Thursday, April 21, 2011

Хаадын төрийн цэрэг эрсийн дуу

Dr. Л. Эрдэнэчимэг . Indiana University, Bloomington, USA



Монголчууд хэзээнээс дуу хуурыг эрхэмлэн өдөр тутмынхаа ажил үйлсэд ч хэрэглэсээр ирсэн төдийгүй, нийгэм улс төрийн үйл хэрэгт ч хуурч, дууч хүн чухал үүрэгтэй байсныг түүх сурвалж гэрчилдэг. Ялангуяа дундад эртний үед холбогдох монголын хаад ноёдын өргөө ордонд дуурьсаж байсан дуу хөгжмийн холбогдолт түүхэн мэдээ баримтууд ч өнөө үед олноор олдсоор байна.

Нанхиад сурвалж бичгийн мэдээгээр дундад эртний хаадын өргөөнд дуулагдаж байсан цэрэг эрсийн уянгат дуу, хурим найрын болон жагсаалт бүжиг, жүжгийн дууны үгс нь "Ордны монгол хөгжим" буюу "Монгол аймгийн хөгжим", "Арга билгийн сүүлчийн найруулга" , "Нүүдэлчдийн их бага аялгуу" гэх түүхэн бичгүүдээр уламжлагдан иржээ.
Тухайлбал: Эзэн Чингис хааны хоёр загал морьдын талаар бичсэн "Эр хоёр загал" буюу "Зээргэнэтийн шил" хэмээх урт аялгуут дуунууд нь үе залгамжлан дуулагдсаар ирсэн бөгөөд харин өнөөг хүртэл тэдгээр дууны судлалд холбогдох эзэд нь тодорхойгүй байсан юм. Єөрөр хэлбэл эзэн Чингис хааны хоёр загал морийг магтан дуулсан өдий төдий хувилбар байхаас гадна тэдгээр дууны шүлэглэлд ч анчин харваачдын талаар бус хоёр загал морьдын тухай дуулагддаг байсныг бид мэдэх билээ.

Харин бидний олж үзсэн сүүл үеийн хэрэглэгдэхүүнд дундад эртний үед дуулагдаж байсан эр хоёр загалтай холбогдолтой хэд хэдэн дууны шүлгүүд аялгууны хамт олдсон юм. Тэдгээр дууны шүлэгт: эзэн хааныхаа хоёр загал морийг харван шархдуулсан цэрэг эрс бол "Аш мэргэн" буюу "Андай мэргэн, Ахай мэргэн" гэх анчин гөрөөчдийн талаархи тодорхой өгүүлэмж бүхий дууны шинэ хувилбарууд олдсоор байна.

Андай мэргэн гэх дуунд:
Єргөн голын эхэндү
Гурванзуун жаран зээрд
Єнжин шөнөжин бэлчин айсуй
Андай мэргэн ахай мэргэн
Хоёр ану
Харваж андуурвай (1.143)

Гэхчилэн дууны өгүүлэмжид Андай мэргэн, Аш мэргэн гэх хоёр анчин эздийг тодруулж байгаагаараа онцлогтой юм.
Зарим дуунд эзэн Чингис хааныхаа хоёр загал морьдыг буга, зээр хэмээн андуу харван шархдуулсан тухай өгүүлж байхад зарим хувилбарт: Андай мэргэн, Аш мэргэн гэх анчин харваачид харван шархдуулж байсан гэсэн мэдээг тодруулж байгаа нь уг дууны ая шүлгийн зохиомжийн талаарх хэрэглэгдэхүүнийг улам бүр баяжуулж байгаагаараа чухал ач холбогдолтой баримт юм.

Түүнчлэн "Эзэн Чингисийн төр" хэмээх дуунд: "Эрэхүй" хэмээх газар бэлчиж явсан бугыг эргэхэд нь намнасан тухай дуулж байгаагаас үзэхэд дууны өгүүлэмжээс тухайн үеийн газар нутгийн байршлыг тодруулхаас гадна, эзэн Чингис хааны хоёр загал морьдыг хоёр анчин зээр буга хэмээн "Эрэхүй" буюу "Зээргэнэтийн шил" хэмээх газарт андуу харван шархдуулсан өгүүлэмж байгаа явдал бол эдгээр дуу газар газраар олон төрөл зүйл хэлбэрээр дуулагдан түгэн тархсаны шинж юм.


" Эр хоёр загал " (Буриад хувилбар)
Зэрэглээтийн шилд
Зэрлэг буга дуулдана
Зэрэгцүүлж харахад
Богдын хоёр загал байж
Алтрагшийн шилд
Арваад буга дуулдана
Адилтгаж харахад
Аавын хоёр загал байж
Их загал байвч
Ихээр балай яарахгүй
Бага загал байвч
Балай ихээр яарахгүй
Хошуу цагаан аргалыг
Хушуугий нь дагуулан англай би
Хуучин хааны албанд
Хуяглаж мордсон би
Ам цагаан аргалыг
Амы нь дагуулан англай би
Ав хааны албанд
Агсаж мордсон би
Хаж мөнгөн саадаг минь
Хажуу газар живэрнэ
Хайран бага бие минь
Хүний газар нөхөшгүй
Хүж мөнгөн саадаг минь
Хөдөө газар живэрнэ
Хүүхэд бага бие минь
Хүний газар нөхөшгүй хэмээсэн өгүүлэмжээс үзэхэд: энэхүү буриад хувилбар нь халх хувилбарын өгүүлэмжээс нилээд ялгаатай байгаа болно. Жишээ нь: "Зэрэлгээтийн шил" буриад хувилбар нь: "Эр хоёр загал" буюу "Зээргэнэтийн шил" хэмээх халх хувилбарт байх хоёр загалын тухай дуулах бус, харин хоёр загалыг зээр, буга хэмээн андуу харваж шархдуулсан газар нутгийн байршлыг тодруулан гаргаж байгаагаараа онцлогтой бол, "Аш мэргэн", "Андай мэргэн" гэх дуу нь анчин харваачдыг тодруулсан тэднийг магтан дуулсан өгүүлэмжийг шинээр нэмэн баяжуулж байна.

Түүнчлэн дууны өгүүлэмжид газар усны нэрийг тодорхой заасан байгаагаас үзэхэд эзэн Чингис хааны амьдарч явсан газар нутгийн нэрийг Зээргэнэтийн шил, Алтрагшийн шил, Єндөр Зүхүйгийн шил, Єргөн голын эхэнд гэхчлэн тухайн цаг үеийн ахуй байдлаар нь хаана, хэзээ, ямар газар нутгаар нутаглаж явсан байдлыг тодруулан, агуулгыг улам бүр баяжуулж болох талтай юм.

"Эзэн Чингисийн төр"

Єндөр зүхүйгийн шил дээр
Униар манан татна
Үргэлждээн суухад
Яасан сайхан нутаг вэ?
Цээлийн гүний усанд
Цэргийн унаа ундтай
Цэлгэр хурц нарны гэрэлд
Царай зүс минь аяшина
Эрэхүйн бугыг
Эргэхэд нь намная
Эзэн Чингисийн төр дээр
Энх амраараа жаргаяа (2.187)
гэсэн бол бас буга гөрөөс намнасан тухай өгүүлэмжүүд хоорондоо холбоотой байгааг эндээс ажиглаж болох юм. Эзэн Чингис хаан таалал барьсны хойно Єгөөдэй хаан 13 жил төр барих үест төвлөрсөн хот суурин нь өргөжин үзэсгэлэнтэй сайхан орд харш ихээр баригджээ. "Єгөөдэйн ордонд дууч хуурч, шударгач, онолч нар байхаас гадна дуу, хөгжим бүжгийн ёс заншил ихээр хөгжиж иржээ" (3.380). Єгөөдэй хааны ордонд Элжигтэй (Elijigitei) бол ёслолын хөгжмийг хариуцдаг байсан ба энэ талаар Рашид -ад Дин тэмдэглэхдээ: " Хайду нь Илүхэ ноёны хүү байсан бөгөөд Илүхэйн дүү Элжигтэйг өөрийн татвар эмстэй самуурсанд түүнийг алхаар завдсанд Элжигтэй зугтаж Єгөөдэйн ордонд хүрч иржээ. Энэ үест Илүхэ түүнийг Єгөөдэйд бэлэглэчихжээ. Иймээс Єгөөдэй нь Элжигтэйг өөрийн дэргэд Шихихутагтай хамт нэг зиндаанд байлгаж үргэлж өгзгөө өргүүлж, хааны ордонд байлгах болжээ. Элжигтэй аятай дүйтэй байх ёс журам сахих ур чадварыг сурч яваандаа хүндтэй ноён болсон" (4.66) гэжээ. Иймээс Элжигтэй дуу хөгжмийн онол, хөгийн жимийн онол сургаалийг шургуу судалж сайн эзэмшжээ.

