. Одоогийн буриад хэллэгээр бол “Хүбүүхай” гэдэг нь сайн хүбүүн-хөвүүн гэсэн утгатай байга нь сонин.
Зураг№ 5,6 Онон голын Их арлын саглагар моднууд.
Тийм учраас уугуул нутгаасаа Онон гол өөд хөөгдсөн Тэмүүжин олон жилийн дараа монголын Тайчуудыг дарж хууль ёсоор эзэмших ёстой орон нутгаа эзэлж аваад өөрийн төрсөн газар болох Хубахайдаа хэдэн жил өвөлжжээ. Түүний багаасаа хүсч мөөрөөдөж байсан зорилго нь биелэгдсэн учраас Чингис-хаан хэдэн жил өөрийн тоонто нютагтаа өвөлжсөн гэж үзэж болно. Сартуул нутагт хийсэн аян дайнаас заавал энэхүү нутагт ирэн ялалтын найр наадам, ан хоморгоо хийсэн нь бас дахин Ононы дэлюүн болдогийн Хубухай гэдэг газар Чингис-хааны төрсөн нутаг мөн гэдгийн нэгэн нотолсон баримт болдог. Дээрх дурдсан явдлуудыг хувь хүний сэтгэл зүйн талаас нь харж үзвэл ойлгомжтой болох учиртай.
Есүхэй-баатар монголчуудын нэгэн гол толгойлогч болохын хувьд орд гэр нь эзэмшил нутгийнхаа төв хавьдаа байсан байж болох юм. Дараа нь Онон голын дунд хэсэг нь монголчуудын тайж нарын эзэмшил нутгийн төв болж байжээ. Тайж овогтон Чингис-хааныхантай гэр орон ойрхон, заримдаа бараг холилдон сууж байсан гэж “Судрын чуулганд” бичигддэг.
Одоогийн Чиндант гэдгийг хятад бичээчид “cinaji etet” гэж алдаатай тэмдэглэсэн бололтой. Анхандаа “чинадад” гэж байсан байх талтай ба харин дээрх газрын монгол нэрийг нь Оросууд Чиндант болгож бичсэн. Одоогийн халх-монголоор хамгийн хойд цаад арал гэсэн утгатай “чанат” болно. [18]
МНТовчооны § 144. ...Taičiudun Auču-Baatur Onan ĵorin kodolĵuui. Čiŋķis-qağan Onan ĵuk Taičiudun Auču-Baatur-i nekeba. Auču-Baatur ulus-tur-iyen ķuruet, ulus-iyen durbeulun kodolķeet, Auču-Baatur, ğodun-Orčaŋ Taičiut, Onan-o činaĵi eteet, hüleut turastan čeriudiyen ĵasaĵu, qatqulduya keen, ĵasaĵu baiĵuui. Čiŋķis-qağan ķuruet Taičiut-lua qatqulduĵu, ĵilda boldaĵu, mun qatqulduqsan ğaĵar-a šitulduĵu qonoba...
Энэ “Onan-o činaĵi eteet” гэдэг газар Тайчуудтай хийсэн тулаанд Чингис-хаан шархадсан байдаг. Жамухын талынхантай тулаан хийсэн Хүйтэнээс Онон гол руу чигээрээ баруун тийш чиглэн явбал Бооржи Онон голуудын цутгаланд хүрч очно. Эндээс дээш Ононы Чиндант1 маш ойрхон зайд байдаг нь МНТовчоонд тэмдэглэсэнтэй таарч байна. Ононы биш өөр нэгэн činaĵi eteet ( Чиндант2) Бооржи голд, одоогийн Бооржи сурингаас баруун тийш холгүй байна.
Онон голын дэлюүн болдог газрын гурван арлын нийт урт нь 61 км орчим.
Зураг №7 Дэлюүн болдог (Кубухай-Qubaqay, Их арал, Чиндант1-Onan-o činaĵi eteet, Усть-Борзя-Бооржи гол), Саари хээр.
Чингис-хаан өөрийн төрсөн нутаг болох Ононы дэлюүн болдогийн Хубухай гэдэг газар хэдэн жил өвөлжсөны дараа нь дайснуудтайгаа дайтахаар мордсон билээ.
Хойд Монголын нутагт Дэлюүн гэх тодотголтой хэд хэдэн газар байдаг. Витим голын делюүн болдог газраас дээш Дэлюүн-Ураны нуруу бий.
Дэлюүн гэдэг нэртэй дэлюүн өргөн тал газар Сретенск хотын хавьд Шилка голын хойд талд байдаг (Дор.уртраг 117°27′28.39″ум.өргөрөг 52°12′36.71″). Боржигонтайгаас зүүн хойш 157 км зайд. [10]
Агын тойрогт Акшаа сурингаас баруун зүгт Дэлиүн гэдэг нэртэй нуур байна. (Дор.уртраг 113°4′11.37 ум.өргөрөг 50°21′13.98″). Хүбүүхайгаас гол өөд 121км зайд. [3,4]
Якутад Арга-делюнгхе, Орто-делюнгхе, Делюнгхе нэртэй дэлюүн өргөн тал газрын гурван гол нийлэн Хандыга голыг үүсгэдэг ба эдгээр голууд жинхэнэ дэлюүн хөндийд оршдог.
МНТовчоонд дурдагддаг газар, усны болон хүний нэрстэй төстэйгээр нэрлэгдсэн гол, ус, газар болон Боржигон овогтой холбогдох газрууд Онон гол Эргүнэ мөрний дундах нутгуудад нилээн олон байна. Зарим нэгийг дурдваас:
Онон голын доод хавьд Хүбүхайгаас доош гол дагуу 107 км зайд Боржигантай гэдэг нэртэй газар байдаг. Одоо газрын зураг дээр Боржигантай тосгон нэрээр байна. (Дор.уртраг 115°50′10.75″ ум.өргөрөг 51°13′1.12″).
МНТовчооны § 128. Teuno qoina ĵamuqa-in deu, Taičar, ĵalama-in ebur Oleķai-bulaq-a burun, bidan-o Saari-keer-e buķu, ĵoči-Darmala-in aduun deerme-dure otčuui. Taičar, ĵoči-Darmala-in aduun deermetču, abču otčuui.
МНТовчооны энэ хэсэгт Жаламын өвөр, Олехай булаг, бидний Саари-хээрэ гэсэн газар усны нэрс дурдагдаж байна.
“Бидний Сайр-хээр” гэх нь Хубухай-Онон Бооржийн цутгалангаас хойш Онон голын баруун талаар Ага, Боржигонтой хүртэл үргэлжилсэн голын сайр болсон тал хээр нутгийг хэлж байсан гэж үзэж болно.”Саари-хээр” тал зүүн ба урд талаараа Онон голоор хүрээлэгдсэн, баруун ба хойд талаар нь ой модтой уулархаг газар байдаг. Энэхүү голын сайр хөндий ойролцоогоор 70x80 км харьцаа бүхий талбайтай газар нутаг юм. Сайр-хээр, Онон голын зүүн талд голоосоо 30 орчим км зайд “Oleķai bulaq” нэртэй газар нь Алакой-Олокай гэж бичигдэн одоог хүртэл нэгэн жижиг ногоон хөндийд оршиж байна. (Дор.уртраг 116°4′58.68″ ум.өргөрөг 50°58′28.49″). Энэ нь Чингис хааны үеийн “Oleķai-bulaq” мөн байх учиртай ба жинхэнэ эртний хэллэг нь Олёхай, Өлөхэй, Алохой, Олохой гэх мэтээр хэлэгдэж байсан болох юм.
Зураг №9 Боржигантай, Степь-Бидний саарь хээр(bidan-o Saari-keer-e), Онон гол, Алокой-Олохой (Oleķai-bulaq).
МНТовчооны § 203-р бүлэгт Шихи-хутугийн хэлсэн үгэнд энэ газар мөн дурдагддаг билээ.
§ 203 ... Oleķaitai buķui-eče
Undur bosoqa-tur čino
Eriun-tur edui saqal urğutala osču,
Oere ese setkiba ĵe bi...
Шихи-хутуг “...Олёхайдаа байхаас өндөр босго дээр чинь ...” гэж Чингис-хаанд хандан хэлж байгааг харахад татар хөвгүүн Чингис-хааны орд гэр “Oleķaiд” байхад нь олзлогдон иржээ.
Жаламын өвөр гэдэг газар бол Хэнтийн нурууны нэгэн үргэлжлэл болох Онон голын баруун талаар үргэлжилсэн уулсын өврийг хэлж байсан байж болно. Эдгээр уулс Саари-хээрийн баруун-урдаас зүүн-хойд тал хүртэл үргэлжилдэг. Энэ үргэлжилсэн уулсын араас эх аван Ингода мөрөнд цутгадаг Джила гол байдаг билээ. Джила (Жилаа, Жалаа) гол Алханай уулнаас баруун тийш байрладаг.
Зураг №10 Джила(Джала), Баруун-Джила, Зүүн-Джила, Убэр-Жэлыхан (Жалайхан)
МНТовчооны § 161-д Чингис-хаан алс холын Найманчуудын нутаг болох Алтайн уулс ба Байдарагын бэлчээрээс (Baidaraq-belĵir-e) буцаж ирээд Ононы Саари-хээр гэдэг газар буусан байдаг. Энэ Онон голын Саари-хээр хавийн нутаг Чингис-хааны өөрийн төрсөн нутаг болохоос гадна овгийн угуул нутаг учраас ирж буужээ.
§ 161. ...Eder-Altai-in belĵiriyer ketulĵu, tere ķodolukseer ķodolĵu, Saari-keer baouba...
§ 193. Quluğana ĵil ĵaun-no teriun sara-in harban ĵirwaan udur… Keluren oede ĵebe Qubilai qoyar-i alğinĵilaĵu yabuat, Saari-keer-i ķuruesu... Bidanoai Saari-keer-i ķurču... ene Saari-keer-i delķen baouĵu... Moŋğol-un čeriut Saari-keeri butetele baoulua.
§ 197. ...Toqtoa-i ķodolķeĵu, Saari-keer-e irķe orqa ulus ino daouliba...
“Бидний Саари-хээр” хэмээж байгаа нь Онон голын саарь хээрийг өөр бусад голын саарь хээрээс ялгахын тулд тэгж хэлсэн бололтой.
Зураг №11 Онон голын Бидний Саари-хээр, Сэргэ мод Зураг №12 Бидний Саари-хээр, Хүлэн-нуур
МНТовчооны § 141. Teun-o qoina, Taqiya ĵil, Qadağin, Salĵiut qantutču, Qadağin-o Baqu-Čoroği teriuten; Qadağin Salĵiudun Čirķidai-Baatur teriuten; Dorben Tatar tur ĵoqilduĵu Dorben-o Qaĵiun-beki teriuten; Tatarun Alči, Tatar-un ĵalin-Buqa teriuten; Ikires-un Tuķe-Maqa teriuten; Uŋğiradun Derķek-Emel-Alqui tan; ğorolas-un Čoyoq-Čağaan teriuten; Naiman-ača ķučuut, Naiman-o Buiruq-qan, Merkidun Toqtoa-beki-in koun, Qutu; Oiradun Quduqa-beki; Taičiudun Tarqutai-Kiriltuq, Qodun-Orčaŋ, Auču-Baatur tan Taičiut, — edun qarin, Alqui-bulaa čiulĵu; ĵaĵiradai ĵamuqa-i qa erķuye, keen, aĵirğa ķeun keus čabčilalduĵu, andaqalduĵu; tendeče, Erķune-muren huruu nouuĵu, Kan-muren Erķune-de čitququ Šinaa-in aunou-da, ĵamuqa-i tende ķur-qa erkuba. ķur-qa erkuet, Čiŋķis-qağan, Vaŋ-qan qoyar tur morilaya keelduba. Morilaya keelduksen-i ğorolas-un Qoridai Čiŋķis-qağan-ni, ķurelķu-de bukui-tur, ene kele ķurķeĵu ireĵu, ene kele ireuluet, Čiŋkis-qağan Vaŋ-qantur ene kele ķurkeĵu ileesu, Vaŋ-qan kele ķurķeuluet, čerik eusču, otorlen Čiŋķis-qağan-tur Vaŋ-qan ķurču ireba.
Чуулганд оролцсон аймаг овгуудын төлөөлөгчдийг баруунаас зүүн тийш жагсаавал Найман, Мэргэд, Ойрад, Ихэрээс, Хонгирад, Хорилас, Жадаран, Хатагин, Салжүүд, Тайчууд, Дөрвөн татар, Алчи татар гэсэн ойролцоогоор иймэрхүү дараалал болно. МНТовчооны § 141 хэсэгт хоёр удаа Алгуй гэдэг үг бичигдсэн байна. 1. Унгирадын Алгүйтан(Uŋğiradun Alqui tan) гэж нэгэн хэсэг бүлэг хүмүүсийг нэрлэжээ. 2. Алгуй-бүлаа (Alqui-bulaa) гэх ба түүхчид газар усны нэр гэж үздэг. Миний бодлоор “Alqui-bulaa” гэдэг нь газар усны нэр биш хувь хүний хамаатан садангийн “бүл” гэсэн үг бололтой. Эсвэл “бүл” (гэр бүлийн бүл) гэсэн үг байж болох юм. Алгуйтан (Uŋğiradun Derķek-Emel-Alqui tan) гэж байгаагаас харахад “бүл-бүлэг” нь зөв бололтой. Жамух ба түүнийг дэмжигч нар өрсдийн нэгэн хамсаатан болох Унгираадын (түүхчидийн Хонгирад гэдэг нь томоохон овог аймгуудын бүлэг билээ. Ихэрэсийг мөн энэ бүлэгт хамаруулдаг[20] ) Алгуй бүлийнхнийд чуулсан байж болох юм. Байгаль нуурын баруун, зүүн талын буриад мөн Хөлөнбуйрын барга буриадууд дунд Алгуй овогтон олон байдаг.[15] Ольхон аралд Алагуй улус гэдэг газар бии.[16] Байгаль нуураас баруун тийш нутагт Ангар мөрөнд цутгадаг Унги гол гэж байдаг. Харин Унгираад гэдэг нь газар усны нэрнээс үүссэн томхон аймагт хамаарах нэр байж болох юм.
Үүнээс гадна Алгуйтан Байгаль нуурын баруун талд байсан гэж үзвэл тэдний газар нутаг нь Найманы нутаг болон Татарын нутгийн гол дунд оршиж байсан болж байна. Жамуха хамсаатнуудтайгаа дээрх овог аймгуудын газар нутгийн дунд хавьд нь Алгуй бүлэгийнд (булаг биш) чуулан Эргүүнэ мөрөн рүү (уруу биш) Унгираад, Ихирээс-Ихирээд, Мэргэд, Хорилас, Тайжуудын нутгуудаар нүүсэн болно. Алгуй бүлэг нь унгирадын баруун зүгийн нэг бүлэг нь байсан байж болох юм. Унгирадын Алгуйтан бүлгийнхний (бүлийнхний гэж байж болох юм) газар нутаг байж болох Байгаль нуурын баруун талын нутаг орчимд, 20-р зууны эхэн үед нэгэн тайлганы үеэр авсан гэрэл зургууд бий. Зураг нь Жамуха ба түүний хамсаатнууд тангараг өргөх үедээ түүнийг эрхүе гэн азарга гүү цавчиж, андалдсан эртний ёслолыг санагдуулж байна. Энэ нутагт адуу гүүгээр тахилга хийхдээ азарга гүүний толгой, бие дээр нь зүсэлтүүд хийдэг байсан нь бүр эртний азарга гүү цавчиж андалдах ёслол нь 20-р зууны эхэн үе хүртэл хадгалагдаж ирсэн болохыг харуулна. Жамухыг Кан-мөрөн Эргүүнэ мөрөнд цутхадагийн Шинайн ( шанайн,шонын) оно-да (Šinaa-in aunou-da) гүр хаан эрхүүд болгон өргөмжилсэн билээ. Буриад-монголоор “оно’ гэж голын цутгалангаас дээш хоёр голын дундах булангийн газрыг хэлнэ. Энэ үг халх-монголоор “оноо” болно.[10]
Зураг№13 Тайлган “Alqui-bulaa čiulĵu …aĵirğa ķeun keus čabčilalduĵu…” МНТ § 141.
Зураг №14 МНТ§ 44. “...ĵuķeli...”, зүхэли (буриад.) [15,20]
Ихэрэсийн Мүлхэ-тотаг, Боролдой хоёр Чингис-хааныг ķurelķu-de байхад нь жадараны Жамухын талаар мэдээ хүргэж ирсэн (МНТ § 129). Тэгээд Жамух эрхүүд гүр-хаан болсоныхоо дараа өөрийн хамсаатнуудтайгаа хамт Чингис-хаан ба Ван-хаантай дайтах санаатай байна гэж хориласын Хоридай ирж хэлэхэд Чингис-хаан бас л “ķurelķu-de” байсан билээ. [МНТ §141] Энэ “ķurelķu” нь өнөө үед Гүрэлгэ голын нэртэй ижил сонсогддог. Монгол улсын хилээс Онон гол дагуу 62 км зайд байна. (Дор.уртраг 112°55′0.28″ ум.өргөрөг 50°1′7.14″ ). Энэ нь нэг бол ан хийх гэсэн үгтэй төстэй “гөрөөлхэ” гэдэг үгтэй холбоотой. Эсвэл “хүрэлхэ” гэдэг бөөгийн шашины ёслолтой холбоо бүхий үг гэж үзэж байна. [16 Т2 177]
§ 129. ... ĵamuqa teriuten ĵadaran harban ğurban qarin nokočeĵu, ğurban tumet bolĵu, Alauut turğaut-iyan dabaĵu, Čiŋķis-qağan-tur morilaĵu aisai!” keen, Ikires-eče Mulke-totaq, Boroldai qoyar Čiŋķis-qağan-ni, ķurelķu-de bukui-tur, kelen ķurķen ireĵuui.....
§ 141. Teun-o qoina, Taqiya ĵil,... Morilaya keelduksen-i ğorolas-un Qoridai Čiŋķis-qağan-ni, ķurelķu-de bukui-tur, ene kele ķurķeĵu ireĵu, ene kele ireuluet,
Зураг№15 Курулга (Гүрэлгэ, Хүрэлга) Монгол улсын хилээс 65км зайд оршдог.
Гүрэлгэ голоос дээш 63 км зайд Онон гол дээр Мангут гэдэг нэртэй газар орших ба монголын мангуд овогтны нэрээр нэрлэгдсэн гэж таамаглана. (Дор.уртраг 112°40′59.28″ум. өргөрөг 49°42′25.84″).
Их арлаас доош Онон голд зүүн талаас нь Бооржийн гол цутгадаг билээ. Бооржийн гол Боржигонтой тосгоноос Онон гол өөд 69км зайд байдаг. (Дор.уртраг 112°40′59.28″ум.өргөрөг 49°42′25.84″). Хүбүхайгаас Бооржи голын цутгалан хүртэл 58 км. Буриад хэлэнд боржо толи, бооржа, боржатай газар гэсэн хэллэг байдаг.[20] Бооржа, боржатай газар гэж олон тооны жижиг давс хужиртай, шаварт нуурнуудтай газар нутгийг хэлнэ. Онон гол Эргүүнэ мөрний дундахь Бооржи голын ай сав болсон тал нутагт олон тооны янз бүрийн нуур их бий. Эдгээр нуурууд боржин чулуу төрөл бүрийн чулуунаас бүрддэг шиг олон төрөл байдгийн хувьд энэ хавийн нутаг ус “бор”, “боорж” гэсэн үндэстэй үгээр нэрлэгдэсэн бололтой. Олон төрлийн төмрийн найрлагатай хүрэл толиудын хагарсан хэсэг нь боржин чулуу, нуурын давс санагдуулахаар бүтэцтэй байдгаас үүдэн “боржо толь” гэж нэрлэсэнтэй ижил. Монгол хэлний боржигон, боржигантай, бооржо, боржо, боржоотай, боржин,борзон гэх үгнүүд нэг үндэстэй бололтой. Борзон гэх нь халх-монгол үгэнд “ж” авиа нь “з” болон хувирсанаас болсон байх .[18] Боржигадай-мэргэн, боржигон овогтны нэрс энэ газар нутгийн онцлогийг тодорхойлсон үг хэллэгээс үүссэн болно. Энэ нуур, ус ихтэй нутгаар Ази-Австралийн нүүдлийн шувуудын гол зам дайрдагаас гадна цацрагт бодис ихтэй нутагууд билээ.
Зураг №16 Бооржийн гол, Бооржийн талын жижиг нуурнууд, Чиндант 2- Onan-o činaĵi eteet.
Бооржийн голоос холгүй зүүн тийш 13-р зуунд хамаарагдах алдарт Чингис хааны чулуун хөшөө байсан газар байдаг. Одоо газрын зураг дээр Кондүй гэж бичигддэг ба жинхэнэ монгол дуудлага нь Хөндий бололтой. Мөн энэ нутагт 13-р зууны эхэн үеийн хот, ордны сууриуд байдаг. (Их арлаас зүүн тийш 160км зайд) Монгол үсгээр буй хамгийн эртний энэхүү чухал дурсгалыг 1818 онд Оросын Сибирийг судлагч эрдэмтэн Р.И.Спаский Буриадын нутаг болох Эргүнэ голд нийлдэг Өрлөнгө урсгалын зүүн салбар Хархираа голын орчмоос уг чулууг олж Нерчинскийн үйлдвэрт аваачиж хадгалжээ. Тэр үед “Сибирийн мэдээлэл” хэмээх сэтгүүлд дорно зүгийн үсэг бүхий чулууны тухай мэдээлж олны сонорт анх хүргэсэн бөгөөд 1832 онд Нерчинскийн үйлдвэрээс Петербүрг хотод шилжиж үзэсгэлэнд тавигдсанаар нууцаа тайлж эхэлжээ. Одоо Санкт-Петербүрг хотын Эрмитаж музейн Монголын танхимд хадгалагдаж байгаа. Чулуунд бичгийг сийлэхдээ Чингис-хааны нэрийг тэргүүнд нь тэтгэн бичсэнээс Чингис хааны чулууны бичиг хэмээн алдаршижээ. Анх 1225 онд Чингис хаан Сартуул иргэнийг дайлж буцаад Буха Сочигай хэмээх газар их найр наадам хийхэд Хасарын хоёрдугаар хүү Есүнхэ-мэргэн 335 алд газарт байсан байг мэргэн харваж оносон үйл явдлыг мөнхөлж бичсэн бичиг болохыг тогтоосон гэдэг билээ. [5]
Онон голоос зүүн тийш 200 орчим км байрладаг. (Дор.уртраг 117°30′5.31″, ум.өргөрөг 50°28′23.53″).
Энэ газраас холгүй Дээд Бооржи, Дунд Бооржи, Доод Бооржи голууд Эргүүнэ мөрөнд баруун талаас нь цутгадаг ба Доод Бооржи голд Зээрний хавцал байдаг. (Дор.уртраг 119°24′22.79″, ум.өргөрөг 51°11′20.77″)
Энэ газраас холгүй Дээд Бооржи, Дунд Бооржи, Доод Бооржи голууд Эргүүнэ мөрөнд баруун талаас нь цутгадаг ба Доод Бооржи голд Зээрний хавцал байдаг. (Дор.уртраг 119°24′22.79″, ум.өргөрөг 51°11′20.77″)
Дунд Бооржид Бугутуй гэдэг нэртэй газар бий. (Дор.уртраг 119°16′48.58″,ум.өргөрөг 50°57′8.49″) Энэ Бугутуй нэр нь Буга туу гэсэн утга санаа бүхий үг байж болох юм.
Зураг№17 Бугутуй-Буга туу, Калга-Хаалга, Верх.Калгукан-Дээд халгахан, Ниж.Калгукан-Доод халгахан,Ильдикан-Элдэх,Чингилтуй-Чингилтэй.
Дээд Бооржи голд нийлдэг нэгэн голын нэр нь Калгукан юм (Хаалгахан бур.). Мөн дээд Калгукан, доод Калгукан, Калга (Хаалга) нэртэй газрууд байдаг. Энэ нь ангаа хөөж туугаад хаадаг газар бүхий хаалга гэдэг үгнээс гаралтай газрууд ба Калганы районд Дээд Бооржи гол дагуу оршдог.
Зураг№18 Эргүүнэ мөрний Дунд Бооржи, Доод Бооржи, Бугутуй-Буга туу,Калга-Хаалга, Горный-Зерентуй-Улын Зэрэнт, Большой Зерентуй-Их зэрэнт.
1225 онд Чингис-хаан Сартуул иргэдтэй хийсэн дайнаас буцаж ирснийхээ дараа төрсөн нутгаасаа холгүй орших дээр дурдагдсан Эргүнэ мөрний зүүн талын газар нутагт том хэмжээний ав хоморго, найр наадам зохион байгуулсан ба тэр газар нь Буга-сочихай хэмээх газар мөн бололтой. ”Судрын чуулганд” бичигдсэнээр Буха-Су-жику гэдэг газар Чингис-хаан том алтан ордон барин найр хийсэн ба тэр хэдэн өдрийн хугацаанд монголчууд бас л анд гарсан. Оточ ноён яг ан тавилтанд нь орсонгүй, харин бага зэрэг хожимдов гэжээ. [1 ] Энэ хавцалтай газарлуу урд зүгээс Эргүүнэ мөрний баруун талаар зээр болон бусад ан амьтанг хөөж туун мөн хойд зүүгээс нь ой модны ан амьтан бүслэн хөөж оруулдаг байсан боловуу. Хавцалд хөөж оруулсан ан амьтдыг хаад ноёд мэргэ цэцнээ уралдуулан нэг нэгээр гарч холоос харваж байсан бололтой. Монголчуудын олон сар үргэлжилсэн их ан хоморго хийдэг тухай Жувейни номдоо ингэж бичжээ:
“Чингис-хаан ав хоморго хийхэд ихээхэн анхаарал тавьдаг, энэ бол нэг ёсондоо дарга цэргүүдэд байлдааны сургууль хийлгэж байгаа явдал юм гэж үздэг байв...ав хийх газраа алсуур тойрон хүрээлээд аажмаар хүрээгээ хумин дотогшлохдоо ан амьтныг ч завсраараа алдахгүй дотогшлуулна...Үүнийгээ тэд “нергэ” гэж нэрлэнэ...йинхүү хоморгын хүрээ хоёр гурван сараар өдөр шөнөгүй дотогш аажмаар хумигдан зохих хэмжээнд хүрэхэд хаана ямар ан амьтан хичнээн байгааг хаанд даруй мэдэгдэнэ....Хүрээ хумигдан хумигдсаар хүмүүс бараг мөр зэрэгцэн ойртож ирэхэд олс дээсэнд эсгий тохон хороо байгуулна. Энэ үед элдэв ан, араатан амьтад ч цөм холилдон архирах нь архирч чарлах нь чарлаж... Хүрээ хумигдан ан амьтад зугтаж чадахаа болиход хаан хэдэн туслагчдын хамт хүрээн дотор орж ан намнах ажлыг эхлүүлээд өөрөө өндөрлөг газарт гарч хан хөвгүүд, дарга ноёд, эцэст нь жирийн цэргүүд хүрээнд ээлж дараалан орж анг намнахыг ажиглан харна...мод шороогоор далан босгоод, түүнд үүд хаалга гарган ан амьтныг нааш цааш гаргахгүй байх тухай зарлиг буулгасан гэдэг.“ [11]
Хаан хөвгүүдийн ангаа намнах үед Есүнхэй-мэргэн ямар нэгэн анг 335 алдын зайнаас оносон бололтой. Жувейни монгол нутагт Гүег хааныг хаан ширээнд суух ёслолд өөрийн биеэр ирж оролцож байсан хүний хувьд монголчуудын тухай муугуй мэдлэгтэй хүн билээ. Монголчууд дайн тулаан хийхээсээ өмнө дуу дуулж байсан тухай эртний түүхийн бичгүүдэд байдаг. Үүнтэй ижил “Нергэ” ан хоморгод оролцож байсан цэргүүд мөр зэрэгцэн ан амьтан хөөх үедээ их хэмжээний ниргэх дуу чимээ гаргахаас гадна дуу дуулж байсан байж болох юм. Одоо үеийн буриадуудын нэрьелгэ (нэрьелгын дуун) гэгдэх ёохор маягийн дуу бүжиг нь эртний монголчуудын “нергэ” гэх ан хоморгийн үед мөр мөрөөрөө зэрэгцэн ан амьтдаа тууж хөөж байх үедээ дуулж байсан болон мөн дайн тулааны өмнө дуу дуулдаг ёс заншлаас үлдсэн байх. [14] 12-13 р зууны Монголчууд мод тойрон ёохор маягийн бүжиг бүжиглэж байсан тухай МНТовчоонд байдаг. “Нергэ”, ”нэрьелгэ” нь орчин үеийн Монгол хэлний ниргэх, ниргээ гэсэн үгтэй утга үндэс нэг юм .
“Буга Сочихай” гэгдэх газар өнөө үеийн Бугутуй (Буга туу) хоёр бараг нэг газар бололтой. “Буга Сочихай” гэдэг нэрний “Сочихай” нь өнөөгийн буриад-монголоор “Айх цочих” гэсэн утгатай. [9] Орчин үеийн халх-монгол хэлээр Буга-цочоох, буриад-монголоор Буга-сочиохаа болно. Харин тодорхой газар нутгийн нэр болохдоо “Буга-сочиохай” гэнэ. 1225 онд Есүнхээ-ноён Эргүнэ мөрний Буга-сочиохайд их ан хоморго хийх үед одоогийн Бугатуй,Зэрэний хавцгай хавьд хашигдсан ямар нэгэн анг 335 алдын зайнаас харваж онон авласанд, юм үзэж нүд тайлаад ирсэн монголын хаад ноёд энэ үйл явдалд зориулж дурсгалын чулуун хөшөө босгожээ. Эргүнэ мөрний баруун тал дахь Буга-сочиохай хэмээх нэр нутгийн ерөнхийлөн заасан нэр байсан бололтой. Ан хоморгоны үеэр эхнэр хатад болон татвар эмсийн амтат идээ ундаагаа ачсан чингэлэгүүд нь Чингильтуй-Чингэлтэй гэдэг газар байршин чингэнэсэн дуу чимээ гаргаж байсан байж болох юм. Нөгөө талаараа туугдаж орж ирсэн ан амьтанг гадагш алдахгүйн тулд олон тооны тэрэг чингэлэгүүдээрээ хаалга гэгдэх газаруудын дагуу хааж боож байсан бололтой.[11]
Харин Ононы “Ононы Зээрний хавцгай” гэдэг газар Чингис хаан Жамухад хашигдан шахагдсан байдаг. МНТовчоог зохиогч “Ононы хавцгай” гэж бичсэн нь Эргүүнэ мөрөнд бас “Зээрний хавцгай” байгаагийн хувьд андуурч магадгүй гэж тодруулж тэмдэглэсэн байж болох юм.
§ 129-д ...Čiŋķis-qağan harban ğurban ķureet buleai. ğurban-ķu tumet bolĵu, ĵamuqa-in eserķu ino morilaĵu,Dalan-balĵut bailduĵu, Čiŋķis-qağan ĵamuqa-da tende ķodolķekdeĵu, Onan-o ĵerene-qabčiqaya qorba. ĵamuqa uķulerun: “Onan-o ĵerene-de qorqaba bida!”...
Ононы зээрний хавцгай гэх газар Онон гол уруу Монгол улсын хилээс 21.3 км зайд голынхоо баруун талд Хапчерангаа нэртэйгээр оршиж байна. Чингис-хааны цэрэг Далан-балжуутаас Онон гол уруу өнөөгийн Хапчерангаа хүртэл Жамухад шахагджээ. Хапчеранга Хавчеранга хавцгай гэдэгтэй нэг утгатай. Дээрх газар нутгууд нь ав хоморго хийж байсан газар гэж хэлж болно.
Зураг №19 Хапчеранга- Onan-o ĵerene-qabčiqaya, Мангут.
Дээд Бооржи голоос урагш МНТовчоонд тэмдэглэгдсэн Чингис-хаан, Ван-хаан хоёр Гүр-хаан, Жамухын талынхантай хийсэн тулаан болсон Хүйтэн гэдэг газар хуучин нэрээрээ хэвээр байна. Газрын зураг дээр Куйтун гэж орос маягаар бичигдсэн. (Дор.уртраг 118°36′29.8″ум.өргөрөг 50°14′39.94″) Ой модноос хол өндөрдүү тал газрыг хүйтэн гэж нэрлэдэг билээ.[10]
Зураг №20 Куйтун-Хүйтэн, Верх.Бооржи-Дээд Бооржи, Кондуй-Хөндий, Кутугай- Qutuqul-nouda, Ниж.Калгукан-Доод халгахан.
МНТовчооны § 149 Ширээт євгєн, Алаг Наяа хоёр хєвvvний хамт олзолж авсан Таргудай-Хирилтугийг Хутухул-нүүд гэдэг газар тавьж явуулсан байдаг.
§ 149. Ničuķut-Baarino Širķuetu-ebuķen, Alaq, Nayaa... Qutuqul-nouda ķuruesu...
Өнөө үед энэ Qutuqul-nouda гэдэг газар Онон-Бооржи нэртэй газраас урагш, Кондүй гээс хойш Кутугай гэж бичигдэн байна. Qutuqul нь Хүтү-хүл гэж хэлэгдэж байсан байх талтай.
Чингис-хаан Ван-хаан хоёр Жамухын талыхантай дайтахаасаа өмнө хэд хэдэн газар харуул тавьсан тухай ингэж бичжээ:
§ 142. ...Čiŋķis-qağan, Vaŋ-qan, qoyar qantutču ĵamuqa-in eserķu ino morilaya keelduĵu, Keluren-muren huruu morilarun...Eneken-ķuiletu-de niķan saurin qaraul talbila. Teun-o činana, Čekčer-e, niķan saurin qaraul talbiulba. Teun-o činana Čiqurqu-da, niķan saurin qaraul talbiba. Bidan-o maŋlan, — Altan, Qučar, Saŋğun tan,—Utqiya ķurču, baouya keeldun bukui-tur, Čiqurqu-da talbiqsan qaraul-ača ķuun haulĵu ireĵu, dain aiši, keen, kele ķurķen ireba....
Энэ хэсэгт дурдагдаж байгаа Čiqurqu газрын байршил нь тулаан болсон Хуйтэнээс баруун урагш 113 км Хэрлэн гол Далай нуурын чиглэлд байдаг. (Дор.уртраг117°15′40.5″, ум.өргөрөг 49°42′34.83″)Зураг №21 Чихортуй- Čiqurqu, Куйтун-Хүйтэн, Аргунь-Эргүүн мөрөн.
Бальжийн нуур гэх нэртэй нуур Бальзино гэх тосгоны дэргэд байдаг. Алханай улнаас хойшоо.(Дор.уртраг 113°35′23.23″ум.өргөрөг 51°0′56.86″) байдаг.МНТовчооны
§ 182. Tedui Čiŋķis-qağan oduat, Balĵuna-naur baouba. Tende baouqui-tur Čoos-Čağan ğorulas ĵob tende učiralduba. Tende ğorulas ulu bulqan elsen ireba. Oŋğudun Alaquš-diqitquri-dača Asan Sartaqtai čağan temeetu miŋğan irķes tauĵu, Erķune-muren huruu buluğat keremun qudalduĵu abura aisurun, Balĵuna usulan oroqui-tur, učiraba.
Теленгүүт Жалайрын нэгэн хэсэг Онон гол Ингода голын уулзвар хавьд байсан ул мөр одоо болтол Теленгуй голын нэрээр хадгалагдан үлджээ. (Дор.уртраг 115°57′39.3″ум.өргөрөг51°32′26.86″). Мухали жанжин Онон голд суурьшсан Уйгуурын улсын теленгүт –жалайруудаас гаралтай билээ. ”Судрын чуулган” –ны Жалайр овогтны тухай хэсэгт тодорхой бичсэн байдаг.[1].
Зураг №22 Усть-Теленгүй, Дээд Теленгүй
Алан-гоо эхийн нэр болон төрсөн газрын талаар.
Алан-гоо эхийн нэр нь буриад хэлний алаг ногоон болсон ойн цоорхойг хэлдэг “алан” гэх үгнээс гаралтай юм.[10] Хориодай-мэргэн Баргажин-гоо хоёр гоё сайхан цэцэг ногоо болсон алаг ойн цоорхойтой зүйрлэн охиндоо нэр өгчээ. 13-14 зуунд хамаарах "Мукаддимат Ал-Атад" толинд бичигдсэн байдаг “ala” (“алаг”-халх, ”алага “буриад.), ”alagan” (“алга” халх, ”алаган” буриад) ал улаан гэх үгнүүд “алан” гэх үгтэй нэг үндэстэй байх.[13 ] Алан-гоо эхийн гарал үүсэл төрсөн газрын талаар МНТовчоонд ингэж тэмдэглэгджээ:
§ 8. Tede bölek irķen ber, Kol-Barğuĵin toķum-un Eĵen Barqudai-Merķan-no okin, Barğuĵin-ğoa neretai okin ni, Qori-Tumad-un noyan Qorilartai-Merķan-ne okdeksen aĵuu. Qori-Tumadun ğaĵara Ariq-usun-na Qori-lartai-Merķan-no Barğuĵin-ğoača toreksen, Alan-ğoa neretai okin tere.
§ 9. ...Qori-Tumadun Qorilartai-Merķan-no okin, Ariq-usun-na toreksen, Alan-ğoa-i tende ğuyuĵu, Dobun-Merķan-no abuqsan yosun teyimu,...
Дээрх бүлгүүдэд Алан-гоо эхийн төрсөн газар нь “Ариг-усун” (Ariq-usun) хэмээж байна. “Мукадимат Ал-Адаб” толинд “ариг” гэх үгийг монголоор “ариун” гэсэн утгатай гэжээ . ”Ариг” нь чагаадай хэлээр “цэвэр” гэсэн утгатай үг юм. Харин “ariq yer” гэвэл “ариун газар”, ”ariq tengri” гэвэл ариун тэнгэр гэсэн утгатай үг болдог. ”Ариг-усун“ гэж хэлэхийг монгол хэлний цэвэр тунгалаг ус гэж ойлгохоос гадна шүтэн бишрэхийн “ариун” гэх үгтэй холбож үзэх нь зөв байх.
Монголчууд эрт дээр үеэс халуун рашаантай газрыг тахин шүтэж ирсэн байдаг. Мөн хойд монголчуудын бөөгийн ёс заншилд буцалсан халуун усыг бөөгийн ёслол хийх үедээ ариусгах зорилгоор хэрэглэдэг билээ. Байгаль нуурын зүүн эрэг мөн Баргажан голын хөндийд олон тооны халуун рашаан байдаг. Хори буриадын нутагт хамаарах Байгаль нуурын эрэгт хамгийн ойр халуун рашаан одоо үед Горячинск гэдэг орос нэрээр нуурын эргээс 1 км зайд бий. Тийм учраас маш цэвэр тунгалаг устай, эргэн тойрон халуун рашаантай, өндөр уул хадаар хүрээлэгдсэн сүрлэг Байгаль нуурыг дундад зуунд тахин шүтэж байсан нь зүйн хэрэг. Эртний монгол шашин шүтлэгийн ёс заншилаар шүтдэг уул хад, ус рашаан ,тэнгэрт халисан хаад ноёдын нэрийг хэлж дуудах нь хориотой, цээртэй байсан учраас Байгаль-нуурыг Тэнгис, халуун рашаантай газрыг Ариг-усун гэх мэтээр дуудаж байсан байж болох юм.Түрэгийн үеэд Байгал нуурыг Тэнгис гэж нэрлэж байсан байдаг. Бурхан-халдун гэх нэр мөн адил уулын жинхэнэ нэр нь биш билээ. Хори-түмэдийн нутагт Алан-гоо эхийн төрсөн Ариг-ус гэж хэлж болохоор газар нь халуун рашаантай газруудаар хүрээлэгдсэн Байгал нуур тохирч байна. Бөөгийн домог ёсонд Байгаль нуурын эзэд нь дээд тэнгэрээс буусан усны хаадууд гэж үздэг. Бөөгийн сүсэг бишрэлийн анхны бөө нь Ольхон арлын эзний хүү цагаан толгойтой бүргэд байдаг ба харин түүний эхнэр нь шонхор байсан гэж үздэг.[16 ]
Байгаль нуур Чингис-хааны өвөг дээдэстэй холбогдох өөр нэг зүйл гэвэл Тэнгис гэтлэн Бурхан-халдун ууланд нүүж ирсэн Бөртө-чонын хүү нь Бат-цагаан (Bata-Čiqan) билээ. МНТовчооны Бүрто-чоно бол Байгаль нуурын баруун талын Ихэрэс-Ихирэд аймагтай холбоотой Чоно (Шоно) овогийнхны Борсой-шоно, Оторчо-шоно, Бура-шоно, Шоно-бурутхан гэх мэт салаануудын нэг нь болж байсан бололтой.[21] Ихирэд буриадын Чоно овгийнхны шашины домгоор Байгаль нуурын эзнийг (эжэнийг) Бата-сагаан гэдэг нь тохиолдолын зүйл биш байх. Бата Сагаан ноёндоо Баргажин шадарай хүмүүс их мөргөдөг гэж Ж.Цэвээн бичсэн байдаг.[19] Эртний монголчуудын Байгаль нуурыг шүтэж байсны ул мөр өнөө үеийн монгол хэлэнд байдаг түрэг гаралтай “байгаль” гэдэг үг билээ.[23]
Зураг №23 Бат-цагаан эзэнтэй Байгаль нуур
Зураг №24 Байгаль нуур мөн бас Тэнгис-Ариг усун гэж нэрлэгддэг
Хори-буриадын нутагт байх Алан гэдэг нэртэй газар нь Баргажан нутагтай зэргэлдээ 100км зайд бий. Байгаль нуураас 100км зайд, Бооржи-Боржигантайгаас 400 орчим км, Хооринскийн хойно. Мөн тэнд Алан нэртэй хоёр гол бий. (Дор.уртраг 109°50′27.04″,ум.өргөрөг 52°18′52.05″), Алан гол (Дор. уртраг 109°20′16.62″, ум.өргөрөг 52°31′6.35″) Алан-балтай гэдэг газар Байгаль нуурын баруун талд байдаг бол Алан гэдэг газар Эрхүү мужид оршдог. [10 ] Мөн Аланджик (Алан жиг) гол Хорийн районд байдаг ба Аланжигээс зүүн хойш 36км зайд Борто (Бөртө) нэртэй газар байна. [3,4 ]
Зураг№ 26 Дарасун-Tersut, Бальжин нуур- Balĵuna-naur, Степь-Бидний саарь хээр, Боржигантай, Алокой-Oleķai-bulaq.
МНТовчооны § 150. Teun-o qoina Čiŋķis-qağan-tur Kereidun ĵaqa-ķanbu, Tersut-te bukui-tur, nokočere ireba. Tere ireksen-tur, Merkit qatquldura ireesu, Čiŋķis-qağan, ĵaqa-ķanbu kiet qatqulduĵu ičuaba.
Дэрсүүт (Tersut) гэдэг газар одоо үеийн Дарасун мөн бололтой. Дарасүн гэгдэх газар Бальжийн нуурнаас хойшоо 75км зайд байна. (Дор.уртраг113°58′27.51″ум.өргөрөг51°38′10.22″) Мөн хойшоогоо Вершино-дарасунский, урагшаа Дарасун амралт гэж байна. Дэрс, дэрэстэй гэгдэх үгс олон жилийн явцад дарас, дарасүн болон хувирсан байж болох юм. Эсвэл хөрвүүлэгч, бичээч нар “дарс” гэсэн үндэстэй үгийг “дерс” болгосон байж мэдэх юм. Дарасүн хавийн нутаг МНТовчооны § 149 Qutuqul-nouda Кутугай гэдэг газраас баруун хойш, Балжийн нуур, Бидний саарь хээр, Хубухай, Боржигантай, Олохай булгаас холгүй байна. Мөн баруун талд нь орших Хилго мөрнөөс мэргэдүүд хатхалдахаар орж ирсэн гэдэгтэй газар зүйн байршлын талаасаа үйл явдалуудын дэс дараатай яг тохирч байна.
Чингис-хаан ба түүний өвөг дээдэстэй холбогдох газар нутгууд ба уугул монголчуудыг нэгтгэн өөрийн эрхшээлдээ оруулах үйл хэрэг нь Байгал нуур, Бурхан халдун хавиас Онон, Хэрлэн, Эргүүнэ мөрөн голуудын хоорондох газар нутгуудад болж байсан нь эдгээр нутгууд монгочуудын уугул нутаг гэж үзэж болно.13-р зууны үеийн зарим газар усны нэрүүд бараг өөрчлөгдөөгүй өнөө үед хэвээр байна. Зарим газруудын нэрс нь орос нэр болсон байна. 12-13-р зуунуудад болж өнгөрсөн монголчуудын түүхийн үйл явдлуудтай газар зүйн байршил, цаг хугацаа орон зайн хувьд дээрх нэрс дурдагдсан газрууд тохирч байна. Байгал нуурын хоёр талаар суурьшсан хойд монголчуудын бөөгийн шашины бурхан, тэнгэрүүд нь өмнөд монголын Ордосын тайлга ёслолын үеэр дурдагддаг тэнгэр бурхадуудтай ижил байдаг нь дээрх учир начируудтай холбоотой билээ.
МНТовчоог зохиогч нь “Бидний Саари-хээр” хавиас гаралтай хүн байсан нь газар зүйн талын мэдлэг мэдээлээллүүдээс нь харагддаг.
Энэхүү Онон Эргүүнэ мөрнүүдийн дундах Бооржи голуудын ай сав газар нь Чингис-хааны өвөг дээдэс болох Харчууны хүү Боржигадай-мэргэний нэртэй холбоотой байж болох юм. Боорж голын дагуу нутаг боржигон овогтныг үндэслэгч Бодончир богдын нутаг, боржигон овогийн анх үүссэн нутаг мөнөөс гадна уугуул тоонто нутаг нь гэж хэлж болох юм. Бодончир богд өөрийн ард иргэдтэй болоод дээрх нутагт Онон голын эхээс очиж суурьшиж байсны хувьд түүний удам хойчис нь энэ нутгийн Бооржи, Боржигон нэрээр овоглогдож ирсэн бололтой. Нүдний өнгөнөөсөө болж боржигон овогтон болоогүй байж магадгүй юм. Чингис –хаан ч сартуул улсад хийсэн дайн байлдаанаа дуусгаад өөрийн төрсөн газар Онон голын делюүн болдог Хүбахай газраас холгүй алтан ордоноо босгон өвөг дээдсийн хээ Бооржи (Боржигон) нутагтаа найр наадан, ан хоморгоо хийсэн болно. Хэрвээ энэ бүхэн худал гэж үзвэл ийм нэгэн асуултанд хэрхэн хариулах вэ? Чингис-хаан ямар учраас олон мянган бээр хол Сартуулын нутагт олон жил үргэлжилсэн хүнд хүчир дайн хийснийхээ дараа улс орныхоо газар нутгийн хамгийн зүүн хойд талд Онон гол Эргүүнээ мөрний хооронд Бооржи голуудын ай сав газар буун алтан ордоноо босгон найр наадам хийв?
Онон голын дунд хавиас хойшоо, зүүн тал нь Эргүнэ мөрөн хүрэх нутаг Есүхай баатрын уугуул нутгийн хувьд эртний монгол ёсоороо түүний бага хүү болох Тэмүгэ-отгоны эзэмшилд очсон.Түүний муж, гэр орон нь Монгол орны зүүн хойд хязгаарт байсан бөгөөд түүнээс цааш нэг ч монгол аймаг байдаггүй. Өнөөг хүртэл монголчуудын ар шил нь болсон Шилка (Шиилхэ бур.) мөрний ай сав газар нутгаас хойш монгол аймгууд байдаггүй, ”шилээ” болдог билээ. Отгон ноён барилга байгууламж барих, ногоо тарих, цэцэрлэг байгуулах ихээхэн дуртайгаараа монголчуудын дотроос гойд хүн байв. Чингис хаан бусад ах дүү нараасаа түүнд илүү хайртай байсан бөгөөд ах нарынхаа дээд талд нь суулгадаг байсан. Харин түүний ах Жочи-Хасарын эзэмшил нутаг нь монголын зүүн хойд талд Эргүүнэ мөрөн, Хөл-нуур, Хайлаар нутгаар Отгон ноёныхны ойролцоо байрладаг байв.[1] Эргүүнэ мөрөн тэдний хил зааг болж байсан байх талтай.Тийм учраас Эргүүнэ мөрнөөс баруун талд байсан суурин газрууд бүгд Отгон ноёны босгосон хот, орд, харш байх. Эргүүнэ мөрнөөс зүүн тийш Хайлар хавиаар Жочи-Хасар нутаглаж байжээ.
Бөртө-чонын уугуул нутаг нь Байгал нуурын баруун талын ихиридийн чоно овогтны нутаг мөн. Баргажан-төхөмын эзэн Баргуудай-мэргэны охин Баргажин-гоо Хори-түмэдийн Хорилартай-мэргэн хоёроос төрсөн Алан-гоо эхийн төрсөн газар нь ариг-устай Байгал далай-Тэнгис мөн. Боржигадай-мэргэн, Боржигон овогтны нутаг нь Онон голын дунд бие Эргүүнэ мөрний дундах Бооржи голуудын ай сав газар мөн болой. Тийм учраас Тэмүжэн-Чингис хааны төрсөн газар нь Онон голын дэлюүн болдог газрын Хубаахай (Хүбүүхай) хэмээх нэртэй газар мөн болно. Харин хамаг Манголчуудын шашин шүтлэгийн шүтээн нь Халдун бурхан байсан.
Эртний монгол шашин шүтлэгийн ёс заншилаар баруун зүгийг цагаан, зүүн зүгийг шар, урд зүгийг улаан харин хойд зүгийг хөх өнгөөр зүйрлэж хэлдэг байсан учраас Хөх мөнхө тэнгэр, Хөх Монгол гэдэг нь хойд зүгийн мөнхө тэнгэр, хойд зүгийн монгол гэсэн үг болно. 13-р зуунд анх удаа Мөнх тэнгэрийн элч буумал бурхан Халдуныг шүтэгч Хөх монголчууд дөрвөн зүг найман зовхист орших хамаг Манголчуудыг нэгтгэсэн түүхтэй.
Үзөөн М.О
2011
Эх сурвалжууд:
1. Рашид ад- Дин Хамадани (1247- 1318) зохиосон “Судрын чуулган “ , персээр “Жами ат- таварих” зохиолын хоёрдугаар дэвтрийн гуравдугаар хэсгээс
2. Доржи Банзаров Чёрная вера или шаманство монголов и другие статьи.”Санкт Петербург хот 1891он
5. Д.Энхдаваа “Монгол төрийн ёс” ном 168-171 2006”он
6. Ж.ГЭРЭЛБАДРАХ “Тэмүжин хаана төрсөн бэ?”
7. Ц.Цэрэн Онход Жамьян Дэлүүн Болдогийг хайсан нь 1990 он
8. Ц.Намсрай “Чингисийн Делүүн Болдог хаан байдаг вэ” 1998 он
9. Дорж Банзаров Объяснение монгольской надписи на памятнике князя Исунке, племянника Чингис хана 88-105
10. М.Н.Мельхеев Топонимика Бурятии Улан-Удэ 1969 год
11. Ала-ад-Дин Ата-Малик Жувейни Дэлхийг байлдан дагуулагчийн түүх 1260 он
12. Чингис хааны мэндэлсэн огноо, төрсөн газрыг зарлигаар ёсчилно. Өдрийн сонин № 150,151(3540,3541) 2010.06.25
13. Н.Н.Поппе Монгольский словарь Мукаддимат Ал-Адаб 1938 он
14. Д.С.Дугаров Исторические корни белого шаманства 1991
15. Б.З.Нанзатов Племенной состав бурятов в 19 веке.
16. Jeremiah Curtin “A Journey in Southern Siberia ”THE MONGOLS, THEIR RELIGION AND THEIR MYTHS
17. М.Н.Хангалов Собрание сочинений в трёх томах.
18. Я.Цэвэл Монгол хэлний товч тайлбар толь 1966
19. Хүхэ мүнхэ тэнгэри Сборник шаманских призываний 1996 он
20. Т.М.Михайлов Из истории бурятского шаманизма 1980 он
21. А.Гатапов История племени эхирит полна загадок. Бурятия 2002.08.07
http://www.ncbi.nlm.nih.gov ,
23. С.А.Гурулёв Что в имени твоём Байкал? 1991
24. Ч.Баянжаргал Монголын нууц товчоо хэрхэн устгагдсан болон түүнийг сэргээн хамгаалах арга замын тухай 2010
25. Б.Ринчен Монгол ард улсын хамниган аялгуу 1969
1) Бөртө-чонын нутаг 2)Ариг-усун 3) Хорийн нутаг 4) Дэлиун болдог 5)Бурхан халдун 6) Тэнгис гол 7) Алан гоо эхийн хөшөө 8) Баргажан нутаг
Тэнгис гол
Тэнгис гол
сорихолтой байлаа та нарийн таамаг үнэн байхаа
ReplyDeleteyostoi alaa hayatsan bi iim goyo boditoi barimt unshij bgaaguin bna
ReplyDeleteнайзуудаа наадах чинь арай дэндчихэжээ. Хөвсгөл аймгийн нутагт Аригийн гол гээд одоо болтол байгаа шүү дээ. Монгол хэлний нэг онцлог нь уулын нэр байнга солигддог мөртлөө усны нэр солигдоогүй байдаг. Жишээ нь одоо байгаа голууд нууц товчоонд яг одоо байгаа нэрээрээ шахуу гардаг. Туул, Онон яг нэрээрээХэрлэнг Хэлрүн гэх мэтээр авиа сэлгэсэн байдаг. Одоо хэр нь бид Монгол бичгээр гурил гэхийг гулир гэдэг гэж бичдэг шүү дээ.
ReplyDeleteТэгэхээр наад төсөөтэй үгсээрээ хэт таамаглахаа болио. Тэнгис гээд байгаа нь Дархадын хотгорын Тэнгисийн гол, Далай гэдэг нь Хөвсгөл далай байх тун өндөр боломжтой юм.
Сүүлийн үед Буриад ястнууд маань зарим зүйл дээр хэтэрхий туйлширдаг болжээ. Энийг жаахан хязгаарлах нь зөв юм.
Энэ сайтыг хөтөлж байгаа хүн ч бас л туйлшрагчийн нэг бололтой. Олон ухаантай хүмүүс бий тэдэнтэй уулз, сайн ном бий тэднийг уншаарай
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteАмар мэндэ! Монголой ажаhуугшад.
ReplyDeleteБуряад Монголнууд нэгэ яhатан болоно, нэгэ жаахан ондоотойшье hаа.
ReplyDeleteОрод гурэн, Ага тосхон (Россия,посёлок Агинское).
Buriaduud yum yumen deer tuuhiig guivuulah geed baidag boljee. Gevch unen gej bii dee.
ReplyDelete"болох, болгох гэдгийн "болдог" хэмээх үйл үг бололтой. Миний бие буруу хэлсэн бол хэл шинжлэлийн эрдэмтэн докторууд сайн тодотгон засах бизээ."
ReplyDeleteболдог нь "бартаа" гэсэн үг
Түүхийг гуйвуулж бичээд байгаа энэ хүнд дээд Тэнгэрээ хуурч чадахгүй шүү гэдгийг хэлмээр байна! Юм болгон буриадаас үүссэн, буриадынх гэж битгий худлаа яриарай! Тэнгэр худал хүнийг таалахгүй л байх!!!
ReplyDeleteТүүхийг гуйвуулж бичээд байгаа энэ хүнд дээд Тэнгэрээ хуурч чадахгүй шүү гэдгийг хэлмээр байна! Юм болгон буриадаас үүссэн, буриадынх гэж битгий худлаа яриарай! Тэнгэр худал хүнийг таалахгүй л байх!!!
ReplyDeleteBuriad gedeg chin mongol ugsaatani neg shte. Yagaad bj bolohgui gej ert deer ued Baigal dalai manai nutag l bsan. Odoo oros manai geed l tusgaarlagdchaad bga bolohoos.
ReplyDelete