Д. Сүхбаатар Монго-манжийн
XX-р зууны эхэн үеийн улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн Дамдины Сүхбаатарын гарал үүслийн талаар олон янзын таамаглал яригдаж байгаа билээ. Зөвхөн Д.Сүхбаатарын судалгаагаар намын түүхийн институтэд 23 жил ажилласан доктор О.Пүрэв нь Д.Сүхбаатарыг Өвөр монголын Үзэмчин аймгаас гаралтай Хайс-Хайсу овгийн хүн мөн гэж үзэж байсан. Судлаач, академич, доктор Т.Намжил мөн адил Д.Сүхбаатар Хайсу овогтой гэдэг.
1922 оны Сэцэн хан аймгийн Ёст бээс Доржжавын хошууны бүх хүний нэр, овог, нас, өрх ам, малын тоог тодорхойлсон бүртгэлээс...
Сайд жанжин Сүхбаатар, ургийн овог Хайсу, нас 28. Өрх 3. Лам Дэндэв нас 33, хар Эрэнчин нас 31 /зарим номонд Аранжин гэж ташаарсан нь буй/, хөвгүүн Төмөр нас 3, эх Ханджав нас 62, ноёхон Янжин нас 30, эм Мандал нас 35, хүүхэн Долгор нас 21, Оюун 6 настай, ам 9. Адуу 11, үхэр 10, хонь 10 гэж бүртгэгдсэн байна.