Түүнээс гадна "Монголчууд хаадын тангаргын тахилгын үед ерөнхий жанжин нь биеэрээ дагуулан цөм даган дуулж бүжиглэдэг байсан ёсон байсан" гэсэн мэдээ бий. 1231 оны үед Алтан улсыг байлдан дагуулах үест Єгөөдэй хаан бөөгийн мөргөл үйлдүүлж ихээр дуулж бүжиглэсэн гэх бөгөөд 1234 оны үед Ємнөд Сүн улсын элч ирэхэд Єгөөдэй ихээр хүндэтгэн найрлаж зочдод эмэгтэй алиалагч нар ордны хөгжимчид, бүжигчид тоглолт үзүүлжээ". Єгөөдэй дуу, бүжиг сонирхож дуусаад хөгжимч нарыг дээл, мориор шагнасан тухай" түүхэнд тэмдэглэсэн байдаг. Ялангуяа Мөнх хаан бол өөрөө эртний Грегийн хөгжмийн онол зүйг судлаж орчуулж байсан" (5.139) гэсэн мэдээ байгаагаас гадна, Мөнх хаан бол өөрөө "Огторгуйн салхи" хэмээх дууг зохион дуулж байжээ.

Огторгуйн салхи

1.Огтогуйн салхи нь
Оосор үгүй
Олдсон бие минь
Мөнхрөө нь үгүй
Орчлонгийн рашааныг
Хэн чиг л уулаа даа
Олдсон чөлөөндөө
Жаргаж л сууяа
2. Тэнгэрийн салхи нь
Тэнцэл үгүй
Төрсөн бие минь
Мөнхрөө нь үгүй
Мөнхийн рашааныг
Хэнчиг л уулаа даа
Мөнөөхөн чөлөөндөө
Жаргая бидэн (6, Энхээ, 2000) хэмээн дуулж байсан байна.
Хубилай хаан өөрийн улсын нийслэлийг эртний Хар Хорумаас Бээжинрүү нүүлгэх үед, нутаг ус, элгэн саднаа санан мөрөөдсөн цэргүүд "Хүрээ өндөр Хорум" хэмээх дууг зохион дуулж байжээ.

"Хүрээ өндөр Хорум"

Хүрээ өндөр хорумд
Хөх манан татна
Хөрвөн хөрвөн харахад
Манай нутаг харагдана
Хун галуу донгодлоо
Хурлын дээгүүр нислээ
Хоёр чих минь гасаллаа
Хонгор үрс минь дурсана уу
Цас шуургаан бороолход
Цанхадын өвөр дулаахан
Чадахгүй мэдэхгүй байхад
Ээжийн өвөр дулаахан
Бороон шуургаан бороолход
Бухдын энгэр дулаахан
Булчир далчир байхад
Аавын өвөр дулаахан (5.142) ,
гэхчлэн бага залуу цэрэг эрсийн мөрөөдлийн уянгат дуу зохиогдож байжээ. Мөн "Хубилай хаан ордны алдарт хөгжимч Судулуйд хандан: "Нутаг орноо дүрсэлсэн нэг сайхан дуу, хөгжим бичтүгэй "хэмээн санал болгоход Судулуй: "Харгуна халзан" хэмээх дууг зохион туурвижээ. Түүнээс гадна Хубилай хаан Умард Сүн улсыг эзлэх үест Нанхиадын наян түмэн цэргийг устгаж, Хар мөрнийг гатлахдаа цэрэг эрсийг зоригжуулсан "Жаа мөрний ус" гэдэг дууг жанжин Бөхболдоор зохиолгон дуулуулсанд Хубилай ихэд сайшаан тэдэнд шагнал хайрлаж байжээ" (5.144.)

"Жаа мөрний ус"
1. Жаа хөө
Жаа мөрний усыг
Зайры нь үзэж байж гатлая
Залуу бага насандаа
Заавал зорьсондоо хүрье
2. Жаа хөө
Уух мөрний усыг
Үерий нь үзэж байж гатлая
Идэр залуу насандаа

Ийсэн ч зорисондоо хүрье
гэхчлэн баатар эрсийг зоригжуулсан өнгө аястай дуу зохион дуулцгааж байжээ. Мөн ялалт байгуулсан цэргүүд хэсэг чөлөөнд амран суух үестээ "Хөх мөнх тэнгэр" хэмээх дууг зохион дуулж байжээ.

"Хөх мөнх тэнгэр"

1.Хөх мөнх тэнгэрийн
Хүрхэрч байх үест
Хөгшин залуу бүгдээр
Хүрээлэн сууж найрлая
Түрлэг нь:
Эрхэм сайхан орчлонд
Эел халуун дэлхийн
Амарч байгаа үест
Их бага та нартайгаа
Эрхэмсэгээр сууж найрлая
2. Цавчим өндөр хадан дээр
Чоно гарахыг үзэв үү та
Чухам гэгчийн ах дүүд
Жинхэнэ үг чинь дайсан шүү
3. Єндөр гэгчийн ууланд
Үнэг гарахыг үзэв үү та
Үнэн гэгчийн ах дүүд
Үнэн үг чинь дайсан шүү, гэхчлэн дуулж байжээ
Дээрх дууны өгүүлэмжүүдээс үзэхэд эзэн Чингис хааны эр хоёр загал морьд, хааны нэрт анчин харваачидтай холбоо бүхий утга агуулга байхаас гадна хаадын ахуй төр тайлга тахилга, цэрэг эрсийн амьдрал зан аальтай холбоо бүхий дуу хөгжмийн зүйл өргөн дэлгэр хөгжиж байснаас үзэхэд дундад эртний хаадын төрийн үйл хэрэгт дуу хөгжмийн зүйл өргөн дэлгэр хөгжиж байсныг харуулж буй баримт сэлт түүх сурвалжид тэмдэглэгдсэн нь өнөөг хүртэл уламжлагдсаар иржээ. Ерөөс дундад эртний сурвалжууд, тухайлбал "Монголын нууц товчоонд":
"Монголын жаргалан нь бүжиг наадам, хурим бүлгээ.

Хотолыг хаанд өргөмжлөөд
Хорхоног Жубурын хөндийд
Хорхоногийн саглагар модны дор
Хавиргатаа хаулга үүстэл
Євдөгтөө өлхөг үүстэл
Єглөөний нарнаас
Үдшийн бүрий хүртэл
Дэвхцэн бүжиглэж хуримлав" (МНТ–ны 64-р зүйлд) хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд тэр үест хаадын төрийн ёс журам, найр хурим ихээхэн дэгтэй байснаас үзэхэд төрийн ёслолын хүндэтгэл өвөрмөц дэг жаягаар хөгжиж байжээ.

Эцэст нь дүгнэн үзэхүл дундад эртний хаадын төрийн дуу хөгжмийн хэргийг эрхэлдэг байсан хүмүүс бол Мөнх хаан, Элжигтэй ноён, жанжин Бөхболд, Судулуй, Хансэнсэн нар байхаас гадна, тэр үеийн нэрт харваач анч Аш мэргэн Андай мэргэн нарын нэр ч түүх сурвалжид мөнхрөн үлджээ. Ийнхүү эрт дээр үеэс малчин нүүдэлчин монголчуудын ахуй амьдралд төдийгүй, улс төрийн үйл хэрэгт ч дууч хуурч, шүлэгч хүн чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг түүх сурвалжууд ч гэрчилж байна.

Урлагийн шинжлэл хөгжихийн хирээр, улс төрийн хэрэг явдалч батжин бэхжих болтугай!

Ном зvй
1. History of the Chinese Minorities, 1998, 143
2. Эрдэнэчимэг. Л "Монгол хааны ордны дуулалт жүжиг буюу Дола" Ардын эрх, УБ,1998,10,11, 187 (1966), 4-р тал.
3. Юан улсын судар, 8- 380-р тал,
4. Рашид Ад Дин "Сборник летописей", М, 1949,т 2, 139,
5. History of the Mongolian music, Beijing, 1998, 139
6। ЄМЄЗО-ны эрдэмтэн профессор Энхээгээс 2000 онд тэмдэглэн авав।

tsahimurtuu.mn

Энэ дуунд  Онон гол Эргүүнэ мөрөн хавийн нутгууд дурдагдаж байга бололтой.

Чингис хаан, Алан-гоо эх, Бөртө чонын тоонто нутгууд ба МНТовчоонд дурдагддаг зарим нэгэн түүхэн газруудын тухай

1 comment: