Friday, November 25, 2011

Монгол Улсын анхны баатар Семёнов Г.М


1911-1912 онд Монголоос Манжийн амбанг хөөж явуулсан чөлөөлөх дайнаар төрсөн анхны баатрууд бол Г.М Семёнов, Хатанбаатар, Манлайбаатар гурав юм. Атаман Семёнов нь Их хүрээндэх манж-хятадын цэргийн зэвсгийг хураасан баатар эр билээ. Богд хааны зарлигаар “Баатар” цол олгосон байтал бид нөгөө 2-ыг мэддэг ба харин Семёновын талаар ямагт хар бараан төсөөлөлтэй байдаг. Тэрээр Дагуур өртөөнд Нармай Монголын Засгийн газар байгуулж, гамин цэргийг хөөж гаргахаар найз барон Унгернээ томилж явуулж байсан хүн юм. Монгол Улсын анхны баатар Г.М Семёнов   Монгол улсад ямар хар буруу хэрэг хийсэн болоод бидний хараал зvхлийг амсаж явааг эргэж нэг тунгаавал яасан юм бэ?
                                                          Гарчиг
1. Олхонуд Дашдоржийн Баярхvv  " Жанжин Сvхбаатар ба Атаман Семенов"
2. Атаман СЕМЕНОВ Г.М    "О себе: Воспоминания, мысли и выводы"
                                                               
(Семёновын дурдатгал номын хэсгээс).
3. Григо́рий Миха́йлович Семёнов  Материал из Википедии — свободной энциклопедии 



      

Thursday, November 17, 2011

Монгол үндэстний Их зохиолч Дашдоржийн Нацагдорж (1906-1937)


   Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 105 жилийн ойд 
 


  Монгол үндэстний Их зохиолч Чингис хааны шууд удам төрөл тайж Дашдоржийн Нацагдорж   үндэстний ардчилсан Нармай Монгол үзэлтэн,панмонголист Элбэгдорж Ринчиногийн (1888-1938)  нарийн бичгийн дарга мөн шавь туслах нь байсаны хувьд “мангас нохой Шариковуудад”алуулжээ.

                                             1.    Д.Нацагдоржийн товч намтар