Tuesday, September 6, 2011

Вавилон нутгийн соёлын өвийг тээгчид





                                             Ка дингирра-Вавилон хот

   |Соёл иргэншил, шашин шүтлэг анх үүссэн газруудын нэг нь Хоёр мөрний сав Месопотами, Вавилоны газар нутаг гэж үздэг билээ. Эртнээс хүн төрлөхтний соёл иргэншлийн өлгий болсон  Месопотами нутгийн шашин соёлын нөлөөлөл нь бүх дэлхийн хүн ардуудад маш их тархсан түүхтэй. Тийм учраас төв азийн ард түмэн дунд ч тэдний соёлын ул мөр маш их үлдсэн байдаг. Түүхийн зарим нэгэн баримтуудыг харахад төв азийн ард түмэн дундаас Вавилон нутгийн шашин соёлын өвийг хамгийн ихээр тээгчидийн нэг нь монголчууд юм. Монголчуудын хэл, ёс заншил, ёс зүй, соёл урлаг, шашин шүтлэг, өв уламжлалыг сайн ажиглан шинжвэл эдгээрт эртний Вавилон нутгаас гарал  үүсэл бүхий өв уламжлал маш их байдаг. Монголчуудын хэл, ёс заншил, шашин шүтлэгийн эх суурь болсон гэж хэлж болох магадлалтай. Харамсалтай нь өнөөгийн монголчууд өөрсдийн язгуурын эртний өв уламжлалын гарал үүслээ умартсан ба бүр эзэн Чингис хаандаа зориулан дуулдаг 12 дууныхаа хэл, үг, утгыг нь хүртэл мартжээ.

    Монголчуудаас гадна өөр нэг Вавилоны  шашин соёлын өвийг тээгчид нь европын ашкенази-еврейчүүд юм. Ашкенази-еврейчүүдийн багагүй хэсгийг төв азиас гаралтай хүмүүс бүрдүүлдэг ба тэднийг  дундад зууны үеийн хазаруудын удмын хүмүүс гэж үздэг. Хазарууд нь баруун түрэгийн нэгэн хэсэг болж байсан ба дараа нь иүдейн шашинд  орж  янз бүрийн шалтгааны улмаас европын орнуудаар таран суурьшсан ард түмэн юм. Ашкенази-еврейчүүдийн эртний өв уламжлалыг баримтлагч хасидууд ба монголчууд дунд ижил төстэй зүйл элбэг байгаа нь эрт дээр үеэс нэгэн үндэс бүхий соёл, шашин шүтлэгтэй байсных бололтой. Мөн гарал үүсэл талаасаа ч холбоотой, нэг үндэстэй байсан нь нотлогддог. Бидний өвөг дээдэс дорнын христын шашин шүтлэгүүдтэй маш ойр, холбоотой байсан тухай эртний олон тооны түүхэн зохиолуудад бичигдэн үлдсэн билээ. Исламын, буддын, даогийн шашнуудын зарим нэгэн урсгалуудтай мөн ижил ойр байсан түүхтэй. 13-р зууны монголчууд хэдий олон шашин шүтлэгүүдтэй ойр байсан ч өөрийн гэсэн онцгой нэгэн үзэл бодол бүхий шашины хүмүүс байсан.

 Зарим нэгэн түүхэн баримтууд толилуулвал: